Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02802

 

 

 

 

 

                          2024                 5               20

                                       184/ШШ2024/02802

              

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*****” ХК /РД: ********/. Хаяг: *****

Хариуцагч: Хар*** **** *****/Рд:******/. Хаяг: ****

Хариуцагч: Б**** **** *** /РД:*****/. Хаяг: *****

Зээлийн гэрээний үүрэгт 91,359,269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ****нь 2018 оны 5-р сарын 16-ны өдөр ****й зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. 2020 оны 5-р сард зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2024 оны 01-р сарны 3-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 15,556,300 төгрөг, зээлийн хүү 30,967,298 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 27,459,062 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 17,376,609 төгрөг, нийт 91,359,269 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүссэнээс хойш хамтран хариуцагчаар****г оролцуулсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2018 оны 5-р сарын 16-ны өдөр *****тай зээлийн эрхтэй гэрээ байгуулааг*****ы Их дэ****арт захиалсан очиж ав гэж хэлсэн. Нэг жилийн хугацаанд би ашиглаж байгаад хугацаа нь дуусаагүй байвал чи ашиглаж болно гэж хэлж байсан. Уг картыг би ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

 

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 91,359,269 төгрөгийн 61,359,269 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, үлдэх 27,000,000 төгрөгийг 2024 оны 10-р сар дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч**** **** арт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,359,269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 91,359,269 төгрөгийн 61,359,269 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, үлдэх 27,000,000 төгрөгийг 2024 оны 10-р сар дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн  нь  зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн  гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*****” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *****нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 91,359,269 төгрөг гаргуулах тухай хэрэгт зохигчид “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 91,359,269 төгрөгийн 61,359,269 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, үлдэх 27,000,000 төгрөгийг 2024 оны 10-р сар дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.БАТСҮХ