Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар    184/ШШ2024/02841

 

 

 

 

 

 2024                  5             22                                             184/ШШ2024/02841

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:**** /РД: *****/. Хаяг. Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ХМК

Хариуцагч: **** ***** /РД*****/. Хаяг***

Зээлийн гэрээний үүрэгт 1,383,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч *****нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01-р сарын 14-ний өдрийн 01-р тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд****т нь 2019 онд 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 48 сарын хугацаанд эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул хариуцагч***** 1,383,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,383,400 төгрөгийн 108,500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,274,900 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 2-ны өдрөөс 2025 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл сар бүрийн 2-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 2-ны өдөр 74,900 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,383,400 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,383,400 төгрөгийн 108,500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,274,900 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 2-ны өдрөөс 2025 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл сар бүрийн 2-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 2-ны өдөр 74,900 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,383,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,383,400 төгрөгийн 108,500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,274,900 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 2-ны өдрөөс 2025 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл сар бүрийн 2-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 2-ны өдөр 74,900 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 35,148 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 100200900941 тоот данс/-д оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ