| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03816/И |
| Дугаар | 184/ШШ2024/02188 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02188
| 2024 04 24 | 184/ШШ2024/02188 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* т*******албай MN тауэр, 190******* тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /рд:606272*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон гудамж, *******7 тоот хаягт оршин суух, овогт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,234,8*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь 2019 оны 02 сарын 20-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №7798 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 60,000 төгрөгийг ******* хоногийн хугацаатай, 3,000 төгрөгийн шимтгэлтэй, 820,000 төгрөгийг ******* хоногийн хугацаатай, 29,600 төгрөгийн шимтгэлтэй, 400,000 төгрөгийг 1******* хоногийн хугацаатай, 8,900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 04 сарын 1*******-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 1,278,400 төгрөг, шимтгэл үлдэгдэл *******,800 төгрөг, хүүгийн үлдэгдэл 92*******,6*******7 төгрөг, нийт 2,234,8*******7 төгрөг байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,234,8*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* капитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох 2,234,8*******7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,234,8*******7 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2024 оны 0******* сарын 2*******-ны өдөр *******60,000 төгрөг, 2024 оны 06 сарын 2*******-ны өдөр *******60,000 төгрөг, 2024 оны 07 сарын 2*******-ны өдөр *******60,000 төгрөг, 2024 оны 08 сарын 2*******-ны өдөр **************4,8*******7 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,234,8*******7 төгрөг гаргуулах тухай ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 0******* сарын 2*******-ны өдөр *******60,000 төгрөг, 2024 оны 06 сарын 2*******-ны өдөр *******60,000 төгрөг, 2024 оны 07 сарын 2*******-ны өдөр *******60,000 төгрөг, 2024 оны 08 сарын 2*******-ны өдөр **************4,8*******7 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,710 төгрөгөөс 2*******,3************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 2*******,3************** төгрөг, хариуцагч Б.гээс 2*******,3************** төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ