| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04073/И |
| Дугаар | 184/ШШ2024/02626 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02626
| 2024 05 ******* | 184/ШШ2024/02626 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, 8 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч Ю.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... овогтой ******* миний бие 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр систем 27 дугаар яслид гал тогоочийн туслахаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан тушаал бичигдсэн байгаа боловч уг яслийн ажилласан жилийн тушаал төв архиваас болон 9 дүгээр систем болон Нийслэлийн архиваас шүүлгэж үзэхэд ажилласан жилийн тушаал нь огт олдохгүй байна. Иймд намайг 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр системийн харьяа 27 дугаар яслийн ажилласан хүртэлх хугацааны байдлыг олж тогтоож өгнө үү” гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Ю.*******ын 069528 дугаартай 069528 хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зураг, гэрч , нарын тодорхойлолт, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг.
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Гэрч , нарыг асуусан тэмдэглэл.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.*******ын гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ю.******* нь 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийслэлийн 27 дугаар яслид гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Ю.*******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч : “...Ю.******* нь 1990 оноос 1994 он хүтэл гал тогооны туслахаар ажиллаж байсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг,
- Гэрч : “...Ю.******* нь 1990 оноос 1994 он хүртэл гал тогоонд ажиллаж байсан. Ээж нь бас 27 дугаар яслид 24 цагаар ажилладаг байсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг “...1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийслэлийн 27 дугаар яслид гал тогооны туслах ажилтнаар” ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6 дахь хэсэгт зааснаар Баяр овогт ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг “...1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Нийслэлийн 27 дугаар яслид гал тогооны туслах ажилтнаар” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД