Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 291

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Боржигин овогт Баасангийн Энхболдыг  ганцаараа болон бүлэглэж мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

- Х.Ермектэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 04 сар баривчлах ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 04 сар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.  

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 192 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.           

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шүүгдэгч Б.Энхболдын эдлэх ялыг 2017 оны  06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.           

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Энхболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ОТГОНБАЯР

 

                                ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ

 

                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ