| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00265/И |
| Дугаар | 103/ШШ2024/00237 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2024/00237
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00237
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* гудамжид байрлах *******-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******8 дугаар байрны ******* тоотод оршин суух, Халх сартуул овогт Мөнхдалайн Отгонбаатарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 608,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-Ус ААТҮГ нь хариуцагч М.Отгонбаатарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 608,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******.******* дүүргийн ******* дүгээр хорооны *******8 дугаар байрны ******* тоотын хэрэглэгч М.Отгонбаатар нь халуун ус, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 2023 оны ******* дүгээр сараас 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр 507,5*******3 төгрөг, тухайн төлбөрөөс бодогдсон алданг 95,550 төгрөг, нотариатын үнэ 5,500 төгрөг нийт 608,563 төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Отгонбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь *******-Ус ААТҮГ-ын нэхэмжилсэн 608,563 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний дотор төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйл байхгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч М.Отгонбаатар нь *******-Ус ААТҮГ-ын нэхэмжилсэн 608,563 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 0*******-ний дотор төлж барагдуулах болно, маргах зүйл байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.*******-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Халх сартуул овогт Мөнхдалайн Отгонбаатарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 608,563 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж *******8,907 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 3,325 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ