Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02576

 

                  

 

 

 

 

 

 

 

                   2024         05            09

                                   

 

 

 

 

 

 

 

                                     1*******4/ШШ2024/02576

 

 

 

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд *******

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* плаза 501 тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД:549335*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 3******* дугаар хороо, 4*******Б-249 тоот хаягт оршин суух овогт /РД:ТЛ*******4123076/-д холбогдох,

1,7*******9,572.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “ ББСБ”ХХКомпани нь зээлдэгч М.той 2022.02.10 едөр №1126130115003007 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан үнэт эдлэл авах зориулалтаар 1,050,000 / Нэг сая тавин мянга / төгрөгийн зээлийг нэг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 6-н сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2022.0*******.10-ны өдөр дууссан боловч зээлдэгч М. нь зээлийн гэрээний үүргээ *******елүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч М.оос үндсэн зээлийн үлдэгдэл - 1,050,000 төгрөг, үндсэн зээлийн хүү - 706,453.94 төгрөг нэмэгдүүлсэн хүү 33,119.01 төгрөг, нийт 1,7*******9,572.95 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... миний *******е “ монгол *******” ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, М. /РД:ТЛ*******4123076/-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,7*******9,572.95 /Нэг сая долоон зуун наян есон мянга таван зуун далан хоёр зууны ерэн тав/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төпөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч М. нь 2024.05.09-ний өдөр манай байгууллагын банкны тоот дансанд 1,7*******9,572.95 төгрөгийг төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.т холбогдуулан 1,7*******9,572.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ *******чгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад *******чмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.т холбогдох 1,7*******9,572.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.т холбогдох 1,7*******9,572.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,5*******5 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 21,792.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД