| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04160/И |
| Дугаар | 184/ШШ2024/02517 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/02517
|
2024 0******* 0 |
184/ШШ2024/02*******1 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******, ******* ******* 19 давхар, 190******* тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:60622*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 40 тоот хаягт оршин суух /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******44,**************0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны ******* дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ... Зээлдэгч Б. (РД:) нь 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBI******* цахим зээлийн үйлчилгээнд №33 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2*******0,000 (Хоёр зуун тавин мянган) төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 2,1*******0 (Хорин долоон мянга нэг зуун тавин) төгрөгийн шимтгэлтэй, *******0,000 (Тавин мянган) төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 6,400 (Хорин найман мянга есөн зуун) тегрегний шимтгэлтэй, хугацаа хэтэрсзн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн,
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “Зээл, зээлийн шимтгзлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх” гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний ******* дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар “Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиоддолд хүүг тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж заасан.
Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрзэгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийгудаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлех боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас *******44,**************0 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага бүхийн *******44,**************0 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******44,**************0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 4.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******44,**************0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, ******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******44,**************0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь 16,990 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 8,49******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД