| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03814/И |
| Дугаар | 184/ШШ2024/02624 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02624
| 2024 05 13 | 184/ШШ2024/02624 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* ******* ХХК-ийн байр, 99 тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, 75 тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/-д холбогдох,
49,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч З. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай ******* ХХК нь иргэн хүсэлтээр 2022 оны 07-р сарын 25-ны өдөр уз1255 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000, уз1256 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй , хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор 360 хоногийн хугацаатай барьцаат зээлийн гэрээ байгуулсан.Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07-р сарын 20-ний өдөр дуусах байсан. 2023 оны 04-р сарын 11-нд харилцагч хүсэлт гарган У31255 тоот зээлийн гэрээний хүүг сарын 4% ,У31256 зээлийн гэрээний хүүг сарын 3% болгон өөрчилсөн.Зээлийн гэрээний дуусах хугацаа 2024 оны 04-р сарын 05 болж өөрчлөгдсөн. З. нь зээлийн үндсэн төлбөрийг огт төлөөгүй ба 2023 оны 09 дүгээр сараас хойш хүүгээ төлөхгүй өнөөдрийг хүрж байна. Иймд үндсэн зээлийн төлбөр болох 40,000,000 уз1255 зээлийн гэрээний төлөгдөөгүй сарын хүү болох 5600000 /таван сая зургаан зуун мянга/, уз1256 гэрээний төлөгдөөгүй сарын хүү болох 4200000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 406950 /дөрвөн зуун зургаан мянган есөн зуун тавин төгрөг/ төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* регистрийн дугаартай ******* манай компани нь З.тай ярьж тохиролцон уз1255 зээлийн гэрээний хүү, үндсэн төлбөр болох 25,600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд уз1256 тоот зээлийн гэрээний хүү, үндсэн төлбөр болох 24,200,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Нийт 49,800,000 төгрөгийг дээрх байдлаар төлөхөөр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч З.д холбогдуулан 49,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З. нь 49,800,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 25,600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд, 24,200,000 төгрөгийг 6 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй З.д холбогдох 49,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч З. нь 49,800,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд 25,600,000 төгрөгийг, 6 сарын хугацаанд 24,200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.ас 203,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД