| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04596/И |
| Дугаар | 184/ШШ2024/02739 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02739
|
2024 05 17 |
184/ШШ2024/02739 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* 7 давхар, ******* тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, 30 дугаар гудамж, 21 тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 719,162 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Z000047614 тоот зээл 2023 оны 12 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 тегрөгийг хасаж үлдэгдэл дүн 550,000 тегрөг, нийт идэвхтэй ашигласан 158 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 128 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 163,662 төгрөг + ишмтгэл 5,500 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 163,662, Ннйт дүн 719,162 төгрөг /долоон зуун арван есөн мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.од холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжпэлийн шаардлага 719,162 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 357,081 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 357,081 төгрөгөөр төлж барагдна. Иймд хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.од холбогдан зээлийн гэрээний үүрэгт 719,162 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 719,162 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 357,081 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 357,081 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгж болно. Гэрээний аггыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хьд нийцсэн, гуравдагч этгээдийн хиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцж, тайлбарласан байна.
Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 719,162 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 719,162 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 357,081 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 357,081 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,8******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.оос *******,905 төгрөгийг, Төрийн сангийн *******0200900941 тоот данснаас *******,905 төгрөгийг тус тус гарган нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД