Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

2026       03        11                                              2026/ШЦТ/145

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Амаржаргал хөтөлж,

-улсын яллагчаар Б.Лувсанцэрэн,

-шүүгдэгч Ц.Ц түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ын Ц-д холбогдох 2634000000101 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ц-ын Ц, регистрийн **** дугаартай, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл * ээж, эхнэр, * хүүхдийн хамтаар Төв аймгийн ****тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Төв аймгийн *** багийн нутаг дэвсгэрт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** маркийн **** улсын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Төв аймгийн *** багийн нутаг дэвсгэрт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** маркийн **** улсын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь,

-Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 хуудас/,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 хуудас/,

-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ, хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 ар хуудас/,

-Шүүгдэгч Ц.Ц-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 хуудас/,

-Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ЗШ/1364 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 12-16 хуудас/, 

-Шүүгдэгч Ц.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 18-23, 39-44 хуудас/,

- Шүүгдэгч Ц.Ц-ийн яллагдагчаар өгсөн /хавтаст хэргийн 32-33 хуудас/,

- Гэрч Б.Н-ийн өгсөн  /хавтаст хэргийн 37-38 хуудас/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Төв аймгийн *** багийн нутаг дэвсгэрт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** маркийн **** улсын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангсан байна.

 

Шүүгдэгч Ц.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн нь шүүгдэгч Ц.Ц-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн болон түүний өмгөөлөгч Б.Сонинбайгалийн хүсэлт /хавтаст хэргийн 47 хуудас/-ийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 44 дугаартай “Хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж /хавтаст хэргийн 48-49 хуудас/, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хавтаст хэргийн 50 тал/ тухайн өдөр яллагдагчид танилцуулж, шүүгдэгч Ц.Ц нь прокурорын ял эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая / төгрөгөөр торгох ял шийтгэж,

торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц-д сануулж шийдвэрлэв.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүгдэгч Ц.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

Эрүүгийн 2634000000101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Ц-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая / төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц-д сануулсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2634000000101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ