| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03023/И |
| Дугаар | 184/ШШ2024/01970 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/01970
| 2024 04 *******2 | *******84/ШШ2024/0*******970 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* бюлдинг В корпус, *******002 тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:НС0022*******4**************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 87*******,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Г. нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 220*******4-*******94435 зээлийн дугаартай 830,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 5,4 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 209 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Г. 2024 оны 03 сарын *******3-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 558,740 төгрөг, үндсэн зээлийн хүү 273,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,948 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 87*******,972 төгрөгийг зээлдэгч Г.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.ад холбогдох 87*******,972 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г. би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 87*******,972 төгрөгөөс 2024 оны 04 сарын 05-ны өдөр 400,000 төгрөг төлсөн нэхэмжлэлээс үлдэх 47*******,972 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87*******,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 87*******,972 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Г.ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 87*******,972 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 87*******,972 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгөөс *******2,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгино******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******2,739 төгрөг, хариуцагч Г.аас *******2,739 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ