Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2023/0151

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би,  “Амьд ******* төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох  “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Газар нэмж эзэмшүүлэх тухай” захирамж, 2019 оны 02 сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж зэргийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Энэхүү эвлэрлийн гэрээгээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Амьд ******* төв ТББ-аас гаргасан. Баянхонгор аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн газар нэмж эзэмшүүлэх тухай 141 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, нарын хоорондын эвлэрлийн асуудлын талаарх харилцааг зохицуулна.

А. Нэхэмжлэгч талаас:

1. Нэхэмжлэгч "Амьд Хууль Төв” ТББ нь аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу хариуцагч талаас Газрын тухай *******д нийцүүлэн зохих журмын дагуу өөрчлөлт оруулах, олон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх талаар зохих үүргийг хүлээж байгаатай холбогдуулан эвлэрч. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх,

Б. Хариуцагч талаас :

1. Хариуцагч аймгийн Засаг дарга нь Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн газар нэмж эзэмшүүлэх тухай 141 дугаар захирамжийг газрын *******д нийцүүлэн зохих өөрчлөлтийг хийх, Газрын тухай *******д заасны дагуу газар эзэмшүүлэх ашиглуулахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэх. мэдээлэх, саналыг авах зэргээр *******д нийцүүлэн шийдвэрлэж байх,

2. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ИТХ-н тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар тогтоолд Газрын тухай *******д нийцүүлэн өөрчлөлтийг хийж, цаашид Газрын тухай *******д заасны дагуу газар зохин байгуулалтын төлөвлөгөө, нэмэлт төлөвлөгөө батлахдаа иргэдэд урьдчилан мэдэгдэх, санал авах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн тайланг олон нийтэд нээлттэй байлгаж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлж байх үүргийг хүлээж байна.

Энэхүү эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч тал, хариуцагч тал нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоныг баталгаажуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Амьд ******* төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох  “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Газар нэмж эзэмшүүлэх тухай” захирамж, 2019 оны 02 сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамж зэргийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь *******д харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, ******* ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь *******д харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, ******* ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “Амьд ******* төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Амьд ******* төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.СУВДМАА