| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00281/И |
| Дугаар | 103/ШШ2024/00247 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2024/00247
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 3/ШШ2024/00247 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн, ******* ******* гудамж, ******* *******ын ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны тоотод оршин суух, овогт ын ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 520,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ч.ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 520,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* капитал ******* ХХК нь ын тай 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 79198 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 175,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.4 хувийн хүүтэй z5822688 тоот зээлийг банк дахь тоот дансанд зээлдэгч Ч. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ч. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар z5822688 тоот зээл 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусч үндсэн зээл 175,000 төгрөг нийт идэвхитэй ашигласан 691 хоног/зээлийн гэрээний 60+хугацаа хэтэрсэн 571 + 1 удаагийн сунгалтаар 60 хоногийн хүү 378,898 төгрөг хүүнд төлсөн 32,900 төгрөгийг хасаж хүү 345,998 төгрөг нийт 520,998 төгрөгийг
хариуцагч Ч.аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 520,998 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Ч. нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 520,998 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт ын ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 520,998 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,280 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,140 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ