Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 279

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хатиган овогт Бат-Эрдэний Ундралыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралд оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  
  4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн үр хөндөлтийн соруур, 6 мм хошуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шүүгдэгч Б.Ундрал нь  хохирогч Г.Ган-Эрдэнэд 2.000.000 сая төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
  7. Хохирогч нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ирэний хариуцагчаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ундралд оногдуулсан 02 жил хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралд оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлсүгэй. 
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ундралд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.ОТГОНБАЯР