Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 104/ШШ2024/00240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: *******, *******,*******,*******,*******,*******,******* /РД:*******/

Хариуцагч: *******,*******,,од оршин суух, овогт /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21.313.406 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 30.000 төгрөг, нийт 21.343.406 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.,

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь Б.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 21.313.406 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 30.000 төгрөг, нийт 21.343.406 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б. нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр*******-ийн тооцооны төвтэй ЗГ/201843617418 тоот зээлийн гэрээ болон БГ/201843617418 тоот хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, ВГ/201843617418 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 12.000.000 төгрөгийн өрхийн зээлийг 1 жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Барьцаанд хөдлөх эд болох гэрийн цахилгаан хэрэгслүүд, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр П. /РД:/ регистрийн дугаартай 1 иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хаягт байрлах 90.25м2 талбай бүхий хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн П.ийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай , хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м/кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан бөгөөд барьцааны гэрээ болон барьцаалбарыг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3.668.980 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 2.408.369 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 251.000 төгрөг. Нийт 6.077.600 төгрөгийг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлэн зээлээ төлж дуусгаагүй учраас банкны зүгээс утсаар холбогдох зээл төлөх, мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 8.331.020 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.853.066 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.129.320 төгрөг, нийт 21.313.406 төгрөг, нотариатаар бичиг баримт гэрчлүүлсний зардал 30.000 төгрөг, нийт 21.343.406 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд талуудын хоорондоо байгуулсан барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох овогт ын ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон тухайн иргэний өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хөдлөх эд хөрөнгө болох гэрийн цахилгаан хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

2. Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХААН банкнаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энэ зээлийг 2 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл 2 жилийн хугацаа өнгөрөөд нэхэмжлэл гаргаж болох байтал гаргалгүй, улмаар өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хариуцагч өөрийн төрсөн ээж П.ийн өмчлөлийн байшин, газрыг барьцаанд тавьсан боловч зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хугацаа дууссан учраас П.ийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б. ХААН банк-аас олон зээл авсан. Тэр зээлүүдийг энэ зээлтэй хамт нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өндөр хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Гуравдагч этгээд П.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гуравдагч этгээд П. хүүдээ итгээд зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулсан. Тэр зээлийн гэрээнд нь оролцоогүй, нэг ч төгрөг аваагүй. Хэрвээ хүү нь зээлээ төлөхгүй байх юм бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлгийг хангуулна гэдгийг П. тухайн үед ойлгоогүй. Хэдий тэрээр барьцааны гэрээнд гарын зурсан ч гэсэн хүүхдэдээ итгэсэн. Б. ээждээ би таны өмчийг алдахгүй, найдвартай төлнө гэж хэлсэн учраас хүүдээ итгээд өгсөн. Өнөөдрийн хувьд Б.д өмч хөрөнгө байхгүй биш байгаа. Хэд хэдэн удаа ХААН банкнаас зээл авсан, хэд хэдэн удаа шүүхийн шийдвэр гарсан. Тэр зээлүүдтэй нь банк хамтатгаад нэхэмжилж болоогүй юм уу. Заавал нэг ч төгрөгийн зээл аваагүй. П.ийн нэр дээр байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээний хугацаа дууссан. Тэгээд ХААН банкны зүгээс барьцааны гэрээг өөрийн эрхийн дагуу нэг удаа сунгасан байдаг. Тэр сунгасан гэрээ нь 2021 онд дууссан байна билээ. Иймд нэгэнт барьцааны гэрээний хугацаа дууссан учраас Б.гаас зээлийн төлбөрийг гаргуулаад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч талаас 2018.05.18-ны өдрийн №ЗГ/201843617418 тоот зээлийн гэрээ, 2018.05.18-ны өдрийн №БГХ/201843617418 тоот барьцааны гэрээ, 2018.05.18-ны өдрийн № тоот барьцааны гэрээ, Б.гийн тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.02.06-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б. нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр*******-ийн тооцооны төвтэй ЗГ/201843617418 тоот зээлийн гэрээ болон БГ/201843617418 тоот хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 12.000.000 төгрөгийн өрхийн зээлийг 1 жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Барьцаанд хөдлөх эд болох гэрийн цахилгаан хэрэгслүүд, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр П. /РД:/ регистрийн дугаартай 1 иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хаягт байрлах 90.25м2 талбай бүхий хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн П.ийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай , хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м/кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан бөгөөд барьцааны гэрээ болон барьцаалбарыг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3.668.980 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.408.369 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 251 төгрөг. Нийт 6.077.600 төгрөгийг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлэн зээлээ төлж дуусгаагүй учраас банкны зүгээс утсаар холбогдох зээл төлөх, мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй. Учир 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 8.331.020 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.853.066 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.129.320 төгрөг, нийт 21.313.406 төгрөг, нотариатаар бичиг баримт гэрчлүүлсний зардал 30.000 төгрөг, нийт 21.343.406 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох овогт ын ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: ХААН банкнаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа болох 2 жилийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэл гаргаж болох байтал гаргалгүй өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. П.ийн өмчлөлийн байшин, газрыг барьцаанд тавьсан боловч одоо зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дууссан учраас П.ийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч******* нь Б. нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843617418 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Б. нь 2018.05.18-ны өдөр 12.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд ногдох төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний дагуу 12.000.000 төгрөгийг хариуцагч Б. ХААН банкны тоот дансаар хүлээн авсан бөгөөд зээлийн гэрээнд Б. зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

5. Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаа өнгөрмөгц нэхэмжлэхгүй байсаар үндэслэлгүйгээр өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж, харин нэхэмжлэгчийн хувьд энэ зээл нь манай банкны тусгай активын газарт шилжиж ирмэгц нэхэмжлэл гаргасан гэж тус тус маргаж байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хэлцэл хүчин төгөлдөр байна.

6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

7. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул хариуцагчийн ...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаа өнгөрмөгц нэхэмжлэхгүй байсаар үндэслэлгүйгээр өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8.331.020 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.853.066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.129.320 төгрөг, нийт 21.313.406 төгрөгийг******* нь Б.гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

1. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843617418 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ын ийн өмчлөлийн дугаартай, *******, ,од байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м/кв талбай бүхий өмчлөх газар, ын ийн өмчлөлийн дугаартай *******, ,од байршилтай 90.25 м/кв талбайтай хувийн сууц зэргээр хангуулахаар талууд тохирч 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тоот барьцааны гэрээг байгуулан барьцааны гэрээнд П. барьцаалуулагчаар гарын үсэг зурж, хуульд заасны дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч П. нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цагаанчулуу нь барьцааны гэрээний хугацаа дууссан тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй тайлбар маргаж байна.

2. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн БГҮ/201843617418 тоот барьцааны гэрээ нь барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрийн хүсэл зоригийн дагуу барьцаалагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хуульд заасан шаардлагыг хангаж гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

2.1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасны дагуу ХААН банк нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.гаас нараас зээлийн гэрээний үүрэгт 21.313.406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар төлөөгүй тохиолдолд 21.313.406 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнээс хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334.867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 334.867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт гаас зээлийн гэрээний үүрэгт 21.313.406 /хорин нэгэн сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30.000 /гучин мянган/ төгрөг, нийт 21.343.406 /хорин нэгэн сая гурван зуун дөчин гурван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

2. Зээлдэгч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгө болох *******, ,од байршилтай, Ү-2207112069 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 90.25 м/кв талбайтай хувийн сууц, *******, ,од байршилтай, нэгж талбарын дугаартай 700 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх газар зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийн үнийн дүнгээс 21.313.406 /хорин нэгэн сая гурван зуун арван гурван мянган/ төгрөгт дүйцэхүйц барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334.867 /гурван зуун гучин дөрвөн мянга найман зуун жаран долоон/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 334.867 /гурван зуун гучин дөрвөн мянга найман зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ