| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00235/И |
| Дугаар | 103/ШШ2024/00233 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2024/00233
| 2024 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2024/00233 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 26а дугаар байрны 25 тоотод оршин суух, Их монгол овогт Сарантуяагийн Анхбаяр, Хөвдүүд овогт Өлзийгийн Нарангарав нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,295,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь хариуцагч *******, Ө.Нарангарав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,295,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч *******, Ө.Нарангарав нар Хаан банкны Багануур салбараас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ202247298717 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэй 21 сарын хугацаатай малчны зээл авч, зээлийн барьцаанд мал барьцаа авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 887,671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,842 төгрөг, нийт 3,890,514 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 411 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч
өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ202247298717 тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 6,999,999 төгрөг, хүүгийн төлбөрт 2,071,636 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 203,643 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 20,500 төгрөг нийт 9,295,277 төгрөгийг хариуцагч *******, Ө.Нарангарав нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч *******, Ө.Нарангарав нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,295,277 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,
- 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,
- 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,
- 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,
- 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг,
- 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 827,897 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 827,897 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 827,897 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 827,897 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 827,897 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 827,897 төгрөг,
- 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 827,895 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтөр, хариуцагч *******, Ө.Нарангарав гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хаан банкны Багануур салбрын нэхэмжлэлтэй, Их монгол овогт Сарантуяагийн Анхбаяр, Хөвдүүд овогт Өлзийгийн Нарангарав нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,295,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, Ө.Нарангарав нар нь 9,295,277 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны дотор 827,897 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 827,895 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 81,873 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******, Ө.Нарангарав нараас улсын тэмдэгтийн хураамж 81,873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах,
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ