Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02095

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02095

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **************,******* дугаар хороо,**************************** гудамж******* тоотод оршин суух,******* ургийн овогтойгийнын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **************, дугаар хороо, 94г байр 1-12 тоотод оршин суух, ургийн овогтойынд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,615,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч,

Хариуцагч,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ньд холбогдуулан 6,615,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл үндэслэл, шаардлага түүний тайлбартаа: Тамир миний бие нь,д 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 200,000 төгрөг, Нийт 2,200,000 төгрөгнөөс 1,175,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,025,000 төгрөг, түүний алданги нь 512,500 төгрөг, нийт 1,537,500 төгрөг. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 960,000 төгрөг, нийт 2,220,000 төгрөг болсон. Үүний алданги нь 1,110,000 төгрөг, нийт 3,330,000 төгрөг. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 940,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 225,000 төгрөг, нийт 1,165,000 төгрөг, үүний алданги нь 582,800 төгрөг, нийт 1,747,800 төгрөг, зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөхгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцхоор гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа дуусан мөнгө төлөхгүй байгаа тулгээс 6,615,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэнаас 6,615,000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтаар нэхэмжлэгчээс иргэний үнэмэлхийн хуулбар /хх-ийн 3-4/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 5-7/, зээлийн гэрээ /хх-ийн 8/, зээлийн гэрээ /хх-ийн 9/, зээлийн гэрээ /хх-ийн 10/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 15-18/, төлбөрийн баримт /хх-ийн 22/, шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 92-93/, Хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 32/, Шүүхийн журмаар оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шижээчийн, хавсаргасан баримт /хх-ийн 34-49/, оны 03 дугаар сарын*******-ны өдрийн 971 дугаартай шинжээчийн болонгийн гарын үсгийн болон бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар /хх-ийн 83/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би хариуцагч, нартай зээлийн гэрээ байгуулж, 2020 оны 05 сар 17 өдөр 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2020 оны 11 сарын 01 өдөр 1,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 2021 оны 01 сарын 25-ны өдөр 940,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ...Зээл өгсөн дансны баримт нь байгаа. Хариуцагчгийн анхтэй олон жил найз нөхөд байсан юм. Бие нь муу байсан учир тэр болгон шаардаад байгаагүй. Гэхдээ төлөхийг хэлж байсан. Нас барснаас хойш ахынхаа байшин, машиныг зарсан байж хамт авсан зээлээ төлөхгүй байна. Иймээс зээл, зээлийн хүү, алданги нийт 6,615,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би нэхэмжлэгчаас зээл авч байсан. Гэхдээ өдийн зээл авдаг байсан. Бичгээр гэрээ хийж байгаагүй. Энэ зээлийг аваагүй бөгөөд ийм гэрээ хийж байгаагүй. Манай ах энэ зээлийг авсан байж болох юм. Миний данс картыг ашиглагдаг байсан учир миний дансаар зээл авсан байх. ...Манай ах нас барж зээлээ авч чадахгүй болсон учир эдгээр гэрээнд хуурамчаар гарын үсэг зурж надаас энэ мөнгөө нэхэмжилж байгаа гэж бодож байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

4.Хаан банкны шилжүүлгийн баримтаар ньгийн тоот дансанд 2020.05.17-ны өдөр 2,000,000 төгрөгийг Нямсүрэнд гэж шилжүүлэг,гийн тоот дансанд 2020.11.01 өдөр 1,114,000 төгрөгийгд гэж шилжүүлэг, Хаан банкин дахьын тоот данснаасгийн тоот дансанд 2020.12.17-ны өдөр 180,000 төгрөг, 2020.11.27-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус Нямкад гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5.Мөн хэрэгт болон, нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 17 өдөр 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ, 2020 оны 11 сарын 01 өдөр 1,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ, 2021 оны 01 сарын 25-ны өдөр 940,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан байна.

 

6.Шүүх шинжилгээний ерөнхий газрынийн оны 01 сарын 19-ний өдрийн 3915 дугаарэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буланд 8, 10 гэж дугаарлагдсан Зээлийн гэрээ гэсэн 2 ширхэг баримтын Мөнгө зээлсэн гэсэн хэсэгт гэсний урд зурсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэнгийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна. 2.гарын үсгийн шинжээчийнэд Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буланд 9 гэж дугаарлагдсан Зээлийн гэрээ гэсэн баримтын Мөнгө зээлсэн гэсэн хэсэгт гэсний урд зурсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэнгийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрынийн оны 03 сарын*******-ны өдрийн 971 дугаарэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буланд 2021 оны 01 сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ гэсэн баримтын Мөнгө зээлсэн гэсэн хэсэгт /М.Нямаахүү/ гэсний урд зурсан байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэнгийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байгааг тогтоожээ.

 

7.С.Тамир болон, нарын хооронд 2020 оны 05 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгт байгуулагдсан зээлийн гэрээ, мөн өдөр түүний дансаар 2,000,000 төгрөгийг, Нямсүрэнд гэсэн шилжүүлэг, шинжээчийнээр гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийн гарын үсгийн загвартай тохирч байгааг тогтоон зэрэг нь талуудын хооронд 2020 оны 05 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан болохыг нотолж байна. Мөн,, нарын хооронд 2020 оны 11 сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болох ньд дансаар 1,114,000 төгрөг шилжүүлэн баримт, гэрээнд зурсан гарын үсгийн талаар гарсан шинжээчийн зэргээр тогтоогдож байна гэж үзэв. Харин 2021 оны 01 сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байдал тогтоогдоогүй, зээлийг шилжүүлсэн баримтгүй тул уг гэрээг хариуцагчтай байгуулсан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчгээс 2020 оны 05 сар 17 өдөр байгуулагдсан 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,025,000 төгрөг, алданги 512,500 төгрөг нийт 1,537,500 төгрөг, 2020 оны 11 сарын 01 өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,500,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, 2,220,000 төгрөгийн алданги 1,110,000 төгрөг нэхэмжилсэн.

 

10.Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүү төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хоёр гэрний дагуу төлөгдөөгүй зээл, зээлийн хүүг алдангийн хамт төлөх үүрэгтэй.

 

11.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс хэлэн тоолно. 2020 оны 11 сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ 8 сарын хугацаатай тул хөөн хэлэлцэх хугацааг уг хугацааг дуусах өдрөөс хэлэн тоолно. 2020 оны 05 сарны 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг хамтран зээлдэгч тосны ТҮЦ-нд зээлийн төлбөр өгч тэмдэглүүлж байсан талаар гэрч мэдүүлсэн. Хэрэгт зээлийн төлбөр авч байсан баримт нолох баримтаар авагдсан байна. Уг баримтад зээл 2020 оны 11 сарын 01-ний өдөр төлсөн тэмдэглэл хийгдсэн байна. Төлбөр төлсөн нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үүргийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлгүй.

 

12.Алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, эрх бүхий байгууллагад хандах эрхтэй. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрийн үнийн дүнгийн 50 хувь хүртэл хэмжээгээр буюу 512,500 төгрөг, 1,110,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Шаардаж буй алдангийн хэмжээ нь зээл, зээлийн хүүгийн дүнд нэмэгдсэн нь үндсэн зээлийн дүнд харьцуулахад их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн дүнг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзлээ.

 

13.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчгээс 2020 оны 05 сарын 17 өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээл 1,025,000 төгрөг, алданги 256,250 төгрөг нийт 1,281,250 төгрөг, 2020 оны 11 сарын 01 өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,500,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, алданги 1,110,000 төгрөг нийт 2,775,000 төгрөг шаардах эрхтэй байна.

 

14.Иймд хариуцагчгээс 4,031,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,584,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагчгээс 4,031,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,584,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчгээс улсын тэмдэгтийн хураамжид 79,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР