Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/163

 

 

 

 

 

 

 

  2021          02          10                                         2022/ДШМ/163

 

Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д,

Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Г.Эрдэнэ,

яллагдагч Ц.Н-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,

яллагдагч Б.Н-гийн өмгөөлөгч Т.Анхцэцэг,

яллагдагч Г.Ш, Н.Б, А.Анарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

яллагдагч Б.А, Б.Н болон иргэний хариуцагчийн төлөөлөгч П.Г нарын өмгөөлөгч О.Баясгалан,

иргэний хариуцагч П.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/1968 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхам, Г.Эрдэнэ нарын хамтран бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д, Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.Анарт холбогдох эрүүгийн 1902003160360 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Г-ын Ш, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, тээврийн удирдлага, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ....................................... мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... дүүргийн 3 дугаар хороо, .......... хорооллын .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ....................../;

2. С овгийн О-ы А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............................. Баталгаажилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

3. Ц овгийн Б-ны Н, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.............” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ам бүл 1, ...... дүүрэг .. дугаар хороо, .......... АОС байр .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ................/;

4. Ц б овгийн Б-гийн А, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр .............. аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...............” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай, ам бүл 4, дүү нарын хамт .......... дүүрэг .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дүгээр хороо .. дугаар байр .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: ................/;

5. З овгийн М-ын Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 45-290 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: П375092221/;

6. Т овгийн Ц-ийн Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................. аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, .............. аймгийн Радиолокаторын станцад цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ............... аймгийн ............. сумын .. дугаар баг .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ...................../;

7. Ц тугтан овгийн Д-ын Ч, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, даатгалын мэргэжилтэй, “.....” ХХК-д төлөөлөгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, ...дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ..................../;

8. Х овгийн Ч-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .дугаар хороо, .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ........................./;

9. Б овгийн Э-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............. аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ......... аймгийн ...... сумын .. дугаар баг, .. .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ..................../;

10. Д овгийн Ш-гийн Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт .. дүүргийн ..дугаар хороо, .. байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

11. Б. овгийн Н-гийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............., ..........., ............... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .......... ....... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

12. Б овгийн Б-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “.............” ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, .................. дүүргийн .. дугаар хороо, ........... хорооллын .. дугаар байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ...................../

13. А адуут овгийн Н-ийн Б, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .. дүгээр хороо, ............ хороолол ... байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ...................../;

14. Б. овгийн Н-ийн Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, “...” ХХК-д тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 3, зээ нарын хамт .......... аймгийн .......... сумын .. дүгээр баг ... дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ....................../;

15. Ж овгийн А-ны Ү, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................. аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................. аймгийн .......... .... сумын ............. багийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

16. Д овгийн Л-гийн Ц, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмж, ............... мэргэжилтэй, “................” ХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхэд, зээгийн хамт ............ аймгийн ............... сумын ............. ........ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД:................./;

17. С овгийн Л-гийн Ц, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .................. мэргэжилтэй, “.................” ХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт .................. аймгийн ... дүгээр багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ......................./;

18. С овгийн П-гийн Д, 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ................ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............. мэргэжилтэй, “..............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт .............. аймгийн ..................... ............... баг, ...........ийн .... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 08-ны 168 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. /РД: ......................./;

19. Б овгийн Г-ын О, 19.. оны .... дугаар сарын ...-ний өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “...........” ХХК-д дулааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ............. аймгийн .......... сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол, .. дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ................../;

20. Б овгийн Г-ийн Д, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, ........ гудамжны .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ............./;

21. С овгийн А-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ............./.

Яллагдагч Г.Ш нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн Бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд Баталгаажилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан О.А-тэй бүлэглэн, О.А-ээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тавьсан “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа, 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийж, хариуд нь тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Н-ээс хахуулийн мөнгө авч, хамтран ашиг хүртэх гэсэн хүсэлт саналыг нь хүлээн авч зөвшөөрөн,

  • Хахууль өгөгч “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-гийн тус компанийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийлгэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын 2.7 дугаар зүйл “Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана” гэсний 2.7.2 дахь хэсэгт “...Хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй...” гэж заасан хэм хэмжээг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н, “Е Ш И” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.А нараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О.А-гийн Хаан банкинд эзэмшдэг дансаар 2.100.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн М.Д-тай бүлэглэн хахууль өгөгч Ц.Н-ийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2.6 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно” гэсний 2.6.1 дэх хэсэгт "...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно..." гэснийг,
  • Мөн журмын 2.7 дугаар зүйл “Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана” гэсний 2.7.6 дахь хэсэгт заасан Өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй...” гэснийг, мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд түүний “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ээр дамжуулан өгсөн 380.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М.Д-ын арилжааны банкны дансаар хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Ч.М-тай бүлэглэн, хахууль өгөгч Э.М-ын 95-54 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 90-00 ДАУ улсын дугаарыг шилжүүлж бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам- ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт заасан “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Э.Моос бусдаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.М-ын нөхөр Г.Т-ын Хаан банк”-ны дансаар 650.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Хахууль өгөгч Ш.Д-гийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийнхээ 91-91 УБА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ шилжүүлэн бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт заасан “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 300.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.А-гийн эзэмшлийн Хаан банк”-ны дансанд хийлгэж, хахуульд авсан,
  • Хахууль өгөгч Н.А-гийн шинээр авсан тээврийн хэрэгсэл, чиргүүлдээ 78-87 УБО, 78-87 УЧ зэрэг улсын дугааруудыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 300.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банк”-ны данс ашиглан хахуульд авсан,
  • Хахууль өгөгч Б.Б-гийн “Тоёота Хайяландэр маркийн тээврийн хэрэгсэлд 05-08 УБП улсын дугаарыг бүртгүүлэх” гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 350.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан,
  • Н.Б, Н.Н нартай бүлэглэн, хахууль өгөгч А.Ү-ын өөрийн тээврийн хэрэгсэлдээ 80-88 ДАУ улсын дугаарыг болон өөрийн хамтран амьдрагч Р.Бат-Амьдралын худалдан авах гэж буй /03-52 УАЕ улсын дугаартай Тоёота Алион загварын/ тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч П.Д-ын 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч Г.О-ын 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг тус тус бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг, мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөгч А.Ү-аас Л.Ц, Л.Ц нараар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг, хахууль өгөгч П.Д-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450,000 төгрөгийг, хахууль өгөгч Г.О-аас 500.000 төгрөгийг буюу нийт 1.850.000 төгрөгийг тус тус Н.Н, Н.Б нарын Хаан банк”-ны дансаар дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Хахууль өгөгч Г.Д-ийн шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ 33-93 УББ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам- ын 3.7 дахь хэсэгт заасан “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 300.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эх Д.Т-гийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан,
  • Хахууль өгөгч А.Аын 01-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 03-33 УБВ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам- ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд А.Ааас 250.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан гэмт хэргийг,

 

Яллагдагч О.А нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд Баталгаажилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн Бүртгэлийн ахлах мэргэжилтэн Г.Ш-тэй бүлэглэн хахууль өгөгч “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-гийн тус компанийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийлгэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын 2.7 дугаар зүйл “...Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана...” гэсний 2.7.2 дахь хэсэгт “...Хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй...” гэж заасан хэм хэмжээг зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш-ээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н, “Е Ш И” банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.А нараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкинд эзэмшдэг дансаар 2.100.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан Г.Ш-т албан үүрэг, албан тушаалын байдалтай нь холбоотойгоор түүнийг таньж мэддэг, нэг байгууллагад ажилладаг албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийж, хариуд нь тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Н-ээс хахуулийн мөнгө авч, хамтран ашиг хүртэх” гэсэн хүсэлт саналыг тавьж, зөвшөөрүүлэн, хахууль өгөгчтэй хахуулийн хэмжээг тохирч, өөрийн Хаан банкинд эзэмшдэг дансанд хахуулийн мөнгийг хүлээн авсан, нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Яллагдагч Б.Н нь “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч ашиглагдахгүй байгаа нийт 29 тээврийн хэрэгслээс 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасуулах гэсэн давуу байдлыг өөрийн хамаарал бүхий буюу өөрөө хувьцаа эзэмшиж, ашгийг нь хүртдэг “Е Ш” ХХК-д бий болгох зорилгоор “Е Ш И” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.А-аар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд Баталгаажилт хариуцсан мэргэжилтэн ажилтай О.А-гийн Хаан банк дахь дансанд 2.100.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдэхэд санаачилсан, удирдан төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулж хамтран оролцсон,

 

Яллагдагч Б.А нь “Е Ш И” банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-гийн өгсөн үүргийн дагуу "Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч ашиглагдахгүй байгаа нийт 29 тээврийн хэрэгслээс 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасуулах гэсэн давуу байдлыг “Е Ш” ХХК-д бий болгох зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гранд плаза төвд байрлах өөрийн ажлын байранд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд баталгаажилт хариуцсан мэргэжилтэн ажилтай О.А-гийн Хаан банк дахь дансанд 2.100.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдэхэд О.А-тэй холбогдож тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасуулахад бүрдүүлэх шаардлагатай баримт материалын талаар мэдээлэл олж авах, төлөгдөөгүй торгуулийн тооцоог гаргах, хахуулийн мөнгөний хэмжээг тохирох, хахуулийн мөнгийг арилжааны банкны данс ашиглан шилжүүлэх зэргээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Яллагдагч М.Д нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Х Т” ХХК-ийн байранд Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн Г.Ш-тэй бүлэглэн хахууль өгөгч Ц.Н-ийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 2.7 дугаар зүйл “...Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана...” гэснийг 2.7.6 дахь хэсэгт заасан “Өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш-ийн албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Ц.Н-ийн “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ээр дамжуулан өгсөн 380.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан Г.Ш-т хахууль өгөгч Ц.Н-ийн ашиг сонирхлыг дамжуулан түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахуульд мөнгө авах талаар хэлж, хахуульд хэдэн төгрөгийг авахыг асууж буюу Г.Ш-ийг хахууль авахыг зөвшөөрүүлсэн, улмаар хахуулийн 380.000 төгрөгнөөс 180.000 төгрөгийг авч, 200.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш-ийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Яллагдагч Ц.Н нь Д.Ч-тэй бүлэглэн буюу өөрийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд шилжүүлэн бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тухайн улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш болон тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Д нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 380.000 төгрөгийг “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ээр дамжуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Яллагдагч Д.Ч нь Ц.Н-той бүлэглэн буюу түүний урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх гэсэн давуу байдлыг Ц.Н-д бий болгох зорилгоор тухайн улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш болон тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Д нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 380.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт, Ц.Н-ийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэж чадах эсэхийг М.Д-аас асууж тодруулан, улмаар бүртгэлийн хийлгэхийн тулд шаардлагатай бичиг баримтуудыг болон хахуулийн 380.000 төгрөгийг Ц.Н-оос авч, М.Д-ын Хаан банк”-ны дансанд хахуулийн мөнгийг шилжүүлсэн, өөрийн биеээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Х Т” ХХК-ийн байранд очиж Ц.Н-ийн тээврийн хэрэгслүүдийн улсын дугааруудыг сольж, шилжүүлэх бүртгэлийг нийтийн албан тушаалтан Г.Ш-ээр хийлгэж өгсөн зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

 

Яллагдагч Ч.М нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Х Т” ХХК-ийн байранд Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн Г.Ш-тэй бүлэглэн хахууль өгөгч Э.М-ын 95-54 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 90-00 ДАУ улсын дугаарыг сольж бүртгүүлэн авч ашиглах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно” гэсний 2.6.1 дэх хэсэгт заасан “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг, мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш нь албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Э.Моос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нөхөр Г.Т-ын Хаан банк”-ны дансаар дамжуулан 650.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан Г.Ш-т хахууль өгөгч Э.М-ын ашиг сонирхлыг дамжуулан түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахуульд мөнгө авах талаар хэлж, хахуульд хэдэн төгрөгийг авахыг асууж буюу Г.Ш-ийг хахууль авахыг зөвшөөрүүлсэн, улмаар хахуулийн 650.000 төгрөгийг өөрийн нөхөр Г.Тогтохжаргалын Хаан банкинд эзэмшдэг дансанд шилжүүлэн авч, 200.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г.Ш-ийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Яллагдагч Э.М нь 95-54 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 90-00 ДАУ улсын дугаарыг шилжүүлж бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тухайн улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш болон тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ч.М нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 650.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.М-ын нөхөр Г.Тогтохжаргалын Хаан банк”-ны дансаар шилжүүлэн хахуульд өгсөн,

 

      Яллагдагч Ш.Д нь өөрийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 91-91 УБА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ шилжүүлэн бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан буюу урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийнхээ 91-91 УБА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ шилжүүлж бүртгүүлснийхээ хариуд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг хахуульд өгсөн,

 

      Яллагдагч Н.А нь шинээр авсан тээврийн хэрэгсэл, чиргүүлдээ 78-87 УБО, 78-87 УЧ зэрэг улсын дугааруудыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тухайн улсын дугааруудыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлснийхээ хариуд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг арилжааны банкны дансаар шилжүүлж хахуульд өгсөн,

Яллагдагч Б.Б нь “Тоёота Хайяландэр маркийн тээврийн хэрэгсэлд 05-08 УБП улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох” зорилгоор тус улсын дугаарын бүртгэлийг хийлгэснийхээ хариуд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банк”-ны дансаар 350.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн,

 

Яллагдагч Н.Б нь Н.Н болон нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу хахууль өгөгч А.Ү-ын өөрийн тээврийн хэрэгсэлдээ 80-88 ДАУ улсын дугаарыг болон өөрийн хамтран амьдрагч Р.Бат-Амьдралын худалдан авах гэж буй /03-52 УАЕ улсын дугаартай Тоёота Алион загварын/ тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч П.Д-ын 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч Г.О-ын 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг тус тус бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш нь албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөгч А.Ү-аас Л.Ц, Л.Ц нараар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг, хахууль өгөгч П.Д-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450.000 төгрөгийг, хахууль өгөгч Г.О-аас 500.000 төгрөгийг буюу нийт 1.850.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт Н.Н-ээс таньж мэдсэн хахууль өгөгч нарын хүсэл сонирхлыг өөрийн хадам эгч болох нийтийн албан тушаалтан Г.Ш-т дамжуулж хэлсэн, улмаар түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авахыг зөвшөөрүүлсэн, хахууль өгөгч нараас арилжааны банкны дансаар шилжүүлэн Н.Н-д өгсөн хахуулийн 1.850.000 төгрөгнөөс Н.Н-ээс өөрийнх нь Хаан банкинд эзэмшдэг дансанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн нийт 1.400.000 төгрөгийн 900.000 төгрөгийг авч, 500.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш-ийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлэх зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Яллагдагч Н.Н нь Н.Б болон нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу хахууль өгөгч А.Ү-ын өөрийн тээврийн хэрэгсэлдээ 80-88 ДАУ улсын дугаарыг болон өөрийн хамтран амьдрагч Р.Б-ын худалдан авах гэж буй /03-52 УАЕ улсын дугаартай Тоёота Алион загварын/ тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч П.Д-ын 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч Г.О-ын 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг тус тус бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно..." гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш нь албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөгч А.Ү-аас Л.Ц, Л.Ц нараар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг, хахууль өгөгч П.Д-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450.000 төгрөгийг, хахууль өгөгч Г.О-аас 500.000 төгрөгийг буюу нийт 1.850.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт үйлдэхэд хахууль өгөгч нартай харилцаж тэдгээрийн хүсэл сонирхлыг таньж мэдэн, улмаар нийтийн албан тушаалтан болох Г.Ш-т түүний бэр дүү Н.Б-ээр нь дамжуулан хахууль өгөгч нарын ашиг сонирхлыг хэлүүлж, түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авахыг зөвшөөрүүлсэн, хахууль өгөгч нартай хахуулийн хэмжээг тохирох, тэдгээрээс хахуульд өгсөн нийт 1.850.000 төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг дансандаа шилжүүлүүлэн авах, уг хахуулийн мөнгөнөөс өөртөө 450.000 төгрөгийг авч, үлдсэн 1.400.000 төгрөгийг буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350.000 төгрөгөөр 2 удаа тус тус нийтийн албан тушаалтан Г.Ш болон түүний бэр дүү Н.Б нарт өгөхөөр Н.Б-ийн Хаан банк дахь данс руу шилжүүлэх зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Яллагдагч А.Ү нь Л.Ц, Л.Ц нартай бүлэглэн буюу 80-88 ДАУ улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор, мөн бусдад буюу өөрийн хамтран амьдагч Р.Бат-Амьдралын тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор тус тус тухайн улсын дугааруудыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан Л.Ц, Л.Ц нарын Хаан банк”-ны дансаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Яллагдагч Л.Ц нь А.Ү, Л.Ц нартай бүлэглэн буюу А.Ү-ын 80-88 ДАУ улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор, мөн бусдад буюу өөрийн хамтран амьдагч Р.Б-ын тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор тус тус тухайн улсын дугааруудыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн гэмт хэрэгт А.Ү-ын тээврийн хэрэгсэлдээ ижил тоотой улсын дугаарыг хахууль өгч бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн ижил тоотой улсын дугаарыг олж өгч бүртгэлийг хийх эрх бүхий албан тушаалтныг таньж мэдэх эсэхийг Л.Цаас асууж тодруулсан, улмаар бүртгэлийн хийлгэхийн тулд ямар хэмжээний хахууль авах талаар Л.Ц-аар дамжуулан хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэж олж авсан мэдээллээ А.Ү-д мэдэгдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Ү-аас өөрийнх эзэмшдэг Хаан банкны дансанд нь шилжүүлсэн хахуулийн 900.000 төгрөгийг Л.Ц-ын Хаан банк”-ны дансанд шилжүүлж дамжуулсан зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

 

Яллагдагч Л.Ц нь А.Ү, Л.Ц нартай бүлэглэн буюу А.Ү-ын 80-88 ДАУ улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор, мөн бусдад буюу өөрийн хамтран амьдагч Р.Бат-Амьдралын тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор тус тус тухайн улсын дугааруудыг тээврийн хэрэгсэлүүдэдээ бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдэхэд А.Ү-ын тээврийн хэрэгсэлдээ ижил тоотой улсын дугаарыг хахууль өгч бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлыг Л.Ц-ээс олж мэдсэний дагуу түүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн ижил тоотой улсын дугаарыг олж өгч бүртгэлийг хийх эрх бүхий албан тушаалтныг таньж мэдэх эсэх, бүртгэлийг хийлгэж чадах эсэхийг Н.Нтэй холбогдож асууж тодруулсан, улмаар Б.Нээс бүртгэлийн хийлгэхийн тулд ямар хэмжээний хахууль авах талаар хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдсэн, Б.Нээс олж авсан мэдээллээ Л.Ц, А.Ү нарт мэдэгдсэн, А.Ү-ын Л.Цгээр дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан  банкны дансанд нь шилжүүлсэн 900.000 төгрөгийн хахуулийн мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н.Н-д шилжүүлж дамжуулсан зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

 

Яллагдагч П.Д нь 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Автотээврийн төвийн орчимд арилжааны банкны данс ашиглан 450.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн,

 

Яллагдагч Г.О нь 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Автотээврийн төвийн орчимд арилжааны банкны данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн,

 

Яллагдагч Г.Д нь 33-93 УББ улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарын бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан 300.000 төгрөгийг хахуульд өгсөн,

 

Яллагдагч А.Ань 01-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 0333 УБВ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарыг тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлснийхээ хариуд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр арилжааны банкны данс ашиглан 250.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ш-ийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А, М.Д, Ч.М нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-гийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Ц.Н, А.Ү нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Л.Ц, Л.Ц нарыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, П.Д, Г.О, Г.Д, А.Анарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, Н.Н нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Ш нарын 21 хүнд холбогдох эрүүгийн 1902003160360 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 104 хуудас, магадлагаанд хавсаргасан дууны бичлэг бүхий сиди 5 ширхэг, тус мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанаас хуулбарласан хуулбар хувь 1 хавтас, 22 хуудас баримтыг хэргийн хамт буцаан хүргүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ш-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Ч.М, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, яллагдагч О.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Ч.М, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, яллагдагч М.Д-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, яллагдагч Г.Ш, Ч.М, Б.Амарзаяа нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, яллагдагч Ч.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Г.Ш, М.Д, Б.Амарзаяа нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, яллагдагч Б.Н, Б.А, Ц.Н, Д.Ч, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам, Г.Эрдэнэ нар хамтран бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/1968 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч Г.Ш, Н.Б, А.А, О.А, Н.Б нарын оролцогчдоос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг үндэслэн явагдсан бөгөөд шүүх тухайн асуудлын хүрээнд талуудын хүсэлт, тайлбарт үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эсэх асуудлыг шийдвэрлэх байтал прокуророос “Е Ш” ХХК-ийг яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлын талаарх оролцогчдоос санал, тайлбарыг огт хэлэлцүүлэхгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудалд буюу мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаарх хуулиар тогтоосон хэмжээ хязгаар”-ыг хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх “...Прокуророос яллагдагч Б.Н, Б.А нар нь “Е Ш” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш байх тул “Е Ш” ХХК болон хуулийн этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн Е Ш ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Прокурор яллах дүгнэлтэндээ “Е Ш” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллагдагч Б.Н, Б.А нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа Е Ш ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Яллагдагч Б.Н нь Е Ш ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Е Ш ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Е Ш И ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан яллагдагч Б.А-тай хамтран “Е Ш" ХХК-ийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйл баримт тогтоогдсон...” гэсэн нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар дүгнэлт хийсэн шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх “...Прокурор яллах дүгнэлтэндээ “Е Ш ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллагдагч Б.Н, Б.А нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа “Е Ш” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна...” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол...” гэж хуульчилсан бөгөөд хахууль өгөгч нь зөвхөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон үйлдлийг хамааруулж авч үзсэн ойлголт биш тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн” үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЗ/1968 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Ц.Н-ийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өөр тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч Б.Н-гийн өмгөөлөгч Т.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өөр тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч Г.Ш, Н.Б, А.А нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах санал байхгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.А, Б.Н, иргэний хариуцагчийн төлөөлөгч П.Г нарын өмгөөлөгч О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, анхан шатны шүүхийн тайлбарлаж байгаагаар компанийн бүх хувьцаа эзэмшигчдийг хувьцаа, өмч эзэмшсэнийх нь төлөө хариуцлага хүлээлгэх тухай ойлголт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд заасан ойлголт биш. Компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн тухай ойлголт байдаг. Мөн яригдаад байгаа авто машинууд “Е Ш” ХХК-ийн өмч, хөрөнгө биш. Нэрийг шилжүүлээгүй тухай асуудал яригдана. Компанийн өмчийн тухай асуудал биш үүргийн гүйцэтгэлээр фидуцид байгаа авто машинууд юм. Иргэний эрх зүйн харилцааны үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг өмч, компанийн ашиг сонирхлын төлөө гэдэг байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Хэрвээ ийм байдлаар шийдвэрлэх юм бол хувьцаа эзэмшигч өөрийнхөө үйлдлийн төлөө нэг ял эдлээд, хувьцаа эзэмшигч байсныхаа төлөө дахин ял эдлэх асуудал үүсэх гээд байна. Компанийн хувьд төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэдэг нэр томъёог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд зааж өгсөн. Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар компанийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргах эрх бүхий этгээд байх ёстой гэж заасан. Гэтэл хувьцаа эзэмшигч гэх ойлголт байхгүй.  ТУЗ гэдэг нь хамтын удирдлагын байгууллага болохоос ТУЗ-н дарга байлаа гээд компанийн өмнөөс шийдвэр гаргадаг этгээд биш болохыг анхаарахгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д, Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарыг “хахууль авах”, “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэж, “...Е Ш ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзэн яллагдагч Б.Н, Б.А нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа Е Ш ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ. 

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Е Ш” ХХК-ийн Г.Ш нарын 21 хүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.”, 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, “Е Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь М.Гантулга байх бөгөөд яллагдагч Б.Н, Б.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш харин Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигч, мөн Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасан компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар яллагдагч Г.Ш, Н.Б, А.А, О.А, Б.Б нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж, асуулт хариулт болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд заасан хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Ш нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/1968 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д, Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэх дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д, Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл яллагдагч Г.Ш-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Ч.М, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, яллагдагч О.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Ч.М, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, яллагдагч М.Д-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, яллагдагч Г.Ш, Ч.М, Б.Амарзаяа нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, яллагдагч Ч.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Г.Ш, М.Д, Б.Амарзаяа нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, яллагдагч Б.Н, Б.А, Ц.Н, Д.Ч, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                            ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ