| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03097/И |
| Дугаар | 184/ШШ2024/02623 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02623
| 2024 05 13 | 184/ШШ2024/02 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* ******* гудамж, 2 тоот барилга, 14 давхар, 1401 тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, дугаар гудамж, 17 тоот хаягт оршин суух овогт /РД:ВЮ*******5042008/,
Хариуцагч: дүүрэг, ******* дүгээр хороо, дугаар гудамж, 2******* тоот хаягт оршин суух овогт /РД:УЗ*******0112213/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,5,133.4******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О., Г. нартай 2022 оны 8 дугаар сарын *******-ний өдөр байгуулсан 210102404 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүрэгт 2,5,133.4******* төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.эс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч надад хугацаа хэрэгтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч О., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,5,133.4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 2,5,133.4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О., Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,5,133.4******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О., Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,5,133.4******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******1,27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Г. нараас 2*******1,27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД