| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03567/И |
| Дугаар | 184/ШШ2024/02585 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02585
|
20******* 05 09 |
1*******4/ШШ20*******/025*******5 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* 7 давхар, 712 тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, 01 дүгээр гудамж, 7 тоот хаягт оршин суух овогт /РД:УП9*******012*******32/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 371,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 20******* оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“******* ******* ББСБ” ХХК нь овоггой -тай 2021-12-15-ны едөр CUST-2021-14404 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 12 сарын 15-ны өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй Z2030*******06 тоот зээлийг Хаан банк дахь 5165017545 тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч О. нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 20*******.03.1*******-ны өдрийн байдлаар зээлээ төлөөгүй байх тул хариуцагчаас 371,920 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 20******* оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 20******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр 131,920 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч О.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 371,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 371,920 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 20******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр 131,920 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 371,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 371,920 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 20******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120,000 төгрөг, 20******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр 131,920 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,*******0******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 5,904 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 5,904 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД