Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02842

2024 5 22 

2024 5 22 184/ШШ2024/02842

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ****ХХК /РД: ***/. Хаяг: *****

Хариуцагч: **** *****  /РД:****/. Хаяг: С*****

607,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 8-р сарын 19-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 29114 дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл **** нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2024 оны 5-р сарын байдлаар 607,700 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч ****607,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч 607,700 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 207,700 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 607,700 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч 607,700 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 207,700 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 607,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч 607,700 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 207,700 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,881 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9,440.5 төгрөгийг хариуцагчаас, 9,440.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Т.БАТСҮХ

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: Эн Би Си ХХК /РД: 2873524/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж

Хариуцагч: Эрдэнэбаатарын Эрдэнэчимэг /РД: УК92080408/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Уулын 5, 14а тоот

607,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эн Би Си ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Эрдэнэчимэг нь Эн Би Си ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 8-р сарын 19-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 29114 дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл Э.Эрдэнэчимэг нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2024 оны 5-р сарын байдлаар 607,700 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч Э.Эрдэнэчимэгээс 607,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч 607,700 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 207,700 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эн Би Си ХХК нь Э.Эрдэнэчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 607,700 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч 607,700 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 207,700 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эн Би Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эрдэнэчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 607,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч 607,700 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 207,700 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.