| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00371/И |
| Дугаар | 104/ШШ2024/00250 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 104/ШШ2024/00250
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******од байрлах ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******од оршин суух, ******* овогт *******ы ******* /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 3,310,902.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,310,902.66 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.******* зээлийн гэрээний үүрэгт 3,310,902.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 3,310,902.66 төгрөгөөс 640,902.66 төгрөгийг хасч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төлсөн, үлдэгдэл 2,600,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчилж, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 67,925 төгрөгнөөс талуудын эвлэрсэн 2,670,000 төгрөгт оногдох 57,670 төгрөгийг төл хувиар бууруулан тогтоож, 28,835 төгрөгийг улсын төсвөөс, 28,835 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,310,902.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 3,310,902.66 төгрөгөөс 640,902.66 төгрөгийг хасч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төлсөн, үлдэгдэл 2,600,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчилж, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 216,667 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 216,667 төгрөг төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,925 төгрөгнөөс талуудын эвлэрсэн 2,670,000 төгрөгт оногдох 57,670 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28,835 төгрөгийг улсын төсвөөс, 28,835 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ