Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/01638

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар2/ШШ2024/01638

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод оршин суух,******* ургийн овогтой**************,

Нэхэмжлэгч:******* дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод оршин суух,************** ургийн овогтой*******,

Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, гудамж, 8 байр тоотод оршин суух,************** ургийн овогтой******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүрэг, 7 дугаар хороо,2 дугаар байр,5 тоотод оршин суух, овогт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээний зардалд 2,443,050 төгрөг, гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд0,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, Н.Нямжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Н.Баатардорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

Хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч,,баяр нар нь хариуцагч*******од холбогдуулан гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр3,150,000 төгрөг, эмчилгээний зардал 2,966,300 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол0,000,000 төгрөг нийт16,121,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа:******* Уул овогтой Норпилын Баярсайхан нь оны 05 дугаар сарын 25-ны өдөр зам тээврийн осолд орж, амь насанд аюултай тархины хүнд гэмтэл авсан.******* дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн оны1 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор зам тээврийн осол гаргаж, хохирогчид гэмтэл учруулсан жолооч болох шүүгдэгч*******ыг хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д зааснаар хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялаас өршөөн хэтрүүлсэн. Осол гарсан өдөр болох оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* нь 95 хувийн эрсдэлтэй тархины хүнд хагалгаанд амь насны заалтаар орж, алтан гарт эмч нарын ачаар азаар амьд үлдсэн юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн.06.03-ны өдрийн тоот хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас *******ы биед зүүн зулай гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, уг хугарал нь 2 салаалж, хугарлын нэг үзүүр доош зүүн лямбда заадас дайрч дагз яс руу үргэлжилсэн, нөгөө үзүүр нь чамархай яс хөхлөг сэртэн, чихний суваг, суурь ясны их далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн зулай яс сагитал тэнхлэгээр зөрүүгүй хугарал, зүүн талын хацрын нум хугарал, гавлын хөндий дэх хий, чамархай хатуу хальсан доорх цусан хураа, 2 талын суурийн хөндий дэх шингэн хуралдалт зүүн хөхлөг сэртэнгийн цустай, зүүн талын чамархай дэлбэнгийн тархины эдийн, баруун талын дух дэлбэнгийн тархины эдийн болон чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун зүүн тал бөмбөлөг аалзан хальсан доорх цусан хураа, тархи болон зүүн хажуу ховдол болон 3 дугаар ховдол шахагдаж дарагдал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэж дүгнэсэн. Осол гарсан өдөр буюу оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эхний хагалгаанд орсноос хойш 6 сарын дараа буюу оны1 дүгээр сард тархины нөхөн сэргээх давтан хагалгаанд орсон. Мөн 2022 оны 7 дугаар сарын 22-нд ослын улмаас дотор эрхтнүүд доргилт авч гэмтсэн байсан тул элэг тайруулах мэс засалд орсон. Ослоос хойш тогтмол хагалгаа, эмчилгээ сувилгаа хийлгэж эм тариа хэрэглэж байгаа. Зам тээврийн осол гаргаж, гэмтэл учруулсан жолооч болох хариуцагч******* нь эрүүгийн шүүх хурлаас өмнө 900 мянган төгрөгийн эм тарианы мөнгө өгсөн, данс руу 74,500 төгрөг шилжүүлсэн, шүүх хуралдаан дээр 372 мянган төгрөг бэлнээр өгсөн нийт,347,000 төгрөгийн хохиролд тооцож өгсөн. Гэвч энэ мөнгө бол нэхэмжлэгчид учирсан бодит хохирол биш юм. Зам тээврийн осолд орж гэмтэл авснаас шалтгаалан бие махбод, сэтгэл санаа, сэтгэц, оюун ухаанаа алдаад зогсохгүй маш олон өвчин шаналал, өвдөлт зовуурийг туулж хүрч байна. Хариуцагч******* мөрдөн байцаалтын үе шат болон эрүүгийн шүүх хурлын үеэр цаашид гарах зардал, эмчилгээ, нөхөн сэргээлтэд тусалж дэмжинэ байдаг чадлаараа тусална, өршөөлд хамруулж өгөөч хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан ч хурлын дараа түүний хэлсэн үгс бүгд бүгд худлаа байсныг ойлгосон. шүүх хурлын дараа утсаа авахаа больж, эмчилгээ, эм тарианд мөнгө хэрэгтэй байна гэхэд ямар ч хариу өгөхгүй зугтааж, сүүлдээ эмчилгээнийхээ зардлыг баримтаар нотлохыг шаардаж баримтаа цуглуулаад үзүүлэхээр шүүхээр шийдүүлж байж л төлнө дөө гэж хэлээд алга болсон.******* нь өнгөрсөн хугацаанд ял шийтгэлээс өршөөгдсөнийхөө дараа санаа урваж баримтгүй зардал төлөхгүй хэмээн холбоо барихаа больж, миний эмчилгээний асаргаанд шаардагдах мөнгөн тусламж үзүүлэхээс татгалзсан тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тэтгэврийн хэдэн төгрөг маань эм тарианы мөнгөндөө хүрэлцэхгүй, бусдын асаргаанд орсон тэрээр үр хүүхэд, хамаатан саднуудынхаа тусламж дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна. Нэхэмжлэгч ******* нь авто осолд орохоосоо өмнө бие махбодын эрүүл саруул сэтгэц хэвийн, хөдөлмөрийн чадвартай, өндөр насны тэтгэвэрт гарсан боловч хувиараа хөдөлмөр эрхэлж, орлого олж ар гэрээ тэжээдэг байсан. Ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдагдаж, ажил хийх боломжгүй болсон бөгөөд гадуур дотуур ганцаараа явах чадваргүй байнгын хүний асаргаа хараа хяналтад байгаа болно. Гавал тархинд авсан хүнд гэмтлийн улмаас эхнэр, хүүхдүүдийнхээ нэрийг мартаж, ой санамжаа алдах болсон. Эхнэр******* нь *******ыг байнга асарч сувилж, харж хандаж байгаа учир гадуур дотуур явж, ажил хийх ямар ч боломжгүй болсон. Ерөнхийдөө тэтгэврээс өөр орлогогүй, авсан тэтгэвэр нь амьжиргаа, эм тарианд хаанаа ч хүрэлцэхгүй байдалтай сүүлийн хоёр жил амьдарч байна. Энэ асуудлаар 2022 оны 2 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэвч хариуцагч*******ын эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч эрэн сурвалжлахад тэрээр******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн-ны өдрийн тоот албан бичгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл анх шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягтаа оршин сууж байсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь******* дүүрэгт оршин суудаг байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1-т Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирлыг нөхөн гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байгаа тул цаашид хариуцагчийн хаяг хаанаа байхаас үл шалтгаалан нэхэмжлэгчийн өөрийн оршин суугаа газрын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд хариуцагч*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч *******ы эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөд учирсан хохирлуудыг арилгуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд хариуцагч*******оос эмчилгээний зардал 2,443,050 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд0,000,000 төгрөгийг тус тус гаргуулж *******д олгож өгнө үү. гэжээ.

2.1.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эмчилгээний зардалд 2,443,050 гаргуулах, үүнээс хойших хугацаанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд0,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаад байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд баримтаар нотлогдох, нотлогдохгүй өчнөөн зардал гарч байгаа боловч хариуцагчаас зөвхөн баримтаар нотлогдож байгаа эмчилгээний зардлуудаа л нэхэмжилж байгаа билээ. Хариуцагч******* нь анх ослын улмаас үүсэх бүхий л хохирол хор уршгийг хариуцна хэмээн хэлж эрүүгийн шүүхээс тэнсэн харгалзах ял авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн эмчилгээ сувилгааны зардлыг төлөлгүй өдийг хүрч байна. Шүүхэд нэхэмжлэл гарснаас хойших хугацаанд нэхэмжлэгч *******ы эмчилгээний зардал 523,250 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:******* дүүргийн иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дугаар2/ШЗ2023/03438 тоот иргэний хэрэг үүсгэсэн билээ. Нэхэмжлэгч ******* нь хэрэг цугларсан эмчилгээний зардалд 2,443,050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул баримтыг нягталж үзэхэд.Түүний эхнэрийн хэвтэж эмчлүүлсэн н.Оюуны эмчилгээний төлбөрийн баримт 602,000 төгрөг /хх-17 дугаар хуудас/, Монос эмийн сангаас Isispharma гоо сайхны бүтээгдэхүүний төлбөрийн баримт 66,900 төгрөг/хх-35/ Өлзийдэн эмийн сангаас харшлын эмийн төлбөрийн баримт нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд ямар нэгэн холбоогүй гэж харагдаж байна. ******* нэхэмжлэлдээ хөдөлмөр эрхлэх боломжгүй болж сар бүрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд гаргажээ анх хэрэг болох үед эрүүгийн хэрэг наан шалгагдаж байхад ******* нь ажилгүй гэсэн мэдүүлэг өгж хавтас хэрэгт хавсрагдсан байсан ажил хийж байсан гэх нотолгоо байхгүй, цаашид хөдөлмөрлөх боломжгүй гэсэн дүгнэлтийг ЭМЯ-ны харьяа эмнэлэгтээ хүсэлт гарган улсаас тэтгэмж гаргуулж авах боломжтой. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ сэтгэцэд учирсан хохиролд0,000,000 гаргуулах нэхэмжлэл гаргажээ тус хохирлыг бодитоор үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Хариуцагч******* нь гэм буруутай учир бусдад учруулсан эдийн болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэжээ.

 

5.нотлох баримтаар: Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримт:******* Дүүрэг дэх газрын хэлтсийн тодорхойлолт /хх-7/,******* Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр /хх-8-9/,******* Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хх-10-11/,******* Дүүргийн Хэргийн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-12-14/, *******ы эмчилгээний зардлын төлбөрийн баримтын жагсаалт /хх-15/, төлбөрийн баримт /хх-16-24/, комиссын шийдвэр /хх-25/, эмчлүүлэгсдийн карт /хх-26-41/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-42/, хариуцагчаас Төрийн банкны дансны хуулга /хх-98-108/ тэтгэврийн олголт /хх-109/ эмчлүүлэгсдийн карт /хх-110/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-111/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-112/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-113/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх114/, нэхэмжлэгчээс нас барсны лавлагаа /хх-158/, төрөл садны лавлагаа /хх-160/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-173-182/,******* Дүүргийн Хэргийн Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх-183-190/, Шинжээчийн дүгнэлт /хх191-192/, Мөрдөгчийн магадалгаа /хх-193/, шинжээчийн дүгнэлт /хх-194/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-195-196/, Ялах дүгнэлт /хх-197-198/, тодорхойлолт /хх-199/, шинжээчийн дүгнэлт /хх-200-203/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-212/, шинжээчийн дүгнэлт /хх-226-229/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Шүүхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******од холбогдуулан гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр3,150,000 төгрөг, эмчилгээний зардал 2,966,300 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол0,000,000 төгрөг нийт16,121,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

3.Нэхэмжлэгч ******* нь 2023 оны дугаар сарын 06-ны өдөр нас барсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу эрх залгамжлагчаар нэхэмжлэгчийн охин, хүүбаяр, эхнэр нарыг оролцуулсан байна. /хх-ийн58/

 

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч******* нь зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Н.Батсайханы амь насанд аюултай тархины хүнд гэмтэл учруулсан.******* дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн оны1 дүгээр сарын 01-ний өдрийн/ШЦТ/688 тогтоолоор зам тээврийн осол гаргасан жолооч*******ыг хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн. ...Ослын улмаас ******* нь 95 хувь эрсдэлтэй тархины хүнд хагалгаанд орж, амьд үлдсэн. Гэвч тархиндаа хүнд гэмтэл авснаас сэгэн бодох хэвийн үйл ажиллагаа илтэд алдагдаж, оюун ухаан, танин мэдэхүйн чадвараа алдаж эхэлсэн бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 501 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэл онош тавигдсан бөгөөд энэ нь зам тээврийн ослын улмаас үүссэн гэж дүгнэсэн. ...Осолд орсноос хойш байнга эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа. иймд эмчилгээний зардалд 2,966,300 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол0,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар хөдөлмөрийн хэлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* 2023 оны сарын 06-ны өдөр нас барсан учир нас барах хүртэл хугацааны цалин орлого3,155,000 төгрөг нийт16,121,300 төгрөг нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Хариуцагчийн буруугаас замт тээврийн осол гарч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргах зүйл байхгүй. ...Нэхэмжлэгч *******ы нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийн баримт нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд ямар нэг холбоогүй гэж харагдаж байна. Мөн ******* нь осолд орохоос өмнө ажил хийж байгаагүй гэж мэдүүлэг өгсөн. Ослын улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсонтой холбоотой улсаас тэтгэмж гаргуулан авах боломжтой. Хэрэгт авагдсан баримтаар осолд орсноос хойш хөдөлмөр эрхэлж цалин авч байсан байна. 2023 оны Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор сэтгэл санааны хохирол арилгах үндэслэл бүрдсэн. Үүнээс өмнө үүссэн сэтгэл санааны хохиролд хохирол төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

6.Баянгол дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн оны1 дүгээр сарын 01-ний өдрийн/ШЦТ/688 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч*******ыг хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, .4.2, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4591 тоот шинжээчийн дүгнэлтээр.*******ы биед зүүн зулай гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарал 2 салаалж хугарлын нэг үзүүр доош зүүн лямбд заадас дайрч яс руу үргэлжилсэн, нөгөө үзүүр нь чамархай яс хөхлөг сэртэн, чихний суваг, суурь яс их далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн зулай яс сангитал тэнхлэгээр зөрүүтэй хугарал, зүүн талын хацрын нум хугарал, гавлын хөндий дэх хий, зүүн чамархай зулай, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархай, хатуу хальсан доорх цусан хураа, 2 талын суурийн хөндий дэх шингэн хуралдалт, зүүн хөхлөг сэртэнгийн цустай, зүүн талын чамархай дэлбэнгийн тархины эдийн баруун талын дух дэлбэнгийн тархины эдийн болон чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун зүүн тал бөмбөлөг аалзан хальсан доорх цусан хураа, тархи болон зүүн хажуу ховдол болон 3-р ховдол шахагдал дарагдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 501 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр.******* ньөвийн хяналтад байдаг гэх баримт хэрэгт байхгүй байна. 2.******* нь зам тээврийн осолд өртөх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. Иймд тухайн үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. 3.******* нь одоо судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэлтэй байна. 4.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. 5.******* нь мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ач холбогдолтой зарим үйл явцыг зөв тусган ойлгох чадваргүй байна. 6.*******ы судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэл нь хэргийн материал, өвчний түүх, эмнэл зүйн үзлэг шинжилгээ, бодит өгүүлэмж зэргийг судлан үзэхэд оны 05 сарын 25-ны өдөр зам тээврийн осолд орсноос үүссэн байх боломжтой байна гэж дүгнэжээ.

 

8.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан.

 

9.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

 

10.Дээрх нотлох баримтаар хариуцагч******* нь оны 05 дугаар сарын 25-ны өдөр маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин нэхэмжлэгч *******ы биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

11.Хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан эм, эмчилгээ, оношилгоо хийлгэхтэй холбоотой төлбөрийн баримтаас хэргийн7 дугаар талд авагдсан н.Оюуны эмчилгээний 602,000 төгрөгийн төлбөрийн баримт, 35 дугаар талд авагдсан Монос эмийн сангийн сангийн гоо сайхны бүтээгдэхүүний төлбөр 66,900 төгрөгийн, 45,900 төгрөгийн баримт, Өлзийдэн эмийн сангийн харшлын эмийн төлбөрийн баримт 46,500 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд ямар нэг холбоогүй байна гэж тайлбарласан.

 

12.Гэмтлийн улмаас нэхэмжлэгч бусдын асаргаанд байсан болох болох оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтоор нотлогдож байна. /хх-ийн42/

 

13.Нэхэмжлэгчид хүнд зэргийн эмтэл учирсантай холбоотой эмчилгээ хийлгэх, бусдын асаргаа шаардлагатай болсон нь нотлох баримтаар тогтоогдсон тул эмчилгээ болон бусдын асаргаанд сувилалд эмчлүүлсэнтэй холбоотой, эмчилгээнд хэрэглэсэн гоо сайхны үйлчилгээтэй эмийн бүтээгдэхүүн худалдан авахад гарсан зардал хохиролд хамааралгүй гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн6-24,38-141/

 

14.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч осолд орохоос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой зөрүү орлого шаардаагүй бөгөөд орлогогүй байсан үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр шаардсан. Гэвч нэхэмжлэгч тэтгэвэр авч байсан болохоо нэхэмжлэлд дурдсан байх тул цалин хөлс, орлогогүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

15.Мөн хохирогчид сэтгэл санааны хохирол учирсан бол энэ тогтоогдсон байх шаардлагатай. Хэрэгт сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээ нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

16.Иргэдийн төлөөлөгч хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг төлүүлэх нь зөв гэж дүгнэсэн боловч хохирол нотлогдсон хэмжээнд хангагдах нь хуульд нийцэх юм.

 

17.Иймд хариуцагч*******оос 2,966,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч,баяр, нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх13,155,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

18.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн6,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.2,16,18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д заасны дагуу хариуцагч*******оос 2,966,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч,баяр, нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх13,155,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн6,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 62,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч,баяр, нарт оргосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,20 дугаар зүйлийн20.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН