Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 118/ШШ2023/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын *******

Хариуцагч: Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******

Гуравдагч этгээд: *******ын ******* нарын хоорондын

Төрийн албаны нөөцөд бүртгэлгүй хүнийг бүртгэн авч төрийн албаны тусгай шалгалтад оруулсан гэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, гуравдагч этгээд Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.******* нь Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******д холбогдуулан 2023 оны 04 сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж 2016 оны “Ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаалын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Үндэслэлээ: 2016 онд анх Д.*******г ажлаас чөлөөлөхдөө буруу үндэслэлээр чөлөөлсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох нөхцөлийг гуравдагч этгээдэд олгосон ба энэхүү тушаалын үр дагавар нь 7 жилийн дараа төрийн албанд нэр дэвшигч миний эрхийг зөрчсөн гэж тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/20 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь уг хэргийн гуравдагч этгээдэд чиглэсэн үйлчлэлтэй, нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнд хамааралгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2023/0644 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2. Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* ******* 2023 оны 04 сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 12 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр *******ын *******г томилуулахаар нэр дэвшүүлж, тухайн албан тушаалд томилохыг Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.*******од санал болгосон байна.

3. Хэргийн нөхцөл байдал. Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Б.*******ийг Боловсрол, шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна.

Тус ажлын байрны сул орон тооны захиалгыг 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 1/340 дүгээр албан бичгээр Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******д хүргүүлж, улмаар 2023 оны 03 сард төрийн албаны тусгай шалгалтыг зарласан байна. Уг шалгалтад Б.*******, Д.******* нар орж нэхэмжлэгч Б.******* 49,8 оноо, гуравдагч этгээд Д.******* 65,8 оноо авчээ.

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас Д.******* нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасан шаардлагыг хангаагүй байхад Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* ******* бүртгэн авч шалгалтад оруулсан нь хууль зөрчиж байна гэж үзсэн.

Хариуцагч тал Д.******* нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн шагнал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн байсан тул Төрийн албаны *******ийн 2009 оны 99 дүгээр тогтоолд зааснаар  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж үзэн хамтын шийдвэр гарган шалгалтад оруулсан гэж тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч нь дээрх тогтоолын талаарх гомдлоо Төрийн албаны *******д гарган 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/899 дугаар албан бичгээр Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* ******* нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй  иргэнийг сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн хариу авснаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.******* гэдэг хүн 2021 онд Татварын хэлтэст ажиллаж байгаад ажлын байр нь зарлагдаад тухайн үед нөөцөд бүртгэлгүй байна гэдэг үндэслэлээр тусгай шалгалт өгөх эрх нь цуцлагдаж байсан. Тэгээд 2022, 2023 онд ерөнхий шалгалтад орсон юм болов уу гээд мэдээллийг нь шалгахаар  шалгалтад ороогүй байсан. 2023 онд Боловсрол соёл шинжлэн ухааны газрын хөрөнгө оруулалт төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр Д.******* надтай өрсөлдөөд шалгалтад орохоор нь би нөөцөд байгаа эсэх мэдээллийг нь харсан чинь байхгүй байсан. Д.*******гийн төрийн албатай холбоотой бүхий л баримт бичгийг би буруу байна гэж үзэж байгаа. Боловсрол соёл шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад Д.******* 65.8 оноо авсан, би 49.8 оноо авсан. Д.*******д давуу эрх олгож уг шалгалтад орох эрх үүсгэсэн байна гэж үзэж байгаа. Тийм учраас Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******д холбогдох ******* *******ийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-д зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхнө, 33.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна. Ерөнхий шалгалт; тусгай шалгалт, 33.3-д тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна, 33.12-д Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална, 34.1-д төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчихийг хориглоно гэж зааснаар төрийн албаны тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон болзол журмын дагуу Төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэнээс төрийн албаны тусгай шалгалт авахаар байна. Гуравдагч этгээд Д.******* МУИС-ын Завхан сургуулийг 2013 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн. Завхан аймгийн ЗДТГ-ын даргын 2012 оны 12 сарын 11-ний өдрийн Ажилд томилох тухай 67 дугаар тушаалаар Д.*******г аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр томилж, түүний албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-5-д хамруулсан байна. Улмаар 2014 оны 02 сард Төрийн албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэн Завхан аймаг дахь Төрийн албаны ******* *******ийн 2014 оны 03 сарын 03 өдрийн 17 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байна. 2014 оны 10 сарын 21 өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 сарын 12-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаар тушаалаар Д.*******г аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.4-т улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно гэж заажээ. Энэ заалтаас үзвэл *******г улс төрийн албан тушаалтан бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны туслах буюу Төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байжээ гэж дүгнэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсаны улмаас албан тушаалаас чөлөөлөгдөж байгаа төрийн албан хаагчид эдлүүлэх баталгааг хуульчилсан бөгөөд Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсанаас бусад тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй байхаар хуульчилсан байна. 2012 оны 08 сарын 12-ны өдөр буюу Д.*******г албан тушаалаас чөлөөлөгдөх цаг хугацаанд Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан нөхцөл байдал буюу аймгийн Засаг даргын Тамгын газар татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй бөгөөд /нийтэд илэрхий үйл баримт/ өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдаагүй болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дугаартай тушаалын 2-р хавсралтаар нотлогдож байна.     

Иймд Д.*******г албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн нь хуульд нийцээгүйгээс гадна Төрийн албаны *******ийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хугацаагаар нөөцөд байх давуу эрх олгосон нь хууль бус байна.

Дээрх үндэслэлээр Д.******* нь Төрийн албаны *******ийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам болон Төрийн албаны *******ийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын дагуу төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн иргэний нөөцөд бүртгэгдэх хууль зүйн боломж байхгүй. Мөн Д.*******гийн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдсан, маргаан бүхий тусгай шалгалтад бүртгүүлэхдээ гаргаж өгсөн гэх хэрэгт авагдсан ажилд томилогдсон тушаал, боловсролын гэрчилгээ, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн баримт, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн хуудас зэрэг баримтууд цаг хугацаа, орон зай, агуулгын хувьд Д.*******г Төрийн жинхэнэ албанд хууль журмын дагуу томилогдсон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц баримтууд байна.

Хариуцагчаас Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар иргэн Д.*******гийн төрийн албаны нөөцөд бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн 17 дугаартай иргэдийн хүсэлтийг үндэслэн нөөцөд бүртгэх тухай тогтоол, хурлын тэмдэглэл, бүртгэл зэргийг 2023 оны 09 сарын 05-ны өдөр гаргаж өгсөн ба эдгээр төрийн албаны хүний нөөцийн бүртгэл судалгааг Төрийн албаны *******д явуулдаггүй, явуулж байсан тайлан мэдээ байхгүй, Төрийн албаны ******* ийм бүртгэл судалгаа хөтлөхийг шаарддаггүй, бид санаачилгаараа бүртгэж байгаа гэж тайлбарлаж байгаа тайлбар нь хариуцагчийн 2023 оны 05 сарын 29 өдрийн 101 дугаар албан бичгээр ирүүлсэн бүртгэлийн ажлын хэсэг 2 иргэний материалыг шалгаж ажилласан, тухайн сул орон тоонд Д.******* нь бүртгүүлэхдээ нөөцөд бүртгэлтэйг нотлох баримт хэсэгт Төрийн албаны *******ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 06-05/2526 тоот албан бичгийг хавсаргасан нь тухайн иргэнийг нөөцөд бүртгэлтэй гэж үзэн хамтын шийдвэр гарган шалгалтад оруулсан гэх тайлбараар няцаагдана.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27.1.3, 33.3-т заасан журмыг зөрчиж Төрийн албан хаагчийн нөөцөд байхгүй иргэн Д.*******г Төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, шалгаруулалтад оруулж, улмаар маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******ийн 2023 оны 04 сарын 05-ний өдрийн 12 дугаартай тогтоолын Д.*******д холбогдох хэсэг хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Боловсрол шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт төсвийн мэргэжилтний албан тушаалын сул орон тооны захиалгыг Боловсрол соёл шинжлэн ухааны газраас өгсөн. Тухайн албан тушаалд Б.*******, Д.******* нар бүртгүүлсэн. Тухайн бүртгүүлсэн 2 иргэний материалыг Төрийн албаны *******ийн тогтоолоор батлагдсан ажлын хэсэг хянаж үзэхэд иргэн Д.******* нь 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн шагнал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн байсан. Ингэж чөлөөлөгдсөн нь Төрийн албаны *******ийн 2009 оны 99 дүгээр тогтоолд зааснаар  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэх үндэслэл болж байгаа. Уг тогтоолын 2.3-т Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 заасан төрийн албаны байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд тухайн хүнийг нөөцөд байна гэж заасан учраас иргэн Д.*******г төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэж үзэж уг шалгалтад бүртгэсэн гэв.

  9. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Маргалдагч тал намайг 2021 онд төрийн албан хаагчийн шалгалтад ороход төрийн албан хаагчийн нөөцөд байхгүй байсан учраас шалгалтад оролгүй ажлаас гарсан гэдэг тайлбар гаргаж байна. Би 2021 оны 11 сард өөрийгөө төрийн албаны нөөцөд байгаа эсэхийг тодруулахаар Төрийн албаны *******д хандаад өөрийн бичиг баримтаа явуулсан. Гэтэл Төрийн албаны төв *******өөс 2021 оны 12 дугаар сарын 30-нд дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн учраас та төрийн албаны нөөцөд байгаа гэж үзнэ. Тийм учраас аймгийнхаа ******* *******д хандаад нөөцөд байгаагаа баталгаажуулаад тусгай шалгалтад орох боломжтой гэсэн утга агуулга бүхий бичгийг надад ирүүлсэн. Энэ бичгийг хүлээж авснаас хойш буюу 2022 оны 2 сард миний ажлын байр зарлагдсан. Би тэр ажлын байрны шалгалтад огт бүртгүүлээгүй. Энэ нь төрийн тусгай шалгалтын цахим бүртгэлд баталгаажаад байж байгаа байх. Тэр шалгалтад ганцхан Мөнхбүрэн гэдэг хүн бүртгүүлсэн болохоос биш Д.******* гэдэг хүн бүртгүүлээгүй. Төрийн албаны төв байгууллагаас намайг нөөцөд байгаа гэсэн албан бичиг ирэхэд би аймгийн ******* *******д 2022 оны ихээр нөөцөд бүртгүүлэх хүсэлтээ гаргахад Төрийн албаны ******* *******өөс намайг нөөцөд бүртгэж авлаа гэсэн хариуг өгч байсан. Миний 5 жил ажилласан ажлын байр зарлагдахад би яагаад бүртгүүлээгүй вэ гэхээр би ой гарантай хүүхэдтэй байсан учраас би хүүхдээ өөрийн биеэр харах шаардлагатай болсон. Мөн тухайн үед миний удирдлагаар ажиллаж байсан хүний удаа дараагийн авлигал албан тушаалын гэмт хэргийг баримтаар илчилж Авлигатай тэмцэх газраар шалгуулж байснаараа би тухайн байгууллагад ажиллах боломжгүй болоод даргын шахалт дарамт болон өөрийн хүсэлтээр тэр ажлаас гарсан. Түүнээс биш нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг болзлоо хангаагүй учраас шалгалтад ороогүй биш. Би өөрийн хүсэлтээр уг шалгалтад ороогүй ажлаа өгсөн.

Би 2012 онд Засаг даргын туслах төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Тэр үед Засаг дарга туслахаа өөрөө шийдвэрлэдэг байсан. Үе үеийн Засаг дарга нарын туслахуудыг улс төрийн сонгуулийн дайралтаас хамгаалах зорилготойгоор заавал төрийн жинхэнэ албан хаагчийн албыг давхардуулан хашуулж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг өргүүлдэг байсан. 2016 онд намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахад  би төрөөд 2 сартай гэртээ хүүхдээ хараад байж байсан. Улс төрийн сонгууль болоод намайг Засаг дарга чинь солигдох гэж байна, Батсайхан дарга өөрийн туслахтайгаа ирж байгаа учраас чи ажлаа өгчих гэсэн. Би төрийн жинхэнэ албан хаагч хүн шүү дээ гэж тэр үеийн Тамгын газрын даргад хэлэхэд чамайг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд аль нэг төрийн жинхэнэ албан хаагчийн ажилд томилно эсхүл төрийн хязгааргүй нөөцөд шилжүүлдэг журамтай. Чи төрөөд 2 сар ч болоогүй юм чинь ажил хийх боломжгүй л байлгүй, нөөцөд чинь бүртгээд өгье, тэгээд дараа нь чи учраа олоод явах байх гэсэн зүйл яриад гэрт ирээд миний тушаалыг авчирч өгч байсан. Би 7 жилийн дараа Б.******* гэдэг хүнтэй өрсөлдөнө гэдэг зорилгоор тэр тушаалыг гаргуулаагүй, би өөрөө ч тийм зорилгоор гаргуулаагүй. Би *******тэй өрсөлдөөд сайн үнэлгээ авсан юм биш 65.8 оноо авсан байна, гэхдээ ******* гэдэг хүнээс дээгүүр гарч ирсэн байна.

Б.******* гэдэг хүн надтай өрсөлдөөд надаас дээгүүр оноо аваад гараад ирэхэд нь ямар зүйл яаж сөргөөр нөлөөлсөн юм бэ, би *******ийн оюун ухаан мэдлэгт нь яаж нөлөөлсөн юм бэ, тэгээд өнөөдөр хуулийн шүүхийн цоорхойг ашиглаад намайг ажилд орох эрхгүй болгосон, өөрөө хууль бус томилгоогоор жил гаран ажил хийгээд явж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай” 12 дугаар тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.*******ийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* ******* /цаашид “Салбар *******” гэх/-ийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 12 дугаар тогтоол /хэргийн 4-р хуудсанд/-д Монгол Улсын Төрийн албаны *******ийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” журмын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримталж, ******* *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэсэн байна.

3. Энэ хэрэгт маргаж буй аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал”-д буюу төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

4. Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/125 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 102-р хуудас/ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын орон тооны жишгийг 22-24 гэж, хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар тогтоосон байна.

5. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/279 дүгээр захирамжаар аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрыг нийт 24 орон тоотой байхаар, үүнд хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар, мөн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/137 дугаар захирамжаар дээрх байгууллагын орон тоог нийт 25 байхаар, үүнд хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан ахлах арга зүйч 1 байхаар тус тус баталсан байна. /хавтаст хэргийн 105-107-р хуудас/

6. Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/340 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн дагуу хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний орон тоог шинэчлэн батлагдсан гэж үзэн сул орон тооны захиалгыг ******* *******д хүргүүлсэн байна. Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр сул орон тооны захиалгыг Төрийн албаны *******ийн цахим хуудсанд нийтлүүлэхээр хүргүүлсэн байна.

7. Нэхэмжлэгчээс дээрх сул орон тооны сонгон шалгаруулалтад гуравдагч этгээдийг бүртгэж оруулсан нь хууль бус өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байхад сонгон шалгаруулалтад оруулсан гэж маргаж байх тул шүүх гуравдагч этгээдийн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” сонгон шалгаруулж томилохоор зохицуулсан байна.

9.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” гэж заасан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тухайд маргаан бүхий орон тоо батлагдах үед тухайн байгууллагад ажиллаж байгаагүй нэхэмжлэгчийн хувьд орон тоо батлагдсаны дараа Завхан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 6-р хуудас/ тухайн орон тоонд гэрээт ажилтнаар түр томилогдон ажилласан байх тул нөөцөөс сонгон шалгаруулалт зохион байгуулсан үүнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар маргаагүй байна.

10.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байна.

11. Төрийн албаны *******ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 614 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа албан тушаалын ангилал, зэрэглэлийг дэс түшмэл, ТЗ-5 гэж тогтоож, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүү, банк, даатгал, менежмент ба удирдахуйн мэргэжилтэй байх, мэргэшлийн хувьд төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг тавьсан байна. /хавтаст хэргийн 108-113-р хуудас/

12. Гуравдагч этгээдийн тухайд 2013 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалавр зэргээр суралцаж төгссөн /хэргийн 48-р хуудас/, 2014 оны 02 сарын 28-ны өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн /хэргийн 46-р хуудас/, 2014 оны 10 сарын 21-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн болох нь /хэргийн 45-р хуудас/ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

13. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тушаалаар гуравдагч этгээдийг аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр томилж, түүний албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-5-д хамруулсан байна. /хавтаст хэргийн 143-р хуудас/

 Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд дэс түшмэлийн дөтгөөр зэрэг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар дэс түшмэлийн гутгаар зэрэг олгож байснаас үзэхэд гуравдагч этгээдийг 2012-2016 онуудад төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн гуравдагч этгээдийг аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

Гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлөгдөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар нь тухайн үед татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй, гуравдагч этгээдийн ажиллаж байсан Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй байхад гуравдагч этгээдийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь буруу бөгөөд түүнд давуу байдал олгосон, тухайн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 6.4 дэх хэсгийг баримталсан байгаа нь гуравдагч этгээдийг улс төрийн албан тушаал эрхэлж байсан гэж үзэхээр байна гэж маргажээ.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/20 дугаар тушаал нь гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлснөөрөө түүнд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч дээрх Б/20 дугаар тушаалд Д.******* гомдол гаргаагүй байна. Мөн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2023/0644 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон /хавтаст хэргийн 159161-р хуудас/ байх тул дээрх Б/20 дугаар тушаал хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/20 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

15. Төрийн албаны *******ийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний 99 дүгээр тогтоолоор /мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг баталсан байх ба тус журмын 2.2-д “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэж, 4.2-д “энэхүү журмын ... 2.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж заасан байна. 

Төрийн албаны *******ийн 2019 оны 17 дугаар тогтоолоор дээрх 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байх ба 17 дугаар тогтоолын 2.1.5-д Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ... төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц гэж байхаар, 4.2-т Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Төрийн албаны *******ийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл, Төрийн албаны *******ийн 2019 оны 17 дугаар тогтоол батлагдсанаар тэтгэвэр тогтоолгох насанд хүртэл тус тус нөөцөд байхаар байна.

16. Гуравдагч этгээд нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Завхан аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар татварын хэлтсийн нягтлан бодогчоор түр /хавтаст хэргийн 61-р хуудас/, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/623 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 62-р хуудас/ татварын хэлтсийн нягтлан бодогчоор тус тус томилогдож, төрийн үйлчилгээний албан тушаалд 2022 оны 03 дугаар сарын 31 хүртэл ажилласан.  /хавтаст хэргийн 63-р хуудас/

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь Төрийн албаны *******ийн 17 дугаар тогтоол батлагдах хүртэл төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоогүй төрийн албаны нөөцөд хэвээр байсан байна.

17. Төрийн албаны *******ийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 3.3-д “Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан /энэ нь өмнөх Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27.2.4-тэй ижил зохицуулалт/ үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийг  бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нөөцөд бүртгэнэ” гэж заасан.

Гуравдагч этгээд нь төрийн албаны нөөцөд бүртгүүлэх хүсэлтээ Төрийн албаны *******д гаргаж, Төрийн албаны *******ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 06-05/2526 дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 24-р хуудас/ нөөцөд бүртгүүлэх хүсэлтийг нь шийдвэрлүүлэхээр ******* ******* рүү шилжүүлсэн. Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар нөөцөд бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэж /хавтаст хэргийн 198-р тал/ тус ******* *******ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолоор /хавтаст хэргийн 201-р хуудас/ гуравдагч этгээдийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсэн  үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү гуравдагч этгээд нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, дээрх журмуудаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацааг хязгаарлаагүй тул гуравдагч этгээдийг нөөцөд байгаад тооцон Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтад бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

18. Мөн дээрх 14 дүгээр тогтоолоор баталсан журмын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн байгаа боловч нэхэмжлэгчээс бүртгэлтэй холбоотой гомдлыг журамд заасан хугацаанд гаргаагүй, сонгон шалгаруулалтад оролцсон байна.   

19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 118/ШЗ2023/0110 дугаар захирамжаар Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар “Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр гартал хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасан байх тул энэхүү шийдвэр гарснаар дээрх 110 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болж байгааг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны *******ийн Завхан аймаг дахь ******* *******д холбогдох нэхэмжлэгч Б.*******ийн “2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” 12 дугаар тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 118/ШЗ2023/0110 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АМАРЗАЯА