Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02036

 

2024 04 *******7 *******84/ШШ2024/02036

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, бизнес ******* центр, А корпус, 0******* тоот хаягт байрлах ******* ББСБ ХК /рд:56*******548 /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, 23 тоот хаягт оршин суух, овогт /рд:ОЛ88052*******75/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,88,464. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Б. нь Гялс кредит ББСБ ХХК-тай /******* ББСБ ХК болгон нэрээ өөрчилсөн/ 202******* оны 08 сарын 02-ны өдөр ЗГ/*******5*******0400403 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн шимтгэлтэй, *******2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/*******5*******0400403 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт ******* буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 8002600, 5*********************50 дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2023 оны 0******* сарын *******3-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,333,333.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,44,3*******.57 төгрөг, хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,88,464. төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч, зээлдэгч Б.тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт төлбөр 5,88,464. төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202******* оны 08 сарын 02-ны өдрийн 403 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны *******2 сарын 25-ны өдрийн 702 дугаар итгэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 сарын 04-ний өдрийн *******82/ШШ2023/02465 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны ************** сарын 27-ны өдрийн *******д33/44******* дугаар албан бичиг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Гялс кредит ББСБ ХХК-ийн захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн нэр өөрчилсөн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас хариу тайлбар болон баримт ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,88,464. төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 202******* оны 08 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн үндсэн төлбөрт 2,333,333.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,44,3*******.57 төгрөг, хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан зардал болох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,88,464. төгрөгийг хариуцагчаас шаардана... хэмээн тайлбарлав.

 

4.Гялс кредит ББСБ ХХК /202*******.*******2.22-ны өдөр оноосон нэр ******* ББСБ болж өөрчлөгдсөн/, Б. нарын хооронд байгуулагдсан 202******* оны 08 сарын 02-ны өдрийн ЗГ/*******5*******0400403 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ээр зээлдэгч нь 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, *******2 сарын хугацаатайгаар зээлж авсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн.

Зээлдэгч нь зээлийн хугацаанд үндсэн зээл *******66,666,6 төгрөг, үндсэн хүүнд 70,000 төгрөг, нийт 236,666.6 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүний тооцооллын хувьд хариуцагч маргаагүй буюу хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн *******00.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан бөгөөд хариуцагч Б. нь 2024 оны 03 сарын *******4-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, мөн өдөр хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Б.ас зээлийн үндсэн төлбөрт 2,333,333.33 төгрөг, зээлийн хүүнд 3,44,3*******.57 төгрөг, нийт 5,8*******,254. төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

6.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно хэмээн заасан ба зээлдэгч Б. нь зээлийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс зээлдүүлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан байх ба улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад тооцон уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Тиймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,8*******,254. төгрөг, хохиролд 70,200 төгрөг, нийт 5,88,464. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.*******, 77.2, 77.6-д зааснаар 2024 оны 04 сарын *******7-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Сүхтулгын шүүхэд мэдүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, 23 тоот хаягаар хүргүүлэхэд дүү н.Пүрэврагчаа нь мэдэгдэх хуудсыг гардаж авсан, хариуцагчийн 8002600 дугаарын утсанд шүүгчийн туслах 2024 оны 04 сарын 03-ны өдөр мессежээр тус тус мэдэгдсэн.

 

Хариуцагч нь хэргийн материал танилцсан баримтад гарын үсэг зурсан байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************0,525 төгрөгөөс *******0,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн *******,200 төгрөгийг татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******0,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.*******-т зааснаар хариуцагч Б.ас зээлийн гэрээний үүрэг, хохиролд 5,88,464. төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, 58 дугаар зүйлийн 58.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************0,525 төгрөгөөс *******0,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн *******,200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.ас улсын тэмдэгтийн хураамжид *******0,325 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн ************** дүгээр зүйлийн **************.4, **************.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ