Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02563

 

                  

 

 

 

 

 

 

 

                   2024         05            09

                                   

 

 

 

 

 

 

 

                                     184/ШШ2024/02563

 

 

 

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* ******* *******, ******* ******* 19 давхар, 1905 тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, 11 дүгээр гудамж, 11 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 943,587 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ... Зээлдэгч С. (РД:) нь 2019 оны 01 дүтээр сарын 31-ний өдөр манай банк бус санхүүгийн байглагын KMOB1******* цахим зээлийн үйлчилгээнд №5583 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгж, 470,000 (Дөрвөн зуун далан мянган) төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 24,400 (Хорин дөрвөн мянга дөрвөн зуун) төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд еарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

 

Бидний хооронд байгагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдаагүй тохиолдолд хүү төлөх” гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байглага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар “Зэзл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж зааеан.

 

Гэтэл зээлдэгч С. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 943,587 төгрөгийг гаргж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага бүхийн 943,587 төгрөгийг төлж барагдсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч С.ид холбогдан зээлийн гэрээний үүрэгт 943,587 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 943,587 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 943,587 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь 27,200 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 0200900941 тоот данснаас 13,600 төгрөгийг гарган нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД