| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04312/И |
| Дугаар | 184/ШШ2024/02561 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02561
|
2024 05 0 |
184/ШШ2024/02561 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* 2-ын ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, 8 дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
1,450,000 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.******* миний дүү овогт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 6 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Модны 2-ын зам дээр хойноос урагшлах чиглэлд гэрлэн дохион дээр зогсож байх үед 34-37 ХЭҮ улсын дугаартай бонго 3 машин миний эзэмшлийн приус 41 маркийн 11-85 УНС дугаартай автомашиныг араас нь маш хүчтэй мөргөж зугтсан. П. нь хохирл төлөөгүй ослын газраас зугтаж машин тэргээ нууж олдохгүй байгаа тул би өөрөө үнэлгээ хийлгэж нийт 1,450,000 төгрөгийг П.гээс гаргж өгч зохин журмын дагуу хохирлыг барагдж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Д.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,450,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн төлж барагдна. Иймд хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П.д холбогдан 1,450,000 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь Д.*******ийн нэхэмжилсэн 1,450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгж болно. Гэрээний аггыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хьд нийцсэн, гуравдагч этгээдийн хиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцж, тайлбарласан байна.
Иймд Д.*******ийн нэхэмжлэлтэй П.д холбогдох 1,450,000 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй П.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 1,450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.*******т төлж барагдна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гээс 1,075 төгрөгийг, Төрийн сангийн 1002000041 тоот данснаас 1,075 төгрөгийг тус тус гарган нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД