Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02581

 

               

 

 

 

 

 

 

 

                   202*******         05            09  

                                   

 

 

 

 

 

 

                                     18*******/ШШ202*******/02581

 

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* *******, ******* оффист байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, 19 тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,

 

1,555,878.*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны ******* дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 202******* оны 5 дугаар сарын 07-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Зээлдэгч Ж. нь ******* банктай 29 оны 05 дугаар сарын 1*******-ний өдрийн №31729051*******- тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/29051*******- тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 1,399,900 / нэг сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуун / төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 2******* сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч Ж. нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 1,173,567.75 төгрөг, зээлийн хүүнээс 179,572.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 96.95 төгрөг нийт 1,353,237 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн *******51, *******52, *******53 дугаар хуулийн *******53.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Ж.ид холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагчаас 1,555,878.*******7 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Ж. миний бие ******* банкны нэхэмжилсэн 1,555,878.*******7 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ж.ид холбогдуулан 1,555,878.*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 1,555,878.*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 7*******.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

 

Иймд “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.ид холбогдох 1,555,878.*******7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.ид холбогдох 1,555,878.*******7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,8*******5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.оос 19,922.5 төгрөгийг, ******* дүүргийн Татварын хэлтсийн 1002009009*******1 тоот данснаас 19,922.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХКолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД