Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01982

 


 

2024 04 1*******

1*******4/ШШ2024/019*******2

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгино дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* гудамж, *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /рд:60*******226/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино дүүрэг, 2******* дугаар хороо, гудамж, *******1 тоот хаягт оршин суух, овогт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******2,6.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н. нь ******* ******* ББСБ ХХК-тай 2020 оны 04 сарын 16-ны өдөр ЗГ2023100х тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. Зээлдэгч нь ******* ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр Samsung S10lite загварын утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 02 сарын,2*******-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 01,*******3*******.1******* төгрөгүндсэн хүү 163,*******40.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,6*******9.1 төгрөг, нийт *******2,6.44 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт *******2,6.44 төгрөгийг Н.ас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******2,6.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох *******2,6.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага болох *******2,6.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 22,6.44 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, ******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******2,6.44 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 22,6.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,496.40 төгрөгөөс 12,4*******.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгино дүүргийн Татварын хэлтсийн данснаас 12,4*******.2 төгрөг, хариуцагч Н.ас 12,4*******.2 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ