Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 120/ШШ2023/0027

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын өмгөөлөгч И.Олонмөнх, Э.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.******* нь******* аймгийн ******* сумын Засаг

Дарга, Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэгт холбогдуулан Өмнөговь аймгийн ******* сумын -р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай, 4 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах, тус сумын Засаг даргын оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/20 дугаартай захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсэг,******* аймгийн ******* сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагаасаа татгалзсан.

  1. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын оны 04 дүгээр

сарын 1-ны өдрийн А/141 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, сумын Засаг даргын оны 0 дугаар сарын 1-ны өдрийн  А/20 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан.

  1. Нэхэмжлэгч ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж

талбарын дугаартай 4 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу 49,999,000 төгрөгийн үнэ хэлж ялагч болон оны 0 дугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдааны үнийг бүрэн төлж,  оны 0 дугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулжээ.

  1. Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах

Ажлын хэсэг оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдан оны 0 дугаар сарын 24-ний өдөр явагдсан дуудлага худалдааны үед программын ачаалал үүсэж, оролцогчдын үнийн санал илгээгдээгүй алдаа гарсан гэж зарим оролцогчдоос гомдол гаргасан үндэслэлээр нийт 16 нэгж талбарт явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж, оролцогчдод мэдэгдсэн.

  1. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ

болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...ын ******* миний бие оны 0 дугаар сарын 24-ний өдөр болсон******* аймгийн ******* сумын газрын нэгж талбарын дугаартай, 4 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд албан ёсоор бүртгүүлж, оны 0 дугаар сарын 22-ны өдөр дуудлага худалдаанд оролцоход шаардлагатай дэнчин болох 3,999,900 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт холбогдох дансанд тушаасан.

Дуудлага худалдаа явагдах оны 0 дугаар сарын 24-ний өдөр******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт нийт 16 нэгж талбарт 16 цахим дуудлага худалдаа зохион байгуулагдахаар зарлагдсан байсан ба******* аймгийн ******* сумын Засаг дарга оны 0 дугаар сарын 1-ны өдөр А/20 тоот захирамжаараа дээрх 16 цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Газрын цахим биржийн мэдээллийн системээр оны 0 сарын 24-ний өдөр миний оролцсон #- дугаартай дуудлага худалдаа болж, би оролцогчийн 34331 дугаартайгаар оролцон, үнэ хаялцах замаар хамгийн өндөр үнийн санал болох 49,999,000 төгрөгийн үнийн саналыг тогтоосон хугацаанд нь өгч, нэгж талбарын дугаартай газрыг эзэмшүүлэх эрхийг худалдан авах эрхээ олж авсан.

            Дуудлага худалдаа дууссаны дараа оны 0 дугаар сарын 24-ний оройн 20 цаг 47 минутад Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.9.7-д заасны дагуу "...#- дугаартай дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал /49,999,000/ өгч ялагч болсон байна..." гэсэн мессежийг миний 88110946 дугаарт ирүүлсэн.

Мөн Газрын цахим биржийн мэдээллийн системд #- дугаартай дуудлага худалдааны мэдээлэл рүү иргэнийхээ бүртгэлээр одоо ч нэвтрэхэд "...Баяр хүргэе. Та ялагч боллоо..." гэсэн төлөв нь хэвээр байгаа болно.

Миний бие******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт оны 0 дугаар сарын 29-ний өдөр биечлэн очиход газрын даамал нь надтай 14 дугаар "Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ"-г байгуулж, намайг ялагч болохыг албан ёсоор баталгаажуулсан тул би тус гэрээний 3.1-д заасан үүргээ бүрэн биелүүлж дуудлага худалдаагаар тогтсон газрын үнэ болох 49,999,000 төгрөгөөс өөрийн өмнө нь тушаасан дэнчингийн үнийг хасаж 4,999,100 төгрөгийг газар эзэмших эрхийн бүртгэлийн Нэгж талбарын хувийн хэргийн үнэ болох 8430 төгрөгийн хамт******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Төрийн сангийн 100110029002 тоот дансанд тушаасан.

оны 0 дугаар сарын 29-ний өдөр Газар эзэмшүүлэх хүсэлт, мэдүүлгийн хуудсын хамт бөглөж, мөнгө тушаасан баримт болон бусад бичиг баримтуудын хамт бүрдүүлж тус сумын Газрын даамал М.*******д хүлээлгэн өгсөн.

 Гэвч оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Дуудлага худалдааг дахин явуулах тухай" Ажлын хэсгийн шийдвэр гарсан талаар ажлын хэсгээс утсаар мэдэгдсэн. Тиймээс миний бие оны 06 дугаар сарын 06-ны өдөр******* аймгийн ******* сумын Засаг даргад хандан өргөдөл гаргасан.

Харин оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний . цахим шуудангийн хаягаар .. цахим хаягаас "Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийн шийдвэрийг хүргүүлж байна” гэх цахим шууданд оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03/38 тоот "Ажлын хэсгийн шийдвэр хүргүүлэх тухай” гэсэн албан бичгийг хавсарган ирүүлсэн байсан.

Уг албан бичигт “... Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг асуудлаар хуралдаж тухайн өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын хэт ачаалал үүсэж улмаар зарим оролцогчдод үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, шинээр ирсэн үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна гэж үзсэн тул нийт зарлагдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин зарлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэснийг мэдэгдэж байна" гээд, нийт 21 хуудас бичиг баримт хавсаргасан байсан.

Гэтэл Ажлын хэсэг нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн, өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн журмын 9.3, 1 дугаар зүйлийн 1.1-д заасан зохицуулалтыг бус бусад этгээдэд хаяглагдан гаргасан гомдолд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийж, оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдан, тэмдэглэл үйлдэж, "журмын дагуу дуудлага худалдааг дахин зарлах нь зүйтэй" гэсэн үндэслэлгүй шийдвэр гаргаж, дуудлага худалдааны ялагч, газар эзэмшүүлэх эрхийг худалдан авсан иргэн миний эрхийг зөрчсөн.

Ажлын хэсэг дээрх шийдвэртээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын оны 0 дугаар сарын 31-ний өдрийн 1/1167 тоот “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга О. /Засаг дарга биш дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийн дарга/-д" гэх албан бичгийг хавсаргасан байсан ба уг албан бичигт “...тухайн өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдсэн байх бөгөөд зарим дуудлага худалдааны явцад өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал (//SQLSTATE[40001]: Serialization failure: 1213 Deadlock found when trying to get lock; try restarting transaction) үүсэж програм хангамж, сүлжээнд доголдол гарсан байна." гэсэн байсан ба бүртгэгдсэн гэх алдаа нь "3437 дугаартай оролцогчийн илгээсэн, 1,100,000 төгрөгийн үнийн саналтай дуудлага худалдаанд хамааралтай алдаа" гэх баримт байсан нь******* аймгийн ******* суманд явагдсан дуудлага худалдаанд програм хангамж, сүлжээнд доголдол үүссэн гэж үзэх хангалттай үндэслэл болох баримт биш байсан.

Ажлын хэсэг нь ийнхүү тодорхой нотлох баримтад үндэслээгүй, хууль зөрчсөн шийдвэрээ гаргасан төдийгүй ямар ч гомдол гараагүй 13 нэгж талбарын дуудлага худалдааг дахин зарлах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй болно. Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн эрх, үүрэг болон ажиллах хугацаа нь Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолоор батлагдсан журмын дагуу тус сумын Газрын даамал эрх, үүргээ хэрэгжүүлж “Дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах"-аар тус тус зохицуулсан байдаг.

 Харин Дуудлага худалдааны ялагчтай байгуулах №14 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, Засгийн газрын 10-р тогтоолоор батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу "Газар эзэмшүүлэх шийдвэр" буюу ******* сумын Засаг дарга эрх, үүргээ хэрэгжүүлж захирамжаа гаргах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, би оны 0 дугаар сарын 29-ний өдөр газрын үнээ бүрэн төлж, нэгж талбарын дугаартай газрыг худалдан авч, газар эзэмшүүлэх хүсэлт бүхий баримтуудаа бүрдүүлж өгсөн тул энэ өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд багтаан иргэн Д.******* надад газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр бүхий захирамжийг тус сумын Засаг дарга нь гаргаж өгөх үүрэгтэй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2..1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа тул Өмнөговь аймгийн ******* сумын -р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай, 4 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах, тус сумын Засаг даргын оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/20 дугаартай захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсэг,******* аймгийн ******* сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

            Газар эзэмших дуудлага худалдааны ялагч болоод ялагчтай байгуулах гэрээ байгуулагдаад гэрээний дагуу үнийн дүнг төлснөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр бүхий захирамжид гаргуулж өгөх хугацаа оны 0 дугаар сарын 29-ний өдөр мөнгө төлж эхэлснээс тоолоод 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүлээгээд гомдлынхоо хариуг авъя гээд оны 06 дугаар сарын 12-13, 06 дугаар сарын 19-20-ны өдөр Засаг дарга Х.Нэхийт, Ажлын хэсгийн гишүүдтэй урьдчилан уулзалт хийж дахин дуудлага худалдааг зарлах үндэслэлгүй байгаа талаар биечлэн уулзсан боловч нөхцөл байдлыг хүлээж аваагүй.

Тухайн дуудлага худалдааны шийдвэр гаргасан гэх тогтоол гээд байгаа Ажлын хэсгийн оны 06 дугаар  сарын 02-ны өдрийн тэмдэглэл дээр хурлын тэмдэглэлд зайлшгүй тусгагдах ёстой нөхцөл байдлууд тусгагдаагүй тэмдэглэл бүхий шийдвэр гаргасан байдаг учраас дуудлага худалдааны газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгөхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын оны 06 сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийн # хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.

  1. Хариуцагч******* аймгийн ******* сумын Засаг дарга болон Ажлын

хэсэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/06 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/141 дугаар "Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай" захирамжаар 16 нэгж талбарт дуудлага худалдааг зарлан газрын цахим биржийн системд зарыг байршуулсан. оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/20 дугаар "Ажлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг оны 0 дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан. оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг дуудлага худалдааны явцад үүссэн маргаантай холбогдуулан хуралдан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хариутай танилцаж, хэлэлцэн дуудлага худалдаа явагдсан өдөр сүлжээний ачаалал үүсч, программ хангамж сүлжээнд доголдол гарсан нь уг албан бичгээр мэдэгдсэн байгаа учир тухайн өдөр явагдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг дахин явуулах нь зөв гэсэн шийдвэрт хүрснийг танилцуулсан. оны 06 дугаар сарын 06-ны өдөр #- кодтой дуудлага худалдаанд оролцогч Д.*******, #-13724 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ц.*******, оны 06 дугаар сарын 19-ны өдөр #-13730 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж., оны 06 дугаар сарын 20-ны өдөр #-13729 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж. нараас дуудлага худалдаа дахин явуулахтай холбоотой өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох мэргэжилтэнд танилцан хууль, журмын дагуу шийдвэрлэхээр цохолт хийсэн. оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/131 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцан хуралдаж, хэлэлцэн, ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй #- 13723 дугаар бүхий дуудлага худалдаа мөн оролцогчид үнийн санал авах хугацаа дууссан дараа үнэ өгөх оролдлого хийснээс өөр алдаа бүртгэгдээгүй #-, #-, #-, #- гэсэн дугаар бүхий нийт нэгж талбарын дуудлага худалдааг хүчин төгөлдөр болсон байна гэж үзсэн байсан. Харин #-1371, #-13716, #-13718, #-13721, #-1372, #-13726, #-13727, #- гэсэн дугаар бүхий дуудлага худалдаанууд нь үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд "Та үнийн саналаа өсгөнө үү. Илүү үнэ илгээгдсэн байна. Үнийн санал илгээгдсэнгүй. Дахин илгээнэ үү" гэх алдаанууд бүртгэгдсэн байгаа тул мөн оны 0 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр тодруулалт хийлгэсэн #-13724, #-13729, #-13730 дугаар бүхий 3 нэгж талбарыг нийлүүлээд алдаа бүртгэгдсэн нийт 11 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байсан. Ажлын хэсгийн шийдвэртэй танилцаж оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1/632 тоот "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" албан бичгийг дуудлага худалдаанд оролцогчдод цахим биржийн системд бүртгүүлсэн и-мэйл хаягуудаар нь илгээн мэдэгдсэн. "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1.1. Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Ажлын хэсгийн шийдвэрээс үүдэлтэй тус журмын 11 дүгээр зүйлийн "11.4 Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана, 11. Энэ журмын 11.4-т заасан шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дуудлага худалдааны ялагчтай газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 хоногт багтаан газрыг зохих ёсоор өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь хүлээлгэн өгнө."-ийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

            Сумын Засаг даргын оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/20 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг оны 0 дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан. Тухайн өдөр ******* суманд явагдсан дуудлага худалдаануудад нийт давхардсан тоогоор 70 оролцогч оролцсон бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдоос: оны 0 дугаар сарын 24-ны өдөр #-1371, #-13716, #-, -13718, #-, #-, #-13721, #-, #-13723, -13724, #-13730, кодтой дуудлага худалдаанд оролцогч Магсарын Оргил, 1- кодтой дуудлага худалдаанд оролцогч "Их говийн эрдэнэс ХХК" нараас утсаар, оны 0 дугаар сарын 2-ны өдөр #-13724 кодтой дуудлага худалдаанд оролцсон 34428 оролцогчийн кодтой "Бэх гүрэн петролиум ХХК"-аас сумын Засаг даргад, оны 0 дугаар сарын 26-ны өдөр Газрын даамлын и-мэйл хаяг руу -13729, #-13730 кодтой дуудлага худалдаануудад тус тус оролцсон 34422, 14424 оролцогчийн кодтой иргэн ******* овогт *******ы******* нар тус тус сүлжээний доголдол, үнэ өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар өргөдөл ирүүлсэн.

  оны 0 дугаар сарын 29-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга болоод азар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн аргаас тус суманд явагдсан дуудлага худалдааны мэдээллийг систем дээрээс тодруулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл авахыг үссэн албан бичгийг хавсралтын хамт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн.

оны 0 дугаар сарын 31-ны өдрийн 1/1167 дугаарт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр " оны 0 угаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдөл бүртгэл /log/ болон тус системийн серверийг шалгаж үзэхэд тухайн дөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдсэн байх бөгөөд зарим дуудлага худалдааны явцад өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал (SQLSTATE [40001]: erialization failure: 1213 Deadlock found when trying to get lock; try restarting transaction) үсч программ хангамж, сүлжээнд доголдол гарсан байна. Өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал үүссэний улмаас зарим оролцогчдод үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, шинээр ирсэн үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна" гэх хариуг ирүүлж журмын дагуу ажлын хэсэг шийдвэр аргах нь зүйтэй гэсэн чиглэл ирүүлсэн.

оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг хуралдан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хариутай танилцаж, хэлэлцэн дуудлага худалдаа явагдсан өдөр сүлжээний ачаалал үүсэж, программ хангамж сүлжээнд доголдол гарсан нь уг албан бичгээр мэдэгдсэн байгаа учир тухайн өдөр загдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг дахин явуулах нь зөв гэсэн шийдвэр хүрсэн. 

Тухайн өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хандаж дуудлага худалдаа явагдсан 16 нэгж талбараас өмнөх хүсэлтэд дурдагдаагүй 13 нэгж талбарын /#-1371, #-13716, #-, #- 718, #-, #-, #-13721, #-, #-13723, -1372, #-13726, #-13727, #-/ дуудлага худалдааны тухайн өдрийн явцад хүсэлтийг тодруулахаар албан бичиг явуулаад га худалдааны дахин хуралдахаар хэлэлцсэн.

оны 06 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын 03/62 тоот албан бичгийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт по хүргүүлсэн.

оны 06 дугаар сарын 22-ны өдөр******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 288 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай" албан бичгээр /Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас оны 1/1167, оны 06 дугаар сарын 1/1332 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр оны 0 дугаар сарын 24-ны өдөр тус суманд зохион байгуулагдсан дуудлага худалдааны бүртгэл болон системийн серверийг шалгаж программ хангамж, сүлжээнд доголдол гарсан талаар мэдэгдсэн байна. Иймд "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1.1-д Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу ажлын хэсэг шийдвэрлэх нь зүйтэй/ гэх зөвлөмжийг сумын Засаг даргад хаяглан хүргүүлсэн байсан.

оны 06 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын 03/62 тоот албан бичгийн хариу оны 06 дугаар сарын 23-ны өдөр Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/131 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр ирэхэд уг бичигт:  Өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэний улмаас #-1371, #-13716, #-13718, #-13721, #-1372, #-13726, #-13727, #- дугаартай дуудлага худалдааны оролцогчдын үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд “Та үнийн саналаа өсгөнө үү, Илүү үнэ илгээгдсэн байна, Үнийн санал илгээгдсэнгүй, Дахин илгээнэ үү” гэх хариуг буцаасан байна.

Мөн #-, #-, #-, #-, дугаартай дуудлага худалдааны оролцогчид үнийн санал авах хугацаа дууссаны дараа үнийн санал өгөх оролдлого хийсэн байна. Харин #-13723 дугаар бүхий дуудлага худалдаанд ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй байна гэдгийг мэдэгдэж мөн журмын 1.1-д заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсэг шийдвэр гаргах нь зүйтэй гэж хариу ирүүлсэн.

оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/131 тоот "Хариу хүргүүлэх тухай албан бичигтэй танилцан хуралдсан.

Ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй #-13723 дугаар бүхий дуудлага худалдаа мөн оролцогчид үнийн санал авах хугацаа дууссан дараа үнэ өгөх оролдлого хийснээс өөр алдаа бүртгэгдээгүй #-, #-, #-, #- гэсэн дугаар бүхий нийт нэгж талбарын дуудлага худалдааг хучин төгөлдөр болсон байна гэж үзсэн.

Харин #-1371, #-13716, #-13718, #-13721, #-1372, #-13726, #-13727, #- гэсэн дугаар бүхий дуудлага худалдаанууд нь Үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд "Та үнийн саналаа өсгөнө үү, Илүү үнэ илгээгдсэн байна, Үнийн санал илгээгдсэнгүй, Дахин илгээнэ үү" гэх алдаанууд бүртгэгдсэн байгаа тул мөн оны 0 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр тодруулалт хийлгэсэн #-13724, #-13729, #-13730 дугаар бүхий 3 нэгж талбарыг нийлүүлээд алдаа бүртгэгдсэн нийт 11 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг ажлын хэсэг сумын Засаг даргад танилцуулж тус сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1/632 тоот "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" албан бичгийг дуудлага худалдаанд оролцогчдод цахим биржийн системд бүртгүүлсэн и-мэйл хаягуудаар нь илгээн мэдэгдсэн...” гэжээ.

  1. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Э.Наранцацрал нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.******* нь дуудлага худалдаанд ялагч болсон талаараа тайлбарлаж байна. оны 0 дугаар сарын 24-ний өдөр газрын цахим дуудлага худалдаа улс орон даяар болсон.  

Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт дуудлага худалдаагаар нэр бүхий 16 газарт дуудлага худалдаа явагдсанаас сервер гацсан гэдэг үндэслэлээр нэр бүхий нэгжийн дуудлага худалдааг хүчингүй болгосон.

Дуудлага худалдаа явагдаад Д.*******ийг ялагчаар тооцоод гэрээгээ байгуулсан боловч оны 0 дугаар сарын 29-ний өдөр гомдол гарсан, серверт алдаа гарсан гэсэн хариу тайлбар ирүүлсэн байдаг. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга Х.Нэхийт Газар зохион байгуулалт геодези зураг зүйн төв рүү хүсэлт явуулсан бөгөөд хариу тайлбартаа өгөгдөл хадгалагдах үеийн ачаалал үүссэний улмаас нэр бүхий 11 газарт бол дуудлага худалдааны оролцогчдын үнийн саналд удаан хийгдсэн, үнийн саналаа өгөхөд “та үнийн саналаа өгнө үү”, “өсгөнө үү” гэсэн хариу илгээгдсэн байна. “Үнийн санал илгээгдсэнгүй, дахин илгээнэ үү” гэсэн хариуг буцаасан байна. оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн төвийн бичигт 11 газар буюу Д.*******д холбогдох нэхэмжлэгчийн энэ ялалт байгуулсан гэх нэгж талбарыг хүчингүй болгосон байна.

Дуудлага худалдааг хүчингүй болгосон талаар нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн төвийн даргаас бүх бичиг баримт, дуудлага худалдаа явагдаж байх үеийн цахим серверийн ачааллыг харуулсан зураг схемүүдийг гаргаж өгсөн. Энэ үндэслэлийг харгалзаж Ажлын хэсэг болон Засаг даргаас дуудлага худалдааг хүчингүй болгоод дахин дуудлага худалдаа зарлах шийдвэрээ оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүх дуудлага худалдаанд оролцогчдод мэдэгдэх хуудсаар илгээсэн байдаг...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр Д.*******ий гаргасан Өмнөговь аймгийн ******* сумын -р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай, 4 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах, тус сумын Засаг даргын оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/20 дугаартай захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын хангаж, “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс ******* сумын -р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай 4 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн,  хууль болон холбогдох журмын  дагуу дуудлага худалдааны ялагч болсон атал өөр дуудлага худалдаанд оролцогчдоос гаргасан гомдлыг бүхэлд нь системийн ачаалал үүссэн мэтээр хүлээн авч, хүчингүй болгосон нь хууль бус гэж, хариуцагчаас тухайн өдөр явагдсан дуудлага худалдааны үеэр газрын биржийн цахим системийн серверт хэт ачаалал үүсэж, доголдсон тухай оролцогчдоос гомдол гаргасан нь  дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болсон гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргасан.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”  гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6.2-т “Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 1 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 1 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө.”, 9.9.6.3-д “Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусч, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ.”,  9.9.12-д “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын хоногийн дотор давтан зохион байгуулна.”,  11.1-д “Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно.”,  11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.”,  11.4-д “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

3. Шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын оны 08 дугаар сарын  22-ны өдрийн 1/1716 дугаар албан бичгээр ирсэн оны 0 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #- дугаартай дуудлага худалдаанд оролцогчдын мэдээлэл, дуудлага худалдааны удирдлага, оролцогчдын үнийн санал өгсөн байдал, дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдлийн бүртгэлээс тухайн дуудлага худалдаанд үнийн саналын шинэчлэл удаан хийгдсэн, шинээр үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх зэрэг боломжгүй болсон өгөгдөл бүртгэгдээгүй байна.

3.1. Тодруулбал, #- дугаартай дуудлага худалдаанд 6 оролцогч оролцож, 09:0:.808 цагаас эхлэн 1:00:02.796 цаг хүртэл бүх оролцогчид үнийн саналаа өгч, 1:00:28.200 цагаас үнэ хаялцуулах өрсөлдөөн эхлэн ялагч Д.******* 1:00:02.796 цагаас 49,999,000 төгрөгийн буюу хамгийн их үнийн дүнтэй санал өгсөн байх ба ялагч үнэ илгээснээс хойш 60 секундийн хугацаанд оролцогчид өсгөн хэлэх үнийн хэмжээнээс илүү үнэ өгсөн болох нь бүртгэгдсэн байна.

3.2. Мөн шүүхийн үзлэгээр энэ дуудлага худалдаанд оролцсон оролцогчдоос үнийн санал өгөх боломжгүй, систем гацсан талаар гомдол гараагүй, #-13729, #-13724 дугаартай дуудлага худалдаанд оролцсон оролцогчоос энэ талаар гомдол гаргасан болох нь тогтоогдсон тул дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн зохион байгуулагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгосон гэдэг тайлбар үндэслэлгүй.

4.Дээрх байдлаар дуудлага худалдаа тус бүрийн бодит нөхцөлийг тодруулалгүй нийтэд нь хүчингүй болгосон Ажлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр хууль бус байх тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

.1  Хариуцагч ******* сумын  Засаг дарга нь нэхэмжлэгчийг  дуудлага худалдааны ялагч болж гэрээ байгуулсан байхад хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу шийдвэрлэж, газар эзэмших захирамж гаргахгүй байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарч байх тул Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн

66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ий******* аймгийн ******* сумын Засаг дарга, Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан Ажлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн #-12728 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* сумын -р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай 4 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* аймгийн ******* сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.БАЯРМАА