Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/02064

 


 

 

2024 04 1*******

1*******4/ШШ2024/02064

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* талбай, ******* тауэр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, зээл 1******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,696,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 01 сарын 27-нд 710244**************77 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,770,000 төгрөгийн зээлийг 2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 595,666 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 276,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт *******71,702 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 710244**************77 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 12 сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 710244**************77 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,174,334 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 470,111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 46,634 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,696,079 төгрөгийг зээлдэгч Б.өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,696,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.өд холбогдох 1,696,079 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,696,079 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 336,079 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,696,079 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 336,079 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,0*******7 төгрөгөөс 21,043.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 21,043.5 төгрөг, хариуцагч Б.өөс 21,043.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ