Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2024/00243

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ААТҮГ /РД:*******/

Хариуцагч: *******, *******,******* *******  тоотод оршин суух, овогт ын /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс ,******* ******* тоот байрыг чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ,******* ******* тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Эрдэнэбат

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь Л.т холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс ,******* ******* тоот байрыг чөлөөлүүлж, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч******* нь анх буюу 2023.09.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...Суурин газраас алслагдсан тус станцад ажилладаг ажилтнуудыг ажлын байранд нь ойр байлгах зорилгоор ны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн мэдлийн 15 дугаар байрыг каркас байдалтай байхад нь анх 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу нийт 30.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 1 дүгээр байрыг ашиглалтад оруулж, ашиглаж эхэлсэн. Улмаар Монгол Улсын ын сайд Л., Нийслэлийн Засаг дарга бөгөөд *******ын захирагч Г. нар 2010-2012 онд Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын ын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 353.900.000 хөрөнгө оруулалт хийж, 15 дугаар байр /одоогоор 74 дүгээр байр/-ыг сэргээн засварлаж 40 айлын орон сууцыг өөрийн байгууллагын балансад шилжүүлэн авч, ашиглахаар зөвшилцөж 2011-2012 онд засварын ажлыг дуусгаж, яамны комисст хүлээлгэн өгсөн. Ус сувгийн удирдах газрын зүгээс 2011 онд уг ******* 1, 2 дугаар орцонд амьдарч буй Дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай Орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн. Гэтэл Л. нь манай байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэлгүйгээр ******* тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж манай байгууллагын хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул Л.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэхээр тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар нэмэгдүүлэн тодорхойлсон байна.

Үүнд: ...Байгууллагын зүгээс*******т ажиллаж байгаа ажлтан болон тус байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад настан, тэдгээрийн төрсөн хүүхэд зэрэг ямар нэгэн маргаан зөрчилгүйгээр тухайн орон сууцанд оршин сууж байгаа хүмүүст орон сууцыг хувьчлах асуудлыг зөвшөөрсөн. Цаашид улсын чухал обьект болох ус хангамжийн дээд эх үүсвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, Налайх дүүрэгт амьдардаггүй төвийн дүүргүүдээс ажилдаа явж байгаа залуу ажилтнуудаа ажлын байранд нь ойр амьдруулах шаардлагын үүднээс ******* ны 3, 20, 27, 39 тоот байруудыг хувьчлалд хамруулахгүйгээр байгууллагын эзэмшилд үлдээх санал гаргасан. яам болон Засгийн газраас Орон сууц хувьчлахдаа манай саналыг хүлээн авч дээрх байруудыг хувьчлалгүйгээр манай эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн.

Иймд Зэвсэгт хүчний 137 дугаар анги, Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, ын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад албан бичиг, баримтуудыг үндэслэн манай байгууллагыг ,******* ******* тоот байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ус сувгийн удирдах газрын үндсэн үүрэг бол *******ын иргэдийг стандартын шаардлага хангасан үнэт ахуйн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулах үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Налайх дүүрэг 5 дугаар хороонд байрлах *******ын дэд эх үүсвэрийн станцыг 1989 оноос хариуцан ажиллаж байгаа. Уг станц нь суурин газраас алслагдсан байрлалтай бөгөөд станцад ажилладаг хүмүүсийг ажлын байранд нь ойр байлгах зорилгоор 1999 оны 7 дугаар сард зэвсэгт хүчний 137 дугаар анги буюу одоогийн 354 дүгээр ангитай 15 дугаар байр буюу одоогийн 74 дүгээр байрыг ашиглах тухай гэрээг тус ангитай байгуулж гэрээний дагуу 36.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ыг нь ашиглалтад оруулж, ингэхдээ ажилчдынхаа хүч хөдөлмөөр уг ажлыг хийсэн. 1999 онд уурын зуухыг солиход 10.000.000 төгрөг, 2000 онд бохирын гадна шугам сүлжээг солиход 7.000.000 төгрөг, 2022 онд 250 метр шугам татаад 111.600.000 төгрөг, хамгийн сүүлд орцны дээврийг засварлахад 2.000.000 төгрөг нийт 306.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийж эхний ээлжид ажилчдаа оруулсан. ыг ашиглалтад оруулснаар манай байгууллагын 17 ажилтан байрны дотор заслыг өөрсдөө хийж амьдарч эхэлсэн. Бусад эзгүй байсан орцууд нь тоногдоод хаалга үүд, хана тааз авах бололцоотой бүх юмыг нь хүмүүс хулгайлж, дээвэр тааз нь нурсан байдлаас болж онд амьдарч байсан ажилчдын эрх ашиг нь хөндөгдөж тус байранд амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас манай байгууллагаас 2011 онд Нийслэлийн Засаг даргад санал тавьсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга, яамны сайд нарын хооронд санамж бичиг байгуулж, уг санамж бичгийн хүрээнд 369.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2011 оны 11 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл хийж, улмаар яаманд уг барилгыг хүлээлгэн өгч тус газраас хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 173 дугаар тушаал гарсан. Уг тушаалыг үндэслээд манай байгууллага хөрөнгө оруулалт хийж байрыг ашиглалтад оруулан яамны комисст хүлээлгэж өгсөн. Үүний дагуу яамнаас зөвшөөрөл авч нийт 37 айлын орон сууцыг эзэмшихээр болсон. Тухайн орон сууц 80 айлын орон сууц байсан. Үүнээс яам 43 байрыг эзэмшиж, үлдсэн 37 байрыг нь******* эзэмшиж авахаар шийдвэрлэсэн байдаг. 2011 онд яамнаас гарсан тушаал шийдвэр болон албан бичгийн дагуу манайх уг байрыг эзэмшиж, ажилчидтайгаа тус орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулж байрыг ашиглуулж ирсэн.

Уг байруудын нэг болох маргаан бүхий байранд Л. манай байгууллагатай байгуулсан гэрээ байхгүй, уг байрны өмчлөгч 357 дугаар ангитай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр уг байрыг эзэмшиж ирсэн учраас Л.ийн эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх, улмаар тус байрны хууль ёсны эзэмшигчээр Ус сувгийн удирдах газрыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ажилчидтай гэрээ байгуулсан гол шалтгаан нь тодорхой хугацаанд тус байранд хөрөнгө оруулалт хийж засварлаад, явцдаа Нийслэлийн өмчид шилжүүлэн авч, улмаар ажилчдаа орон сууцаар хангах зорилготой байсан. Гэвч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар хамгийн сүүлд уг байранд оршин сууж байгаа манай байгууллагын ахмадууд болон байгууллагын ажилтнууд удаа дараа Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга, Төрийн өмчийн хороо, яаманд хүсэлт тавьж 33 айлыг нь хувьчилсан. Ингэхдээ манай байгууллагын саналыг авсан. Уг саналын дагуу байгууллагатай гэрээ хэлцэлтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст хувьчлахыг зөвшөөрсөн. Үлдсэн 4 байрыг нь манай байгууллага авч үлдэж, цаашдаа Нийслэлийн өмчид шилжүүлэн авах, ажилчдаа орон сууцаар хангах зорилготой авч үлдсэн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 92 дугаар зүйлийн 92.1,106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу Зэвсэгт хүчний 137 дугаар анги, Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, сайдын хамтарсан Хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 173 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад бичиг баримтуудыг үндэслээд манай байгууллага хуульд заасан гэрээ хэлцэлтэй, хуулийн дагуу гэрээний дагуу эзэмшиж байгаа. Тухайн хариуцагчийн хувьд хууль ёсоор эзэмшиж байгаа асуудал огт байхгүй учраас манай байгууллага уг этгээдээс байрыг нэхэмжлэх үндэслэлтэй учир манай байгууллагыг гордокийн ******* тоот байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоож, Л.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өмгөөлөгчөөрөө тайлбар гаргуулах саналтай байна гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага огт ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч шударга эзэмшигч учраас орон сууцыг чөлөөлүүлье гэсэн шаардлага гаргасан байгаа байх. Дараа нь бид байрны өмчлөгч биш юм байна, шударга эзэмшигч болъё гэж шаардлага гаргачихсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой хуулийн шаардлагын асуудал хөндөгдөөд байна. Тэгэхээр яаж мэтгэлцэх юм бэ, нэмэгдүүлсэн шаардлагад бид тайлбар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй байна. Тэгэхээр мэтгэлцэхэд төвөгтэй байна. Нэгэнтээ шүүх хуралдаан явагдаж байгаа учраас дараах тайлбарыг хэлье.

Хариуцагч уг байрны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш. Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэхтэй холбоотой харилцаа, өөрөө бие даасан эрх зүйн, тодорхой харилцаагаар зохицуулагддаг. Өнөөдрийг хүртэл энэ байр яамны өмчлөлд байгаа.******* нь уг байрыг Ус сувгийн удирдах газрын дарга, ын сайдын хооронд байгуулсан санамж бичгээр байрыг ашиглаж байсан уу гэхээс эзэмших, өмчлөх эрх зүйн харилцаа үүсээгүй. Төрийн өмчийг орон нутгийн өмч рүү шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэдэг. Тэр тусмаа салбарын буюу онцгой салбарын, өмчлөл, эзэмшилд байгаа орон сууцыг орон нутгийн өмчит аж ахуйн, тооцоот үйлдвэрийн газрын захирал, аль нэг сайдтай нийлж шийдэх хууль зүйн боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч 15 дугаар байрыг ашиглах гэрээ, санамж бичиг хоёрыг хууль ёсны байсан учраас байрны өмчлөгч гэж тайлбарлах гээд байх шиг байна. Тэгэхээр үүнтэй холбоотой нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд засан үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Энэ баримт нь хэрэгт авагдаагүй. Тийм учраас мэтгэлцэж чадахгүй байна.

*******ын******* нь энэ хэргийн нэхэмжлэгч биш. Тухайн байрыг хууль ёсоор өмчилж, эзэмшиж, ашиглаж, бүртгэлийн бичиг баримтаар баталгаажсан байхыг хэлнэ. Шударга эзэмшигч гэсэн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч гаргаагүй, хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгоё гээд байна. Иргэний хуульд заасан шударга эзэмшигчийн тухай асуудал яригдахгүй байна. Хэрвээ******* орон сууцыг эзэмшдэггүй бол Л.ийг орон сууцаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш.

Ус сувгийн удирдах газар бол орон сууцны хууль ёсны өмчлөх, эзэмших эрхтэй этгээд биш гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Бид ч тайлбарлалаа. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглах эрхтэй этгээд болохоо Улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраар бүртгүүлсэн бичгийн ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, зөвхөн санамж бичиг гаргаж өгсөн. Санамж бичгээр байрны өмчлөгч, эзэмигч болох хууль зүйн боломж байхгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлийн бүртгэл үнэн зөв байх ёстой. Улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгч ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр нь хангалтгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчтай гэрээ хэлцэл хийгээгүй учраас орон сууцнаас албадан гаргана гэж тайлбарлаж байсан. Сая гаргасан тайлбартаа 353 дугаар ангитай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй учраас манайх нэхэмжлэл гаргана гэж өөрөөр тайлбарлалаа. Уг байрыг шаардах эрхтэй хууль ёсны этгээд биш болохоо уг тайлбараараа нотолчихоод байна. йн өмнөөс орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал ямарваа нэгэн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг шаардаж авах эрх эдлэхгүй. Иргэний хуулийн 39, 40, 198 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан нөхцөл байхгүй байна. Тэр тусмаа яамны тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж байгаа анги нэгтгэлийн хувьд эд хөрөнгийн эрх эдлэх боломжгүй. Тийм учраас тай гэрээ байгуулаагүй учраас******* Л.ийг байрнаас албадан гаргана гэж шаардах эрхтэй этгээд биш.

Нэхэмжлэгч 2011 онд тус байранд засвар хийсэн мэтээр тайлбарлаад байна. Гэтэл тэр талаар бичгийн нотлох баримт огт гаргаж өгдөггүй. Нийт 354.600.000 төгрөгийн үнэлгээтэй дуусаагүй барилгыг балансад бүртгэсэн гэж үзсэн боловч үүнийг бүртгэлээс хасчихсан эрх бүхий байгууллагын шийдвэр байх хэрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын балансад бүртгэлтэй одоогоор ямар ч байшин, барилга байхгүй, тийм учраас шаардах эрхгүй. Өөрөөр хэлвэл Төрийн өмчийн хорооноос балансаас нь хассан. Засвар хийсэн учраас манайх Л.ийг албадан гаргах эрхтэй гэсэн агуулгаар анхны үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа гарсан. Энэ тохиолдолд засан сайжруулалт хийсэн зардлаа нэхнэ үү гэхээс биш орон сууцны өмчлөх, эзэмшилтэй холбоотой асуудлыг шаардах эрхтэй субъект биш. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Түүнээс баахан юм бичиж ирчихээд 30 гаруй жил амьдарсан хүнийг гэрээс нь нүүж гаргана гэдэг хүнлэг бус асуудалтай бид нар эвлэрэхгүй.

Л. нэхэмжлэгч байгууллагатай гэрээ хийх ямар ч үүрэг хүлээхгүй. Энэ нь гуравдагч этгээд болох 353 дугаар ангийн даргын албан тоотоор нотлогдоно. Тухайн байр манай өмч хэвээрээ байгаа. Үүнийг бид нар мэдэхгүй, хувьчлуулъя гэж санал тавьсан. Гэхдээ манай мэддэг асуудал биш. Бусад төрийн байгууллагаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд хэвээрээ байгаа гэх хариу ирээд байхад нэхэмжлэгч хариуцагчийг гэрээ хийгээгүй учир албадан гаргана гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Тиймээс******* Л.тэй гэрээ хийх эрхтэй юм уу, эсхүл Л.ийг ямарваа нэгэн орон сууцаар хангах, эсвэл харилцан үүрэг хүлээх Иргэний эрх зүйн харилцааны эрх, үүрэг үүсэх талууд биш байна. Тийм учраас*******тай хариуцагч гэрээ хийх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Налайх дүүргийнхэн Л. гуайн нөхөр н. гэдэг хүнийг сайн танина, энэ хүн Налайх дүүргийн боловсролын салбарт насаараа ажилласан. Харамсалтай нь одоо бурхан болоод удаагүй байгаа. н. гуай******* сургуулийн захирлаар томилогдож очих үед энэ орон сууц бүгд хүнгүй байсан. Ямар ч хүн амьдраагүй байсан. 2000 онд тус байрыг өөрийнхөө сургуулийн уурын зуухтай холбоод одоо маргалдаад байгаа хэдэн айлыг халаалтад оруулж, гэр бүлээрээ очиж амьдарсан байдаг. Энэ үед тухайн байрыг өмчлөх, эзэмших ямар нэгэн хууль ёсны эзэн байгаагүй. Тухайн үед дүүргийн боловсролын хэлтсээс уг байранд н.ыг орж амьдар гэдэг чиглэлийг өгсөн. Тухайн байранд орох үед ямар нэгэн гэрээ байгуулах субъект огт байгаагүй. Боловсролын хэлтэс н.ыг******* сургуулийн захирлаар томилж, тэнд тийм байр байгаа, тэнд очоод засаад ор гэсэн чиглэл өгсөн. Үүнээс хойш тэнд 24 жил амьдарч байна. Эрх зүйн хувьд шударга ёсны эзэмшлийн асуудал үүснэ. Хэн ч өнөөдрийг хүртэл тус байрыг миний, чиний, гар, ор гэж шаардаагүй 24 дэх жил дээрээ амьдарч байгаа. Шударга өмчлөлийн асуудал нь хуулийн хугацаатай байдаг. Тэгэхээр тус байр*******т огт хамаагүй.

Хариуцагчийг хууль бусаар орон сууцыг эзэмшээд байна гэж байна. Хариуцагч хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй, шударга ёсны эзэмшигчийн хувиар эзэмшиж байгаа. Үүнд өнөөдрийг хүртэл ямар нэгэн иргэн, хуулийн этгээд огт маргаагүй. Учир нь н., Л. нарыг боловсролын салбарт юу хийдэг гэдгийг бүгд мэддэг. Тэнд өссөн төрсөн, суралцдаг хүүхдүүдийг бүгдийг нь боловсрол мэдлэгтэй болгосон хүмүүс. Тийм учраас энэ хүмүүс хууль бусаар хэн нэгний эд хөрөнгөд халдах, түүнийг авах ямарваа нэгэн санаархал гаргаж байгаагүй, гаргах ч үгүй. Тухайн үед боловсролын асуудал хариуцсан байгууллага үүрэг чиглэлийг өгсөн учраас л хариуцагчийн гэр бүл очиж амьдарсан. Эсрэгээрээ орон сууцыг ашиглах боломжгүй байхад нь н. хэд хэдэн айлын орон сууцыг сургуулийнхаа уурын зуухтай холбож, нүүрс түлээг нь авчирч галлалтыг нь хийж байсан. Тухайн үеийн хүмүүс мэднэ, гадарлана. Энэ цаг үеэс хойш эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор 20 жилийн дараа******* уг байранд хамаагүй этгээдтэй байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрвээ нэхэмжлэгч энэ үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж байгаа юм бол Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжсэн байх нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл яамнаас*******т шилжсэн байх хэрэгтэй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан үндэслэл нь Улсын Их Хурлын тогтоол буюу шийдвэр хэлбэрээр бичсэн байх. Өнөөдөр хэрэгт нэг ч Улсын Их Хурлын тогтоол байхгүй. Тэгээд хууль ёсны өмчлөгч болох Л., н. нарын нийгэмд оруулсан хувь нэмрийг нь хүндэтгээд, огт шаардлага гаргахгүй байхад өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй этгээд, мөн Монгол Улсын Их Хурлын шийдвэр гаргаагүй байхад би өмчийн эзэн байна, эзэн болно гэж зүтгээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1 42.9-д зааснаар бусад этгээдтэй маргаан бүхий эд хөрөнгийг өөрийн өмчид шилжүүлэн авсан хэлцэл хийгээгүй байна. Санамж бичгээр хөрөнгө шилжих асуудал Улсын бүртгэлийн тухай хууль болоод Иргэний хуульд ч байхгүй. 74 дүгээр орон сууцны асуудлыг өнөөдөр Улсын Их Хурлын тогтоол гаргаж шийдвэрлэнэ. Гэтэл өнөөдөр уг байрыг хэн нэгэн этгээд нөгөө этгээдээс шаардах эрхгүй. Учир нь Засгийн газрын тогтоол гараад хувьчилчихсан. Хувьчлагдаагүй үлдсэн байрыг нь манайх авна гэж маргаад байна. Хувьчилсантай холбоотой асуудалд огт маргаагүй атлаа Л.тэй холбогдуулаад би энэ байрны шударга эзэн эзэмшигч байна гэж маргаад байна. Хэрвээ энэ байртай холбоотой эзэмшил, өмчлөлийн асуудал байгаа бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өнөөдөр хариуцаад нэхэмжлэгчээр оролцох ёстой. Эсвэл Улсын Их хурал сууж байх ёстой. Нэхэмжлэгч хариуцагчаа онож тогтоогоогүй байна. Өөрөөр хэлвэл шударга эзэмшилтэй холбоотой асуудал дээр Л. ямар ч хамаагүй. Тийм учраас Л. энэ асууддын хариуцагч биш.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч өөрөө өөрийнхөө өмнө гаргасан шаардлагаа үгүйсгэчихэж байна. Өмнө нь нь албадан чөлөөлүүлье гэж шаардлага гаргаад дараад нь шударга эзэмшигч болъё гээд энэ хоёр шаардлага нь логикын хувьд авцалдаагүй үйл явдал дарааллын хувьд уялдахгүй шаардлага гаргаж байна. Хэрвээ нэхэмжлэгч уг байрны хууль ёсны өмчлөгч биш юм бол Л.ийг шаардаж хөөж гаргах эрх байхгүй. Тийм учраас Л. хариуцагч биш,******* тухайн байрыг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна.

Нэхэмжлэх эрхтэй этгээд биш учраас хариуцагч байхгүй. Нэхэмжлэгч тус байрны хууль ёсны өмчлөгч биш учраас бусад этгээдийг байрнаас албадан зөвшөөрүүлэх шаардлага гаргах эрхгүй этгээд учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэв.

5. Гуравдагч этгээд йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус байр 2014 онд Зэвсэгт хүчний ас Жанжин штабын даргын тушаалаар ас тус байруудыг 353 дугаар ангийн мэдэлд 80 айлын орон сууцыг шилжүүлэн өгсөн нууц тушаал байгаа. 2 байгууллага хоорондоо санал бичиг, албан баримтаар шийдсэн. Үүний үндсэн дээр*******т 37 айлыг нь хариуцуулаад Зэвсэгт хүчний анги өөрөө 43 айлыг хариуцахаар болсон. Үүний үндсэн дээр*******т тухайн байруудыг ашиглах эрх мэдлийг өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй гэж ойлгож байгаа гэв.

6. Хариуцагч Л.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.аас нэхэмжлэгчид холбогдуулан шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Л. нь ,******* ******* 20 тоотод өөрийн нөхөр болох н.ын хамт 2000 оноос хойш амьдарч байна. н. нь 5 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1998 оны орчим Налайх дүүргийн боловсролын газрын шийдвэрээр Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн сургалтын менежерээр эргэн томилогдож ажилласан. Тус сургуульд 2 жил ажиллаад буцаад Городокт ирсэн. Налайх дүүрэгт амьдарч байхдаа төвд байрлалтай 4 өрөө орон сууцанд амьдарч байсан. Дахин томилогдох үед дүүргийн боловсролын хэлтсээс ******* 20 тоотод очиж амьдар гэсэн чиглэл өгсний дагуу очиж, засан сайжруулалт хийж амьдарсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан ямар нэгэн хэлбэрээр үүрэг үүсээгүй. 2000 оны өмнөх******* орон сууцууд нь бүгд хүйтэн хүн амьдрах ямар ч боломжгүй байсан талаар нэхэмжлэгч дурдаж байна.******* сургуулийн захирлаар н. томилогдож ирээд маргаан бүхий орон сууцанд хүмүүс амьдрахаар болгож, хаалга цонх хийж ыг дулааны шугамтай холбож, дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Үүнд зардал яригдана. Энэ үед нэмэлт сайжруулалт хийж болохгүй гэж Ус сувгийн удирдах газраас маргаан гаргаагүй. 353 дугаар ангиас ч шаардлага гаргаагүй. Хариуцагчийн нөхөр сургуулийнхаа уурын зуухад дулааныг холбосноор ны айл өрхүүдийг дулаанаар хангасан. Үүнийг хэл алин нь хэлэхгүй байна. Тухайн үед уг орон сууцыг эзэмшихдээ хариуцагч нэхэмжлэл гаргаад байгаа этгээдтэй ямар нэгэн гэрээ хэлцэл огт хийгээгүй, хийх шаардлага ч байгаагүй. Яагаад гэвэл ус сувгийн удирдах газар уг орон сууцны өмчлөгч огт биш, зүгээр л хоёр байгууллагын хооронд санамж бичиг байгаа. Маргаан бүхий байр нь тухайн үед ашиглах боломжгүй дууссан барилга буюу орхигдсон барилга байсан. Түүнээс биш хийцийн хувьд уг байшин өмнө нь ашиглагдаж байгаад халаалтын улмаас ашиглах боломжгүй болж, хүмүүс нь дүрвээд нүүгээд явсан байр байсан. Эзэмших, өмчлөх асуудлыг өнөөдрийг хүртэл төрөөс нэг мөр шийдвэрлэж өгөөгүйгээс 70 гаруй насны эмэгтэйг эрх зүйн мэдлэггүй, өмөөрч хамгаалах хүнгүй болсон хойно амьдралын чанарыг дордуулж гудамжинд гаргах гэж байгаа тул Иргэний хуульд заасны дагуу эзэнгүй орхигдсон орон сууцыг хуульд заасны дагуу тухайн үеийн эрх бүхий байгууллагын өгсөн чиглэлийн дагуу засаж янзлаж эзэмшээд 20 гаруй жил өнгөрч байгаа тул хариуцагч Л. би Иргэний хуульд зааснаар шударга өмчлөгч байх эрхтэй гэж үзэж байна. Л. нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан эрхийн дагуу 24 жил уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан нь орон сууцны ашиглалтын зардлыг төлж байсан баримтууд, түүнд хийсэн засан сайжруулалт зэргийг үзүүлсэн фото зургуудаар нотлогдож байх тул эдгээр нотлох баримтыг үндэслээд Л. нь уг үл хөдлөх хөрнгийн тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй этгээд мөн гэж үзэж байна. Бодит байдал дээр 2000 онд маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 137 дугаар анги эзэмшиж, ашиглах боломжгүй гээд орхисон нь Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар өмчлөгчгүй, эс үгүй бол өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшигчээс татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ гэж заасан. Иймд хариуцагч Л. нь Иргэний хуулийн 115.2, 10 дүгээр зүйлийн 104.1, 104.2-т заасны дагуу орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч өмчлөх эрхтэй гэсний дагуу 2000 онд хуулиар хориглоогүй аргаар олж авсан орон сууцыг ашиглаж эзэмшихэд тухайн үеийн эрх бүхий этгээд Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн эрхийг зөрчөөгүй тул өөрийн эзэмшилдээ авч өмчлөх эрх үүссэн гэж үзэж байгаа учир Л. намайг ,******* ******* 20 тоотын шударга эзэмшигч, өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор тодорхойлж байна.

7. Нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шударга эзэмшигч бол хөрөнгийг хууль ёсоор эзэмших буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг хэлнэ. Л.т хөрөнгийг хууль ёсны болон эзэмших эрх нь тодорхой баримт байхгүй. Боловсролын яамнаас зөвшөөрөл олгосны дагуу өгсөн л гээд байна. Гэтэл уг барилга нь йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга гэдэг дээр хэн ч маргадаггүй. Хариуцагчийн өмгөөлөгч уг барилгыг эзэнгүй эд хөрөнгө гэж тайлбарлаад байна. Энэ барилга эзэнгүй эд хөрөнгө биш. 353 дугаар ангийн үндсэн бүртгэлд бүртгэлтэй гэдэг талаар нотолсон албан бичгүүд болон 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын 373 дугаар тогтоолоор нотлогдож байна. Уг тогтоолд Ус сувгийн удирдах газрын ахмад настнууд болон уг газарт ажиллаж байгаа ажилтнуудын хүсэлтээр ******* 33 айлыг хувьчилчихсан. Манайх тай байгуулсан гэрээтэй, мөн яамнаас гарсан тушаал шийдвэр байдаг. Тийм ч учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

Нэхэмжлэгч талаас Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч д/х , Ус сувгийн ашиглалтын газрын тэргүүн дэд дарга Б. нарын хооронд 1999.07.19-ний өдөр байгуулсан 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Монгол Улсын ын сайдын 2011.06.08-ны өдрийн 173 дугаар хамтарсан хөрөнгө оруулалтын тухай тушаал, Монгол Улсын ын сайдын 2011.02.22-ны өдрийн 44 дугаар хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, ны нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний йн Каркас байдалтай 15 дугаартай барилгын их засварт шаардагдах хөрөнгө оруулалтын судалгаа тооцооны санал, 2011.04.27-ны өдрийн хамтарсан ажлын хэсгийн уулзалтын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар орон сууц хувьчлах тухай тогтоол, хавсралтын хамт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.03.03-ны өдрийн А-1/338 тоот албан бичгийн хариу гэх албан бичиг, яамны 2023.02.08-ны өдрийн 03/428 тоот албан бичиг, Монгол Улсын сангийн сайдын 2023.05.12-ны өдрийн 01/4250 тоот санал өгөх тухай албан бичиг, ын сайдын 2023.06.15-ны өдрийн 10/2345 тоот санал авах тухай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч талаас Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2023.11.06-ны өдрийн 418 тоот албан бичиг, Нийслэлийн ны Засаг даргын 2023.11.01-ний өдрийн 565 тоот тодорхойлолт, ******* 20 тоотын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Суурин газраас алслагдсан тус станцад ажилладаг ажилтнуудыг ажлын байранд нь ойр байлгах зорилгоор ны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн мэдлийн 15 дугаар байрыг каркас байдалтай байхад нь анх 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу нийт 30.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 1 дүгээр байрыг ашиглалтад оруулж, ашиглаж эхэлсэн. Улмаар Монгол Улсын ын сайд Л., Нийслэлийн Засаг дарга бөгөөд *******ын захирагч Г. нар 2010-2012 онд Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын ын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 353.900.000 хөрөнгө оруулалт хийж, 15 дугаар байр /одоогоор 74 дүгээр байр/-ыг сэргээн засварлаж 40 айлын орон сууцыг өөрийн байгууллагын балансад шилжүүлэн авч, ашиглахаар зөвшилцөж 2011-2012 онд засварын ажлыг дуусгаж, яамны комисст хүлээлгэн өгсөн. Ус сувгийн удирдах газрын зүгээс 2011 онд уг ******* 1, 2 дугаар орцонд амьдарч буй Дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай Орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн. Гэтэл Л. нь манай байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэлгүйгээр ******* тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж манай байгууллагын хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул Л.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх, Зэвсэгт хүчний 137 дугаар анги, Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, ын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад албан бичиг, баримтуудыг үндэслэн манай байгууллагыг ,******* ******* тоот байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч д/х , Ус сувгийн ашиглалтын газрын тэргүүн дэд дарга Б. нарын хооронд 1999.07.19-ний өдөр байгуулсан 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Монгол Улсын ын сайдын 2011.06.08-ны өдрийн 173 дугаар хамтарсан хөрөнгө оруулалтын тухай тушаал, Монгол Улсын ын сайдын 2011.02.22-ны өдрийн 44 дугаар хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, ны нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний йн Каркас байдалтай 15 дугаартай барилгын их засварт шаардагдах хөрөнгө оруулалтын судалгаа тооцооны санал, 2011.04.27-ны өдрийн хамтарсан ажлын хэсгийн уулзалтын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар орон сууц хувьчлах тухай тогтоол, хавсралтын хамт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.03.03-ны өдрийн А-1/338 тоот албан бичгийн хариу гэх албан бичиг, яамны 2023.02.08-ны өдрийн 03/428 тоот албан бичиг, Монгол Улсын сангийн сайдын 2023.05.12-ны өдрийн 01/4250 тоот санал өгөх тухай албан бичиг, ын сайдын 2023.06.15-ны өдрийн 10/2345 тоот санал авах тухай албан бичиг зэргийг үндэслэн ,******* ******* тоот байрыг чөлөөлүүлж, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Л.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ...Нэхэмжлэлийн шаардлага огт ойлгомжгүй. Нэхэмжлэгч шударга эзэмшигч учраас орон сууцыг чөлөөлүүлье гэсэн шаардлага гаргасан байгаа байх. Дараа нь бид байрны өмчлөгч биш юм байна, шударга эзэмшигч болъё гэж шаардлага гаргачихсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой хуулийн шаардлагын асуудал хөндөгдөж байна. Хариуцагч уг байрны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш. Өнөөдрийг хүртэл энэ байр яамны өмчлөлд байгаа.******* нь уг байрыг Ус сувгийн удирдах газрын дарга, ын сайдын хооронд байгуулсан санамж бичгээр байрыг ашиглаж байсан уу гэхээс эзэмших, өмчлөх эрх зүйн харилцаа үүсээгүй. *******ын******* нь энэ хэргийн нэхэмжлэгч биш. Тухайн байрыг хууль ёсоор өмчилж, эзэмшиж, ашиглаж, бүртгэлийн бичиг баримтаар баталгаажсан байхыг хэлнэ. Шударга эзэмшигч гэсэн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч гаргаагүй, хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгоё гээд байна. Иргэний хуульд заасан шударга эзэмшигчийн тухай асуудал яригдахгүй байна. Хэрвээ******* орон сууцыг эзэмшдэггүй бол Л.ийг орон сууцаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Санамж бичгээр байрны өмчлөгч, эзэмигч болох хууль зүйн боломж байхгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлийн бүртгэл үнэн зөв байх ёстой. Улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгч ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр нь хангалтгүй байна. йн өмнөөс орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал ямар нэгэн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг шаардаж авах эрх эдлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч өөрөө өөрийнхөө өмнө гаргасан шаардлагаа үгүйсгэчихэж байна. Өмнө нь нь албадан чөлөөлүүлье гэж шаардлага гаргаад дараад нь шударга эзэмшигч болъё гээд энэ хоёр шаардлага нь логикын хувьд авцалдаагүй үйл явдал дарааллын хувьд уялдахгүй шаардлага гаргаж байна. Хэрвээ нэхэмжлэгч уг байрны хууль ёсны өмчлөгч биш юм бол Л.ийг шаардаж хөөж гаргах эрх байхгүй. Тийм учраас Л. хариуцагч биш,******* тухайн байрыг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна. Нэхэмжлэх эрхтэй этгээд биш учраас хариуцагч байхгүй. Нэхэмжлэгч тус байрны хууль ёсны өмчлөгч биш учраас бусад этгээдийг байрнаас албадан зөвшөөрүүлэх шаардлага гаргах эрхгүй этгээд учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ус сувгийн удирдах газар уг орон сууцны өмчлөгч огт биш, зүгээр л хоёр байгууллагын хооронд санамж бичиг байгаа. Маргаан бүхий байр нь тухайн үед ашиглах боломжгүй дууссан барилга буюу орхигдсон барилга байсан, Иргэний хуульд заасны дагуу эзэнгүй орхигдсон орон сууцыг хуульд заасны дагуу тухайн үеийн эрх бүхий байгууллагын өгсөн чиглэлийн дагуу засаж янзлаж эзэмшээд 20 гаруй жил өнгөрч байгаа тул хариуцагч Л. би Иргэний хуульд зааснаар шударга өмчлөгч байх эрхтэй гэж үзэж байна. Л. нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан эрхийн дагуу 24 жил уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан нь орон сууцны ашиглалтын зардлыг төлж байсан баримтууд, түүнд хийсэн засан сайжруулалт зэргийг үзүүлсэн фото зургуудаар нотлогдож байх тул эдгээр нотлох баримтыг үндэслээд Л. нь уг үл хөдлөх хөрнгийн тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй этгээд мөн гэж үзэж байна. Бодит байдал дээр 2000 онд маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 137 дугаар анги эзэмшиж, ашиглах боломжгүй гээд орхисон нь Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар өмчлөгчгүй, эс үгүй бол өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшигчээс татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ гэж заасан. Иймд хариуцагч Л. нь Иргэний хуулийн 115.2, 10 дүгээр зүйлийн 104.1, 104.2-т заасны дагуу орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч өмчлөх эрхтэй гэсний дагуу 2000 онд хуулиар хориглоогүй аргаар олж авсан орон сууцыг ашиглаж эзэмшихэд тухайн үеийн эрх бүхий этгээд Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн эрхийг зөрчөөгүй тул өөрийн эзэмшилдээ авч өмчлөх эрх үүссэн гэж үзэж байгаа учир Л. намайг ,******* ******* 20 тоотын шударга эзэмшигч, өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Нийслэлийн ны Засаг даргын 2023.11.01-ний өдрийн 565 тоот тодорхойлолт, ******* 20 тоотын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтыг үндэслэн ,******* ******* 20 тоотын шударга эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...шударга эзэмшигч бол хөрөнгийг хууль ёсоор эзэмших буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг хэлнэ. Л.т хөрөнгийг хууль ёсны болон эзэмших эрх нь тодорхой баримт байхгүй. Боловсролын яамнаас зөвшөөрөл олгосны дагуу өгсөн л гээд байна. Гэтэл уг барилга нь йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга гэдэг дээр хэн ч маргадаггүй. Хариуцагчийн өмгөөлөгч уг барилгыг эзэнгүй эд хөрөнгө гэж тайлбарлаад байна. Энэ барилга эзэнгүй эд хөрөнгө биш. 353 дугаар ангийн үндсэн бүртгэлд бүртгэлтэй гэдэг талаар нотолсон албан бичгүүд болон 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын 373 дугаар тогтоолоор нотлогдож байна. Уг тогтоолд Ус сувгийн удирдах газрын ахмад настнууд болон уг газарт ажиллаж байгаа ажилтнуудын хүсэлтээр ******* 33 айлыг хувьчилчихсан. Манайх тай байгуулсан гэрээтэй, мөн яамнаас гарсан тушаал шийдвэр байдаг. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. 1999.07.19-ний өдөр Зэвсэгт хүчний 137 дугаар анги /одоогийн 353 дугаар анги/, *******ын ус сувгийн ашиглалтын газрын хооронд 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 дугаар байр /одоогийн 74 дүгээр байр/-ыг******* өөрийн хөрөнгөөр засварлан энэ тохиолдолд холбогдох газар зөвшөөрүүлсний үндсэн дээр байрыг балансаас балансад шилжүүлэн авч, өөрийн ажилчдад ашиглуулахаар тохиролцсон байна.

6.3. Үүний дараа 2011.06.08-ны өдөр яамны сайдын 173 дугаар тушаалаар ны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаартай каркас байдалтай орон сууцны барилгыг нийслэлийн Ус сувгийн удирдах газрын хөрөнгөөр засварлан ашиглалтад авсны дараа яаманд 40-өөс доошгүй орон сууцны байр авахаар тохиролцон шийдвэрлэжээ.

6.4. Дээрх хамтарсан хөрөнгө оруулалтын тушаал гарч уг тушаалын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгээр 15 дугаар байрны 2 дугаар орцыг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай заагдаагүй учир 1, 2 дугаар орцыг Зэвсэгт хүчний йн мэдэлд ашиглаж байгаа 4, 12, 16 тоотоос бусдыг*******т тодорхой хугацаагаар эзэмшүүлэх саналтай байгаа тухайгаа илэрхийлсэн байна.

6.5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч ...хууль болон гэрээнд заасны дагуу эзэмших эрх үүсээгүй учир Л.ийг уг орон сууцнаас албадан гаргуулна, уг байр нь йн балансад бүртгэлтэй, манайх хөрөнгө оруулалт хийж зассан тул байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгоно гэж, хариуцагчийн хувьд ...уг байртай холбоотой холбогдуулан шаардлага гаргах эрхийн талаар маргаж, хариуцагч нэхэмжлэгчийн эсрэг маргаан бүхий байрны шударга өмчлөгч хэмээн шаардлага гарган маргаж байна.

6.6. Зохигчдын хэн алин нь уг байрыг йн үндсэн хөрөнгө гэдэгт маргахгүй байна.

7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолоор ны нутаг дэвсгэрт байрлах ******* 33 айлын орон сууцыг хувьчилсан байх бөгөөд уг хувьчлалд хариуцагч Л.ийн 20 тоот орон сууц хамрагдаагүй, тогтоолд дурдснаар уг 74 дүгээр байр нь одоо йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэх тул уг ангийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

8. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 89.3 дахь хэсэгт Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд юмсыг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж зааснаар гуравдагч этгээд буюу маргаан бүхий байрны өмчлөгч болох Зэвсэгт хүчний жанжин штабаас нэхэмжлэгчлэгчид өөрийн хөрөнгийг эзэмшүүлэхийг зөвшөөрч түүнд эрх олгосны дагуу ,******* ******* 20 тоотыг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь******* байна.

9. Хариуцагч Л. нь нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, санамж бичгээр байрны өмчлөгч, эзэмигч болох хууль зүйн боломжгүй хэмээн маргах боловч нэхэмжлэгч нь холбогдох албан тушаалтны шийдвэрийн дагуу тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгийн дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь******* байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татагдан оролцсон гуравдагч этгээд йн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн талаар маргасан, хориглосон тухай баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль ёсны хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

10. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа юу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч************** ААТҮГ нь хөрөнгийг эзэмших эрхтэй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

10.1. Нэхэмжлэгч************** ААТҮГ нь ,******* ******* 20 тоотын эзэмшигч бөгөөд хариуцагч Л. нь эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй бөгөөд уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан ,******* ******* 20 тоот орон сууцнаас Л.ийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

11. Нэхэмжлэгчийн ,******* ******* 20 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагын тухайд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь хэдийгээр маргааны зүйл болсон орон сууцыг эзэмшилдээ байлгаж бусдад ашиглуулж байгаа хэдий ч тухайн орон сууц нь йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, одоог хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

11.1. Тухайн орон сууцны эзэмшлийн талаарх маргааныг нэхэмжлэгч******* маргаан бүхий эд хөрөнгийн эрх гурвадагч этгээд буюу д байхад хариуцагчид холбогдуулж орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Хариуцагчийн ,******* ******* тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь маргааны зүйл болсон эд хөрөнгө болох ,******* ******* 20 тоот орон сууц нь одоо йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд уг орон сууцны өмчлөлтэй холбоотой маргааныг нэхэмжлэгч*******т холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан хамааралтай, хамт тооцогдох шаардлага биш тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт тус тус зааснаар ,******* ******* тоот байрыг хариуцагч овогт ын ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлээс үлдэх ,******* ******* тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн ,******* ******* тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилсэн Л.ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ