| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2022/01521/И |
| Дугаар | 135/ШШ2023/00002 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2023/00002
| 2022 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 135/ШШ2023/00002 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01521/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* оршин суух, *******, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Нүүдэлчид******* гудамж, оршин суух, , регистрийн дугаартай, овогт холбогдох,
4,900 ам.доллар буюу 16,660,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч ,
Нэхэмжлэгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Би 4,900 ам.доллар нэхэмжилж байгаа юмаа. Миний төлөөлөгч бичихдээ тухайн үеийн үнэ ханшаар 15,000,000 төгрөг гэж бичиж өгсөн. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг 1,660,000 төгрөгөөр нэмсэн. Өнөөдөр хараахан нэмж гаргаагүй байна, ам.долларын ханш өссөн юм байна лээ. Би тухайн үед дүү болох , нарт 9,800 ам.доллар өгсөн, би энэ хоёрт түр өгсөн. нь 4,900 ам.долларыг ажил хийгээд төлсөн, ажлаа ч хийгээгүй, мөнгөө ч өгөхгүй алга болоод өнөөдрийг хүрсэн. Солонгосын хөрөнгө оруулалттай ГХОХХК-нд менежерээр ажилладаг. Энэ компанитай аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгдсэн. Энэ гэрээний дагуу нийт үнэ болох 200,000 ам.долларын 50 хувь буюу 99,800 ам.долларыг хүлээн аваад байж байх үед , хоёр мөнгөний туслалцаа гуйгаад 9,800 ам.долларыг авсан. Энэ гэрээ хийгдээд 10 минутын дараа мөнгийг хүлээж авсан. Энэ гэрээний 90 хувь нь очих ёстой хүндээ очсон. Би бусдын мөнгийг дур мэдээд энэ хоёр хүнд 10 хувийг нь өгсөн. Цагийн дараа миний гараар дамжаад явсан мөнгө гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
****** гэдэг солонгос хүн Эрчим хүч нийлүүлэх гэрээ хийж хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад ирсэн байсан. Солонгос улсад надтай хамт ажиллаж амьдарч байсан гэдэг залуу хэд хэдэн удаа захиралтай уулзаад гэдэг ах нь ерөнхий сайдтай холбоотой байдаг гэж ярьсан. Тэр үед манай захирал ******* Монгол улсад Эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулахад туслах хүн хайж байсан учир ын санал болгосноор түүний ах гэх той Тусгаар тогтнолын ордны 4 давхарт П.******* өөрийнх нь оффист уулзалт зохион байгуулж уулзсан. гэдэг хүн манай захирал ******-г ерөнхий сайдтай уулзуулж өгнө гэж амласан бөгөөд РРА-н буюу Эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгч чадах уу? гэхэд болно хийж өгч чадна гээд Үйлчилгээ үзүүлэх гэрээг манай захирал ******-тай байгуулж энэ ажлын хөлс 200,000 ам.доллар болно тэр мөнгийг өгөх боломжтой юу гэхэд нь захирал зөвшөөрөөд гэрээ байгуулж урьдчилгаа 100,000 ам.долларыг бэлнээр ид өгөөд үлдэгдэл 100,000 ам.долларыг гэрээ хийсний дараа төлөхөөр тохиролцсон юм. 100,000 ам.долларыг бэлнээр Солонгос захирлын туслахын хамт миний бие Тусгаар тогтнолын ордны 410 тоотод П.******* оффист аваачиж өгсөн юм. Мөнгө өгөх үед Солонгос улсын хоёр иргэн , , миний бие, нийт 5 хүн байлцсан.
ид 99,800 ам.долларыг бэлнээр өгөөд баримт үйлдсэн бөгөөд 200 ам.долларыг банк шимтгэлд суутгаж авсан байсан. Анх ийг Солонгос улсын иргэн ******-тай танилцуулах үед түүний дүү нь ... хоёулаа энэ гэрээнд зуучлаад өгвөл ах авсан мөнгөнөөсөө 10 хувийг нь чи бид хоёрт зуучилсны хөлсөнд өгнө гэж байна гэж надад хэлж байсан. Миний бие ид долларыг өгчхөөд гараад явсан. Гэтэл 2 цаг орчмын дараа над руу утасдаж Тусгаар тогтнолын ордны 410 тоотод хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон.
ажилд зуучилж өгсөнд баярлалаа гээд 9,800 ам.долларыг надад бэлнээр өгсөн юм. Уг мөнгийг авах үед түүний дүү хамт байсан бөгөөд би П.******* нүдэн дээр долларыг тоолж 50 хувь буюу 4,900 ам.долларыг т бэлнээр өгсөн.
Миний бие оос авсан 4,900 ам.долларыг Солонгос улсын иргэн ******-тай холбож өгч Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад нь зуучилсны хөлс буюу урамшуулал гэж авсан бөгөөд уг гэрээ амжилтгүй болбол ид буцааж өгөх талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, гэрээ нь амжилтгүй болсон нь надаас ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй тул миний бие зуучлалын хөлсөнд авсан 4,900 ам.долларыг ид буцааж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие 2021 онд эрүүгийн хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлсэн юм. Энэ хэрэгт холбогдохдоо Д. 9,800 ам.долларыг ажил олж өгсний урамшуулалд өгч байсан. Түүний олж өгсөн ажил нь бүтэлгүйтэж би эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн. Ингээд би өөрөөс 10,000 ам.доллар гаргаж тухайн үед хамт ажил хөөцөлдөж байсан төлж би өөрөө хохирч байсан гэж бичсэн байгаа нь зохигчдын хооронд зуучлалын гэрээ амаар байгуулагдаж, зуучлагч буюу нь -ийг Солонгос улсын иргэн ******-тай танилцуулж Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад нь зуучилж, уг гэрээ байгуулагдаж нь гэрээний дагуу 99,800 ам.долларыг авсан болох нь хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. Дээрх гэрээ талуудын хооронд хийгдэж мөнгийг авснаар , нарын хооронд амаар байгуулсан зуучлалын гэрээ дуусгавар болж зуучлуулагч нь гэрээ байгуулахад зуучилсны хөлсийг Д. төлсөн байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зуучлагч нь зуучлуулагч -ийг хэлцэл хийх этгээд болох Солонгос улсын иргэн Woo TaeKwang-тай холбож өгөх үүргээ гүйцэтгэж талуудын хооронд гэрээ байгуулагдсаны дараа зуучлалын хөлс төлөгдсөн байх тул зуучлуулагч нь төлсөн хөлсөө буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь өөрөөсөө 10,000 ам.долларыг төлж хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд энэ хохирол нь хариуцагч Д. хамааралгүй асуудал юм. нь 10,000 ам.долларыг төлж хохирсон гэж үзэж байгаа бол уг ам.долларыг авсан Д.Энхтөгсөөс хохирлоо нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор нотлогдон тогтоогдсон байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгөө бусдаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Анх нэхэмжлэл гаргахдаа 9,800 ам.доллар буюу 15,000,000 төгрөг гаргуулах тухай гээд нэхэмжлэлийн шаардлага бичсэн. Өнөөдөр 9,800 ам.доллар нь 4,900 ам.доллар болж нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Тэгээд ам.доллар гаргуулах гээд байна уу? төгрөг гаргуулах гээд байна уу гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд явсан. Учир нь тал мөнгийг нь дүү нь авсан. Сүүлд нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,660,000 төгрөгөөр нэмж нэхэж байна гээд өнөөдрийн байдлаар ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнийг шүүх тодруулмаар байна. Сүүлд ханшийн зөрүү гээд байгааг тодруулмаар байна. Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг миний бие 2021 онд Эрүүгийн хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлсэн юмаа. Энэ хэрэгт холбогдохдоо Д. 9,800 долларыг ажилд олж өгсний урамшуулалд өгч байсан. Түүний олж өгсөн ажил нь бүтэлгүйтэж би эрүүгийн хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн. Ингээд би өөрөөсөө 10,000 ам.доллар гаргаж тухайн үед хамт ажил хөөцөлдөж байсан өгч, би өөрөө хохирч байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурал 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор намайг 9,800 ам.долларыг нэхэмжлэх нь нээлттэй гэж дурдсан гэж бичсэн байгаа. Сая ярихдаа урамшуулал болгож өгсөн, ажил нь бүтээгүй, Д.Энхтөгстэй хамтарч бусдыг залилж мэхэлсэн 10,000 ам.долларыг би төлсөн. Одоо ярихдаа би түр хугацаанд өгөөд буцаагаад авна гэсэн гээд байна. Өнөөдөр зээлүүлсэн болоод явсан. 2018 оны 02 дугаар сард өгсөн, авсан нь нотлогдож байгаа. Хэрвээ зээлүүлсэн бол ямар хугацаатай зээлүүлсэн, хүүтэй юм уу, хүүгүй юм уу, хэдий хугацаатай үүрэг байсан гэдгийг тодорхой ярьж чадахгүй байна. Зээлийн гэрээнд зохигчдын харилцаа үүссэн гэж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн энэ хугацаа 2018 оноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ хүн шаардах эрхээ алдчихаж, зээлийн гэрээг ямар хугацаатай байгуулснаа ч мэдэхгүй байна. Би хуульч, өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэж байна. Яагаад гэхээр хүмүүсийн болсон үйл баримтыг сонсоод байхаар Солонгос иргэнээс 100,000 ам.доллар залилан мэхэлж авсан. Гэм бурууг нь шүүх шийтгэх тогтоолоор шийтгэсэн. Тэгээд Солонгос иргэнээс авсан 100,000 ам.доллароос 90,000 ам.долларыг залилан хийж өгчхөөд дараа 10,000 долларыг өөрөөсөө өгчихсөн. Үүнийг хохирол гээд гаргуулмаар байна гэж байгаа. Энэ мөнгийг энэ хүн төлөөгүй, хамтран залилан хийсэн Д.Энхтөгс 100,000 ам.долларыг төлсөн баримт хэрэгт байгаа. Харин Д.Энхтөгстэй гэмт хэрэг үйлдэх явцдаа 10,000 ам.долларыг нэмээд өгсөн. Энэ нь гэмт хэргийн хохиролд орохгүй, гэм хорын хохирол биш, хохирогч бол Солонгос улсын иргэн. Энэ хүн 100,000 ам.доллароо алдсан, үүнийг буцаагаад авсан. Энэ хүний нэхэмжлээд байгаа 9,800 ам.доллар нь хамт бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн өгсөн 10,000 доллароо өнөөдөр хохирсон гэж үзээд нэхээд байгаа. Энэ хоёр хүний хооронд Иргэний хуулийн 410.1-д заасан зуучлалын гэрээ үүссэн. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлагчаас олгосон бүрэн эрхийнхээ дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөө заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд заасан. Өөрөө нэхэмжлэлдээ би урамшуулал болгоод өгсөн. нь Солонгос улсын иргэний компанид ажиллаж байсан хүн, Солонгос иргэнийг холбож өгч гэрээ хийсэн ингэхдээ шагнал гээд өгсөн урамшуулал. Одоо зээл болгоод яриад байна. Зээлээр өгсөн ч хөөн хэлэлцэх хугацаа, буцааж өгөх үүрэг зуучилж байгаа талд үүрэг үүсэхгүй. Тиймээс нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, оос ад олгосон итгэмжлэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурор ы 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 316 дугаартай яллагдагч , Д.Энхтөгс нарт холбогдох эрүүгийн хэргийн талаарх яллах дүгнэлт /хавтаст хэргийн 4-10/ дахь тал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/893 дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргийн 11-16 дахь тал/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 16-28 дахь тал/ Ийст эжиа энержи ГХОХХК-ийн захирал Woo TaeKwang-с хүлээн авсан материалуудын жагсаалт /хавтаст хэргийн 94 дэх тал/, ******-ны паспортын хуулбар, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 95-96 дахь тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/275 дугаартай Ийст эжиа энержи ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал явуулсан Үүрэг өгөх тухай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 97 дахь тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 60-07-001/15 дугаартай ГХОХХК-нд явуулсан Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай албан шаардлагын хуулбар /хавтаст хэргийн 98 дахь тал/, Эрчим хүчний зохицуулах хорооноос ХХК-нд олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар /хавтаст хэргийн 99 дэх тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5/210 дугаартай ГХОХХК-нд явуулсан Үүрэг даалгавар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 100 дахь тал/, ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 101-102 дахь тал/, ГХОХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт /хавтаст хэргийн 103 дахь тал/, Газ импорт ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд /хавтаст хэргийн 104-105 дахь тал/, ГХОХХК, ХХК нарын хооронд байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ Монгол болон Солонгос хэл дээр /хавтаст хэргийн 106-115 дахь хуудас/, Англи болон Солонгос хэл дээрх мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 116-117 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр т хууль сануулж авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, хариуцагч талын хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдийн 94 дугаартай , Д.Энхтөгс нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 71-87 дахь тал/, өмгөөлөгч Э.Нарангаравын Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан ажил олж өгсний урамшуулалд өгсөн 9,800 ам.доллар буюу 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д. зээлдүүлсэн 4,900 ам.доллар буюу 15,000,000 төгрөг, Монгол банкнаас зарласан ханшийн зөрүү 1,660,000 төгрөг, нийт 16,660,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж гаргасан тайлбартаа ...ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авч нэхэмжлэлээ бичүүлсэн. Гэтэл ажил олж өгсний урамшуулалд өгсөн мөнгөө буцаан нэхэмжилж байгаа агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж бичээд миний гарын үсгийг зурсан байна лээ. Би урамшуулал болгож өгөөгүй, харин надаас амьдрал хэцүү байна зээлээч гэхээр нь би ИйстЭжиаЭнержи ГХОХХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 99,800 ам.доллароос 9,800 ам.доллар буюу 4,900 ам.долларыг өөрийн дүү т, 4,900 ам.долларыг Д. зээлдүүлсэн. нь манай ХХК-нд ажиллаж төлбөрөө барагдуулсан. Харин нь зээлсэн 4,900 ам.доллароо өгөхгүй байгаа тул Монгол банкны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар тооцон 16,660,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч миний бие ийг Солонгос улсын иргэн ******-тай холбож өгч Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад нь зуучилсны хөлс буюу урамшуулал гэж 4,900 ам.долларыг авсан. 50 хувь буюу 4,900 ам.долларыг авсан. Уг гэрээ амжилтгүй болвол буцааж өгөх талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо хийгээгүй бөгөөд гэрээ нь амжилтгүй болсон нь надаас шалтгаалаагүй тул миний бие зуучлалын хөлсөнд авсан 4,900 ам.долларыг буцааж өгөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 316 дугаартай яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/94 шийтгэх тогтоолоор ...шүүгдэгч Д.Энхтөгс, нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч тус бүрийг 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, нь өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 4-10, 16-28 дахь тал/
Шүүгдэгч П.******* гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/893 дугаартай магадлалаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 11-15 дахь тал/
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нь эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд дээрх гэрээг байгуулах боломжгүй атлаа бусдын нэрийг барьж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгаар тогтнолын ордны 410 тоот өрөөнд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Woo TaeKwang-нд Монгол Улсын Ерөнхий сайдтай дотно харилцаа холбоотой тул РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө хэмээн Үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 99,800 ам.доллар буюу 239,146,748 төгрөгийг авч 90,000 ам.долларыг, гэрээ байгуулахад зуучилсан зуучлалын хөлс болгож 10 хувь буюу 9,800 ам.долларыг , нарт тэнцүү хэмжээгээр хуваан өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд эрүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч , нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь , нарт зуучлалын хөлс болгон өгсөн 9,800 ам.долларыг өөрөөсөө 10,000 ам.доллар болгон өгсөн, улмаар Д.Энхтөгс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 100,000 ам.долларыг хохирогч Woo TaeKwang-нд төлж бусдад төлөх төлбөргүй болохыг, нь өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д. Солонгос улсын иргэн Woo TaeKwang-тай холбож өгч Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад нь зуучилсны хөлс буюу урамшуулал гэж 4,900 ам.долларыг шилжүүлсэн боловч тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ нь үр дүнд хүрээгүй гэрээний талуудын зорилго биелээгүй улмаар уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсны улмаас дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч нь бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлж, төлбөрийг хариуцагч талд шилжүүлсэн байдлаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан мөнгийг зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох шаардлагыг хангасан боловч талууд зээлийн гэрээний эрх, үүрэг үүсэх талаар хэрхэн тохиролцсон талаар тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байхыг хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч нь мөнгийг шилжүүлэн өгсөн боловч зээлийн гэрээний гол нөхцлийн талаар талууд хэрхэн тохиролцсон талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн төлбөр шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэжээ.
Хариуцагч нь гэрээ нь амжилтгүй болсон нь надаас шалтгаалаагүй тул миний бие зуучлалын хөлсөнд авсан 4,900 ам.долларыг буцааж өгөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хүсэл зоригоос үл хамааран уг гэрээ дуусгавар болсон ба энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй байхаас гадна уг шилжүүлсэн төлбөрийг өөрөө бусдын өмнө хариуцан төлсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь бусдад шилжүүлсэн мөнгийг шаардах эрхтэй байна.
Ийнхүү буцаан шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө хамаарахаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,900 ам.долларыг Монгол банкны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар тооцон 16,660,000 төгрөгийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасан мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэсэнтэй нийцэж байна.
Хэдийгээр тухай үеийн мөнгөний ханшийн талаар нэхэмжлэгч нь нотлох баримт ирүүлээгүй боловч энэ нь Монгол банкны цахим мэдээллийн сангаас тухайн үеийн төгрөг, доллартой харьцах ханшийн талаар мэдээллийг авах боломжтой нийтэд илэрхий нээлттэй мэдээлэл тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг үүсэх үеийн ханш буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр тооцон 4,900 ам.доллар х 2,396 төгрөг = 11,741,674 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүрэгтэй гэсний дагуу шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан ... иргэн Д. 4,900 ам.долларыг мөнгөөр 15,000,000 төгрөг зээлдүүлсэн. Харин мөнгөө авахаар шүүхэд хандаж байна, мөнгөө өгөхдөө гэрээ байгуулаагүй байна. Гэрээ хийгээгүйгээс болоод мөнгөө авч чадахгүй хохироод явж байна гэж бодож байна гэсэн дүгнэлтээс үзэхэд тухайн нэхэмжлэгчийг хохирсон байна гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөлд байдалд тохирсон үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба эрүүгийн хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдаж шийтгэх тогтоолын үндэслэлд дурдагдсан нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судлуулж, хэрэгт хавсаргасан Ийст Эжиа Энержи ГХОХХК, Газ импорт ХХК-ийн хооронд байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичгүүд, Ийст эжиа энержи ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн зээлийн төлбөр гаргуулах шаардлагатай холбогдуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуулгасан гэрч ын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хавтаст хэргийн 94-117 дахь тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус зааснаар хариуцагч 11,741,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ид олгож, 4,918,326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,460 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 202,817 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
М.ОЮУНЦЭЦЭГ