Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 120/ШШ2023/0026

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.*******

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын өмгөөлөгч И.Олонмөнх, Э.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь *******

аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах, ажлын хэсгийн ******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн #*******-13726 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  1. ******* аймгийн ******* сумын Засаг даргын ******* оны 04 дүгээр сарын

1*******-ны өдрийн А/141 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, сумын Засаг даргын ******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн  А/20******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.

  1. Нэхэмжлэгч ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж

талбарын ******* дугаартай 2 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу 80,000,000 төгрөгийн үнэ хэлж ялагч болон ******* оны 0******* дугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдааны үнийг бүрэн төлж,  ******* оны 0******* дугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулжээ.

  1. Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах

ажлын хэсэг ******* оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдан ******* оны 0******* дугаар сарын 24-ний өдөр явагдсан дуудлага худалдааны үед программын ачаалал үүсэж, оролцогчдын үнийн санал илгээгдээгүй алдаа гарсан гэж зарим оролцогчдоос гомдол гаргасан үндэслэлээр нийт 16 нэгж талбарт явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж, оролцогчдод мэдэгдсэн.

*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Э.******* нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ******* сумын Засаг даргын ******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/20******* дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зохион байгуулсан тус сумын нутаг дэвсгэр дэх 16 байршил дахь газрын дуудлага худалдаанаас ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто машины засвар үйлчилгээний зориулалт бүхий 2 га, #*******-12726 кодтой газрын эзэмших эрхийн цахим дуудлага худалдаанд ******* оны 0******* дугаар сарын 24-ний өдөр оролцож ялагч болж, улмаар ******* оны 0******* дугаар сарын 29-ний өдөр 12 дугаартай гэрээ байгуулж, мөн өдөр уг гэрээний дагуу 78,000,000.00 төгрөгийг төлснөөр журмын дагуу, өмнө байршуулсан дэнчингийн мөнгө болох 2,000,000 төгрөг суутгагдан нийт 80,000,000 төгрөгийн үнийг бүрэн төлсөн.

 Гэтэл ******* сумын Засаг даргын ******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн А/20******* дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дарга буюу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03/*******38 дугаартай албан бичгээр дуудлага худалдааны оролцогч нарт хандан "...тус өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдсэнээс дуудлага худалдааны өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал үүсэж улмаар зарим оролцогчдод үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж ...” гэж үзсэн тул нийт зарлагдсан 16 байршил дахь дуудлага худалдааг дахин зарлах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн" гэсэн агуулга бүхий мэдэгдлийг өгсөн.

Бид дээрх үйл баримтыг судлан үзэхэд манай ялагч болсон газраас өөр байршилд байрлах газрын дуудлага худалдаанд оролцсон хоёр оролцогчоос ******* оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт сүлжээ гацсан талаар гомдол гаргаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас "ажлын хэсэг шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн хариуг авсны үндсэн дээр тухайн ажлын хэсэг нь сүлжээний доголдол гараагүй миний оролцсон байршил дахь газрын дуудлага худалдааг хууль бусаар хүчингүй болгосонд гомдолтой, миний хууль, журмын дагуу газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

 Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 10 дугаар зүйлд дуудлага худалдааг хүчингүй болгож дахин зарлах үндэслэлийг заасан бөгөөд бидний тохиолдол нь энэхүү үндэслэлд үл хамаарах бөгөөд А/20******* дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь харилцаа зохицуулсан журамд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж оролцогчийн эрхийг зөрчсөн.

 Иймд захиргааны байгууллага хууль, Засгийн газрын шийдвэрт заасан үндэслэл журам болон иргэн миний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчиж шийдвэрлэсэн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 2 га хэмжээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* аймгийн ******* сумын засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах, ажлын хэсгийн ******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн #*******-12726 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

  1. Хариуцагч ******* сумын Засаг дарга болон Газрын цахим дуудлага

худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/06 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/141 дугаар "Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай" захирамжаар 16 нэгж талбарт дуудлага худалдааг зарлан газрын цахим биржийн системд зарыг байршуулсан. ******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн А/20******* дугаар "Ажлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ******* оны 0******* дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан. ******* оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг дуудлага худалдааны явцад үүссэн маргаантай холбогдуулан хуралдан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хариутай танилцаж, хэлэлцэн дуудлага худалдаа явагдсан өдөр сүлжээний ачаалал үүсч, программ хангамж сүлжээнд доголдол гарсан нь уг албан бичгээр мэдэгдсэн байгаа учир тухайн өдөр явагдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг дахин явуулах нь зөв гэсэн шийдвэрт хүрснийг танилцуулсан. ******* оны 06 дугаар сарын 06-ны өдөр #*******- кодтой дуудлага худалдаанд оролцогч Д., #*******-******* кодтой дуудлага худалдаанд оролцогч Ц.Төгөлдөр, ******* оны 06 дугаар сарын 19-ны өдөр #*******- кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж.Эрдэнэбүрэн, ******* оны 06 дугаар сарын 20-ны өдөр #*******- кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж.Батсүх нараас дуудлага худалдаа дахин явуулахтай холбоотой өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох мэргэжилтэнд танилцан хууль, журмын дагуу шийдвэрлэхээр цохолт хийсэн. ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/13*******1 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцан хуралдаж, хэлэлцэн, ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй #*******- 13723 дугаар бүхий дуудлага худалдаа мөн оролцогчид үнийн санал авах хугацаа дууссан дараа үнэ өгөх оролдлого хийснээс өөр алдаа бүртгэгдээгүй #*******-13717, #*******-13719, #*******-13720, #*******-13722 гэсэн дугаар бүхий нийт ******* нэгж талбарын дуудлага худалдааг хүчин төгөлдөр болсон байна гэж үзсэн байсан. Харин #*******-1371*******, #*******-13716, #*******-13718, #*******-13721, #*******-1372*******, #*******-13726, #*******-13727, #*******- гэсэн дугаар бүхий дуудлага худалдаанууд нь үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд "Та үнийн саналаа өсгөнө үү. Илүү үнэ илгээгдсэн байна. Үнийн санал илгээгдсэнгүй. Дахин илгээнэ үү гэх алдаанууд бүртгэгдсэн байгаа тул мөн ******* оны 0******* дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр тодруулалт хийлгэсэн #*******-*******, #*******-, #*******- дугаар бүхий 3 нэгж талбарыг нийлүүлээд алдаа бүртгэгдсэн нийт 11 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байсан. Ажлын хэсгийн шийдвэртэй танилцаж ******* оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1/632 тоот "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" албан бичгийг дуудлага худалдаанд оролцогчдод цахим биржийн системд бүртгүүлсэн и-мэйл хаягуудаар нь илгээн мэдэгдсэн. "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1*******.1. Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Ажлын хэсгийн шийдвэрээс үүдэлтэй тус журмын 11 дүгээр зүйлийн "11.4 Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана, 11.******* Энэ журмын 11.4-т заасан шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дуудлага худалдааны ялагчтай газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 хоногт багтаан газрыг зохих ёсоор өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь хүлээлгэн өгнө."-ийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч Эрдэнэбат овогтой *******ын нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан ******* оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1/632 тоот "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" албан бичигт #*******-12726 кодтой дуудлага худалдаанд холбогдох хэсэг байхгүй байна.

Сумын Засаг даргын ******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн А/20******* дугаар "Ажлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан захирамж гарч ******* оны 0******* дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдаа явагдсан. Тухайн өдөр ******* суманд #*******-1371*******, #*******-13716, #*******-13717, #*******- 13718, #*******-13719, #*******-13720, #*******-13721, #*******-13722, #*******-13723, #*******- *******, #*******-1372*******, #*******-13726, #*******-13727, #*******-, #*******-, #*******- гэсэн кодтой нийт 16 нэгж талбарт цахим дуудлага худалдаа явагдсан. Нэхэмжлэгч Эрдэнэбат овогтой *******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан #*******-12726 кодтой дуудлага худалдаа ******* аймгийн ******* суманд явагдаагүй байх тул тус шаардлагад хариуцагч газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна...” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дуудлага худалдааны явуулж буй программ дээр манай дуудлага худалдаа явагдаж байхад сүлжээ унаагүй, гацалт үсээгүй,  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын системийн ачааллын өгөгдлөөс үзэхэд оролцогчид дуудлага худалдааны дээд үнээс өндөр үнээр үнэ өгөх, өөр хэрэглэгч үнийн саналаа өгөхөөс өмнө дахин үнэ өгсөн, үнийн санал авах хугацаа дууссаны дараа үнэ өгсөн өгөгдлүүд бүртгэгдэж, журмын дагуу хамгийн өндөр үнийг хугацаандаа өгсөн оролцогч ялагч болсон нь тодорхой харагдаж байна...” гэв.

  1. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Э.Наранцацрал нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* оны 0******* дугаар сарын 24-ний өдөр газрын цахим дуудлага худалдаа улс орон даяар болж ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт дуудлага худалдаагаар нэр бүхий 16 газарт дуудлага худалдаа явагдсанаас сервер гацсан гэдэг үндэслэлээр нэр бүхий ******* нэгжийн дуудлага худалдааг хүчингүй болгосон. Сервер гацсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр байдаг. ******* оны 0******* дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт явагдаж байгаа цахим дуудлага худалдаа гацсан эсэхийг шалгуулахаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар руу албан тоот явуулсан.

Үүний дагуу дуудлага худалдааны үеэр программд ачаалал үүсээд сүлжээнд доголдол гарсан гэдгийг тодорхойлж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичгийг үндэслэж Э.*******од олгогдох газрын дуудлага худалдааг хүчингүй болгосон, Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр нэр бүхий ямар газрын дуудлага худалдааны явцад гацалт үүссэн гэдэг нь харагдаж байгаа.

Иймд дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн тэмдэглэл гарсан, үүнийг дэмжиж оролцож байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр Э.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.Маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн,  хууль болон холбогдох журмын  дагуу дуудлага худалдааны ялагч болсон атал өөр дуудлага худалдаанд оролцогчдоос гаргасан гомдлыг бүхэлд нь системийн ачаалал үүссэн мэтээр хүлээн авч, хүчингүй болгосон нь хууль бус гэж, хариуцагчаас тухайн өдөр явагдсан дуудлага худалдааны үеэр газрын биржийн цахим системийн серверт хэт ачаалал үүсэж, доголдсон тухай оролцогчдоос гомдол гаргасан нь  дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болсон гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргасан.

 

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”  гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6.2-т “Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 1******* цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 1******* цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө.”, 9.9.6.3-д “Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусч, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ.”,  9.9.12-д “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын ******* хоногийн дотор давтан зохион байгуулна.”,  11.1-д “Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно.”,  11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.”,  11.4-д “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

 

3. Шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ******* оны 08 дугаар сарын  22-ны өдрийн 1/1717 дугаар албан бичгээр ирсэн ******* оны 0******* дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #*******-13726 дугаартай дуудлага худалдаанд оролцогчдын мэдээлэл, дуудлага худалдааны удирдлага, оролцогчдын үнийн санал өгсөн байдал, дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдлийн бүртгэлээс тухайн дуудлага худалдаанд үнийн саналын шинэчлэл удаан хийгдсэн, шинээр үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх зэрэг боломжгүй болсон өгөгдөл бүртгэгдээгүй байна.

 

3.1. Тодруулбал, #*******-13726 дугаартай дуудлага худалдаанд 6 оролцогч оролцож, 09:06:02.22******* цагаас эхлэн 14:*******9:*******8.802 цаг хүртэл бүх оролцогчид үнийн саналаа өгч, 1*******:00:28.200 цагаас үнэ хаялцуулах өрсөлдөөн эхлэн ялагч ******* 1*******:01:08.860 цагаас 80,000,000 төгрөгийн буюу хамгийн их үнийн дүнтэй санал өгсөн байх ба ялагч үнэ илгээснээс хойш 60 секундийн хугацаанд оролцогчид өсгөн хэлэх үнийн хэмжээнээс илүү үнэ өгсөн болох нь бүртгэгдсэн байна.

3.2. Мөн шүүхийн үзлэгээр энэ дуудлага худалдаанд оролцсон оролцогчдоос үнийн санал өгөх боломжгүй, систем гацсан талаар гомдол гараагүй, #*******-, #*******-******* дугаартай дуудлага худалдаанд оролцсон оролцогчоос энэ талаар гомдол гаргасан болох нь тогтоогдсон тул дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн гомдол гарсан тул нийт зохион байгуулагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгосон гэдэг тайлбар үндэслэлгүй.

 

4.Дээрх байдлаар дуудлага худалдаа тус бүрийн бодит нөхцөлийг тодруулалгүй нийтэд нь хүчингүй болгосон ажлын хэсгийн ******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр хууль бус байх тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

*******.1  Хариуцагч ******* сумын  Засаг дарга нь нэхэмжлэгчийг  дуудлага худалдааны ялагч болж гэрээ байгуулсан байхад хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу шийдвэрлэж, газар эзэмших захирамж гаргахгүй байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарч байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 32.1.2 дахь

хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*******ын  ******* аймгийн ******* сумын Засаг дарга, дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажлын хэсгийн ******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн #*******-12726 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.БАЯРМАА