Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2023/0150

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Аймгийн ерөнхий архитектур нарт холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Энэхүү эвлэрлийн гэрээгээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн ын гаргасан “Баянхонгор сумын 10-р багийн гийн өргөн чөлөө, 3-р гудамжны тоот хаягт байрлах иргэн миний м.кв газар болон газар дээр баригдсан 2 давхар орон сууцны дэргэд иргэн т олгосон 40 айлын, найман давхар барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ******* дугаар Нэмэлт төлөвлөгөө батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын Уран дөш зочид буудлын урд байршилтай худалдаа үйлчилгээ, зочид буудал зориулалттай ******* га хэмжээтэй газрын төлөвлөлт хэсгийг хүчингүй болгуулах, 201******* оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын “Газар нэмж эзэмшүүлэх тухай” 141 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ерөнхий архитектор ийн баталсан 2021 оны 08 сарын 2*******-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хоорондын эвлэрлийн асуудлын талаарх харилцааг зохицуулна.

А. Нэхэмжлэгч талаас:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар эвлэрлийг байгуулж маргаанаа дуусгавар болгох,

2. Гуравдагч этгээд ын Баянхонгор сумын 10 дугаар баг, өргөн чөлөө 3 дугаар гудамж, 30******* тоотод байрлах ******* м.кв газраас ******* м.кв газрыг нэхэмжлэгч шилжүүлэн авах,

3. Нэхэмжлэгч нь Баянхонгор сумын 10-р багийн гийн өргөн чөлөө, 3-р гудамжны тоот хаягт байрлах ийн өмчлөлийн 2 давхар орон сууцны барилга руу *******,*******7 метрийн зайтай гуравдагч этгээд ын 9 давхар орон сууцны байшинг ойртуулан барьсны нөхөн төлбөрт 2******* 000 000 төгрөгийг аас хүлээн авах,

4. Гуравдагч этгээд ын 9 давхар орон сууцны барилгыг бүрэн барьж, ашиглалтад орох хүртэл болон цаашид барилгын үйл ажиллагааг саатуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, аливаа гомдол, санал дахин гаргахгүй байх,

*******. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс цаашид гуравдагч этгээдийн газар болон 9 давхар орон сууцны талаарх аливаа маргааныг дахин үүсгэхгүй байх,

Б. Хариуцагч талаас

1. Хариуцагч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч ад гуравдагч этгээд , нар нь Баянхонгор сумын 10-р багийн гийн өргөн чөлөө, 3-р гудамжны 30******* тоот хаягт байрлах ******* м.кв эзэмшлийн газраасаа ******* м.кв газрыг шилжүүлэн өгөх ажиллагааг зохих хуулийн дагуу явуулж, газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулах мөн нэхэмжлэгчийн тус ******* м.кв газар дээр барьсан нэг давхар барилгын зураг төсөв болон тус байгууллагаас шалтгаалах баримт бичиг, гарын үсгийг саадгүй үйлдэж, зурах,

2. Хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч ад гуравдагч этгээд . нарын ******* м.кв газраасаа ******* м.кв газрыг шилжүүлэн өгсний дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлэх тухай захирамжийг гаргах,

3. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эвлэрлийн үйл ажиллагааг дэмжин оролцох,

В. Гуравдагч этгээдээс:

1. Нэхэмжлэгч ад Баянхонгор сумын 10-р багийн гийн өргөн чөлөө, 3-р гудамжны 30******* тоот хаягт байрлах , Лхам-Эрдэнийн эзэмшлийн ******* м.кв газраас өөрийн бүрэн эрхийн дагуу ******* м.кв газрыг шилүүлэн өгөх,

2. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ийн өмчлөлийн ******* дугаартай, 2 давхар орон сууцны барилга руу *******,*******7 метрийн зайтай гуравдагч этгээд Ш Должинжав нь 9 давхар орон сууцны байшинг ойртуулан барьсны нөхөн төлбөрт 2******* 000 000 төгрөгийг олгох,

3. Гуравдагч этгээд нь 9 давхар орон сууцны барилгын аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллах. /Энэ нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хүчинтэй заалт болно./

4. Гуравдагч этгээдийн зүгээс цаашид нэхэмжлэгч тал руу газар болон байшингийн талаарх аливаа маргааныг үүсгэхгүй байх,

Энэхүү эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч тал, хариуцагч тал, гуравдагч этгээд нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоныг баталгаажуулсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Аймгийн ерөнхий архитектур нарт тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн гийн өргөн чөлөө, 3 дугаар гудамжны тоот хаягт байрлах иргэн миний м.кв газар болон газар дээр баригдсан 2 давхар орон сууцны дэргэд  иргэн т олгосон 40 айлын найман давхар барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар “нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын Уран дөш зочид буудлын урд байршилтай худалдаа үйлчилгээ, зочид буудал зориулалттай ******* га хэмжээтэй газрын төлөвлөлт хэсэг, Баянхонгор аймгийн Засаг даргын 201******* оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 141 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ерөнхий архитектур ийн баталсан 2021 оны 8 сарын 2*******-ны өдрийн ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар эвлэрч түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Аймгийн ерөнхий архитектур нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Аймгийн ерөнхий архитектур нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 111/ШЗ2022/0203 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 2023 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 111/ШЗ2023/0227 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.СУВДМАА