Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/02067

 
 

*******24 04 18

184/ШШ*******24/0*******67

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1969 оны 06 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод н.******* ууган охин нь болж төрсөн. Би Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийг 1987 онд төгссөн. 10 дугаар ангиа төгсөөд Залуучуудын соёлын төв-д 1987 оны 10 сарын 23-ны өдрөөс 1989 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл бүжигчнээр ажилласан. Үргэлжлүүлэн 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн чуулга буюу Варьете чуулгад бүжигчнээр ажилласан. Би Варьете чуулгад бүжигчнээр *******06 он хүртэл ажилласан боловч 1995 оноос хойш улсаас нийгмийн даатгал төлөгдсөн учраас 1995 оныг хүртэл ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Тиймээс Б.******* намайг 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн чуулга буюу Варьете чуулгад бүжигчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Үндэсний төв архивын *******24 оны 03 сарын 13-ны өдрийн 475 дугаар тодорхойлолт, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн чуулгын даргын 1991 оны 01 сарын 17-ны өдрийн 08 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхийн, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургууд, С.Баасандорж, Т.Уранчимэг нарын тодорхойлолт болон иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Шүүхийн журмаар: *******24 оны 04 сарын 11-ний өдрийн С.Баасандоржийг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Б.******* нь 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн чуулга буюу Варьете чуулгад бүжигчнээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

 

4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.

 

5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

6.Б.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар болон *******561 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 4*******213 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн чуулгын даргын 1991 оны 01 сарын 17-ны өдрийн 08 дугаар тушаал, С.Баасандорж, Т.Уранчимэг нарын тодорхойлолт, гэрчээр С.Баасандоржийг асуусан тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Б.*******гийн хүсэлтээр С.Баасандоржоос гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

 

Иймд Б.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /рд:ХА69061260/-г 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ