Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/02876

 

 

 

 

 

 2024                  5             24                                             184/ШШ2024/02876

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “***** ХХК /РД: ******/. Хаяг: *****

Хариуцагч: ***** ****** *****  /РД: ********/. Хаяг: *****

Зээлийн гэрээний үүрэгт 2,814,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “****** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** тай 2022 оны 6-р сарын 7-ны өдөр БЗГ22-1695 тоот зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. 2024 оны 5-р сарын 6-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,617,846 төгрөг, үндсэн хүү 1,106,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,643 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 2,814,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч 2,814,518 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 714,518 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,814,518 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч 2,814,518 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 714,518 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,814,518 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч 2,814,518 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 714,518 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,983 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 29,991.5 төгрөгийг хариуцагчаас, 29,991.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ