| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03545/И |
| Дугаар | 184/ШШ2024/02109 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/02109
| *******0*******4 04 19 | 184/ШШ*******0*******4/0*******109 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, өөрийн төв байр хаягт байрлах ******* ХК /рд:*******677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЧА8*******0113*******0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,913,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, *******0*******4 оны 04 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь *******0*******3 оны 0******* сарын *******0-ны өдөр № 30*******3-*******0*******3/10 тоот зээлийн гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн **************,8 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд *******,388,800.84 төгрөг, үндсэн хүүнд *******,14*******,4*******1.*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,746.67 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг *******0*******3 оны 10 сараас хойш төлөөгүй байна. Б.*******ын *******0*******3 оны 0******* сарын *******0-ны өдөр № 30*******3-*******0*******3/10 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 1*******,611,199.16 төгрөг, зээлийн хүү 1,*******61,64*******.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,488.39 төгрөг, нийт 13,913,330 төгрөг байх тул хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 13,913,330 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 13,913,330 төгрөгийг би бүхэлд нь төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,913,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 13,913,330 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, ******* дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 13,913,330 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 13,913,330 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************7,516.65 төгрөгөөс 113,*******8.3*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 113,*******8.3*******5 төгрөг, хариуцагч Б.*******аас 113,*******8.3*******5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ