Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/02871

 

 

 

 

 

2024 5 24

184/ШШ2024/02871

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч: **** **** ****  /РД: *****/. Хаяг: ******

Хариуцагч: ********. Хаяг: *****, ****, ******

 

1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5-р сарын 9-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5-р сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** миний бие ***** хүсэлтээр 2021 оны 6-р сарын 16-ны өдөр 1,650,000 төгрөгийг зээлдүүлсэн. **** мөнгөө өгөхийг хүсэхэд 450,000 төгрөг төлсөн. Өнөөдрийг хүртэл үлдэх 1,200,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тиймээс 1,200,000 төгрөгийг хариуцагч н.Мөнхзулаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,200,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** холбогдуулан гаргасан 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгөөс 20,675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 20,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ****** холбогдох 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгөөс 20,675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 20,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ