Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/51

 

2026        04            14                                           2026/ШЦТ/51

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 Нарийн бичгийн дарга М.Э

 Улсын яллагч Д.С

Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Л.Г /цахим/

Шүүгдэгч А.Ш-ын өмгөөлөгч Ч.Г /цахим/

Шүүгдэгч Б.Л, А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн 1-р хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хянах тавих хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т... овогт А-ийн Ш..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.. д... овогт Б... Л... нарт холбогдох эрүүгийн 2502.00889.0204 тоот хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр С... аймгийн Х... суманд төрсөн, ... настай, э...эгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., э.., э..., д-н хамт У... хот, С... дүүргийн ... дугаар хороо, А... ...-р гудамж ... тоотод оршин суудаг, урбайгаагүй, Т... овогт А-ийн Ш...р /РД: .../,

Шүүгдэгч: М... Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Д... аймгийн С... суманд төрсөн, ... настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д... аймгийн Замын-Үүд сум болон Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хот зорчигч, тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл ..., ... хүүхдүүдийн хамт Д... аймгийн З... сум 1-р баг ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, И... д... овогт Б... Л... /РД: .../,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А... нь Б.Л-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичгээ шалгуулахгүйгээр ... ДГО улсын дугаартай Лексус 470 (Lexus 470) загварын тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын дунд хэсэгт нуугдаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, Шүүгдэгч Б.Л нь А.Ш-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ ... ДГО улсын дугаартай Лексус 470(Lexus 470) загварын тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын дунд хэсэгт А.Ш-ыг нууж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичгийг нь шалгуулалгүйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Ш нь Б.Л-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичгээ шалгуулахгүйгээр ... ДГО улсын дугаартай Лексус 470 (Lexus 470) загварын тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын дунд хэсэгт нуугдаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, Шүүгдэгч Б.Л нь А.Ш-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрч Монгол Улс руу зорчин ирэхдээ ... ДГО улсын дугаартай Лексус 470 (Lexus 470) загварын тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын дунд хэсэгт А.Ш-ыг нууж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичгийг нь шалгуулалгүйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/, гадаад паспортад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35-40/, Улсын хилээр орохбүртгэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 43-48/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 59-66/, Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 105/, Хил хамгаалах ерөнхий газрын Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт /хх-ийн 153-189/, шүүгдэгч Б.Л, А.Ш нарын харилцах банкны дансны хуулгууд /хх-ийн 200- 230/,Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 233-234/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

 Хохирлын хувьд: Шүүгдэгч А.Ш, Б.Л нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Ш-ын зөвшөөрсөн 8,500 нэгж, шүүгдэгч Б.Л-ийн 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Ш-т 8,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 төгрөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Л-д 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Л нь 2024 оны 11 сард гэрч Б.М-аас худалдаж авсан болох нь гэрч Б.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 67-70/, шүүгдэгч Б.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул 22-29 ДГО улсын дугаартай Лексус 470 (Lexus 470) загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Л-ийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгө болох 3,000 доллар буюу 10,238,400 төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө 10,2 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 22-29 ДГО улсын дугаартай Лексус 470 (Lexus 470) загварын тээврийн хэрэгслийг хурааж тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримт, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т... овогт А-ийн Ш-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, Шүүгдэгч Их д.. овогт Б... Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр бусдыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.. Л.г 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар А-ийн Ш-ыг 8,500 /найман мянга таван зуу/ 8,500,000 /найман сая таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө 10,238,400 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 20,000,000 төгрөгийн үнэ бүхий ... ДГО улсын дугаартай Лексус 470 (Lexus 470) загварын тээврийн хэрэгслийг хурааж тус тус улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч А.Ш, Б.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.Б