Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00250

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00250

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* ******* ******* *******, ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны **** тоотод оршин суух /одоогоор дүүргийн Хилийн цэргийн ангид алба хааж байгаа/, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 411,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 411,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Иргэн Б. нь манай "******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 230825-1461353 зээлийн дугаартай 300,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 136 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 270,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 126,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,534 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 411,894 төгрөгийг зээлдэгч Б.гээс гаргуулж, "******* ******* *******" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ХХК-иас 300,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл төлбөр 411,894 төгрөгийг төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Б. нь ******* ******* ХХК-иас зээл авсан нь үнэн, үлдэгдэл төлбөр 411,894 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 411,894 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,007 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,503 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6,503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ