Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00252

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00252

 

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, ******* гудамж, *** дүгээр байрны *** давхарт байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 291,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 291,433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Иргэн Э. нь "******* *******" *******-тай 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100,000 төгрөгийн цахим зээл авч, зээлийнхээ төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна. Зээлдэгч Э.аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 920 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтыг зөрчсөн учир цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Э.аас үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 153,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,600 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 291,433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: .., хариуцагч Э. нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Э. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 291,433 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 291,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,393 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 4,696 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 4,696 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ