| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00256/И |
| Дугаар | 103/ШШ2024/00222 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2024/00222
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2024/00222 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороонд байранд байрлах, ******* *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,035,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,035,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотын сууц өмчлөгч Ц.******* нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг *******-оос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. ******* дугаар байрны ******* тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөр 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 77,500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл 45,600 төгрөг нийт 1,035,100 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ц.*******аас *******-ны төлбөр 1,035,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* *******-ны нэхэмжилсэн 1,035,100 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 250,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 285,100 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ц.******* гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* *******-ны нэхэмжлэлтэй, ******* овогт *******д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,035,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,035,100 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 250,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 285,100 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,696 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 14,696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах,
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ