Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ч.Алтансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн

Шүүгдэгч Л.О

Шүүгдэгч “................” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллага хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Г.Яндагаас

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч “*******-******* мал” ХХК-д холбогдох эрүүгийн 2402008200059 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ...... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

2.2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, хувийн хэргийн буюу улсын бүртгэлийн .............. дугаартай, регистрийн ..................... дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ................... дугаартай, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, авто машинаар ачаа тээвэрлэх, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ........................... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .........................РД:(........................).

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

-Шүүгдэгч ******* нь “*******-******* мал” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу үйлдвэрлэл эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, ашиглаж үйл ажиллагаа явуулсан, хадгалсан,

Мөн “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч “*******-******* мал” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, ашиглаж үйл ажиллагаа явуулсан, хадгалсан,

 Мөн “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2402008200059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1хх-ийн 3 дугаар хуудас),

2.Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 5-7 дугаар хуудас),

3.Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (1хх-ийн 13 дугаар хуудас),

4.Гэрч М.А мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (1хх-ийн 15 дугаар хуудас),

5.“*******-******* мал” ХХК-ийн химийн хорт аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл (1хх-ийн 17-18 дугаар хуудас),

6.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №22-04-002/15 дугаартай “Химийн бодисын агуулахын тухай” дүгнэлт (1хх-ийн 19 дүгээр хуудас),

7.“*******-******* мал” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14/01 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүргүүлсэн “хүсэлт гаргах” тухай албан бичиг, хавсралтын хамт (1хх-ийн 37-38 дугаар хуудас),

8.Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 45-49 дүгээр хуудас),

9.Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (1хх-ийн 52-54 дүгээр хуудас),

10.Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (1хх-ийн 78-81 дүгээр хуудас),

11.Гэрч О.Х дахин өгсөн мэдүүлэг (1хх-ийн 89-91 дүгээр хуудас),

12.Гэрч Х.Л мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (1хх-ийн 94-96 дугаар хуудас),

13.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 498, 499, 500 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 107-113 дугаар хуудас),

14.Шинжээч Г.З мэдүүлэг (1хх-ийн 118-120 дугаар хуудас),

15.Монгол Улсын Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/40 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 132-134 дүгээр хуудас),

16.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 05/897 дугаартай албан бичиг (1хх-ийн 181 дүгээр хуудас),

17.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/593 дугаартай албан бичиг (1хх-ийн 184 дүгээр хуудас),

18.“*******-******* мал” ХХК нь “ ” ХХК-иас химийн бодис худалдан авч байсан талаарх баримтууд (1хх-ийн 212-216 дугаар хуудас),

19.“ ” ХХК-ийн 0002505 дугаартай “химийн хорт аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” (1хх-ийн 218, 2хх-ийн 01-14 дүгээр хуудас),

20.“ ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №24-635/01, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/595 дугаартай албан бичгийн хавсралтуудад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 15-16 дугаар хуудас),

21.“*******-******* мал” ХХК нь “ ” ХХК-аас химийн бодис худалдан авч байсан талаарх баримтууд (2хх-ийн 38-41 дүгээр хуудас),

22.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (3хх-ийн 53-55 дугаар хуудас),

23.Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (3хх-ийн 58-59 дугаар хуудас),

24.Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллага өгсөн мэдүүлэг (3хх-ийн 65-66 дугаар хуудас),

25. “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг холбогдох баримтууд (3хх-ийн 109-131 дүгээр хуудас),

26. “ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтаар 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр торгууль оногдуулж шийдвэрлэсэн талаар Байгаль орчны газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08/2132 дугаартай албан бичиг (3хх-ийн 182 дугаар хуудас),

27.“*******-******* мал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр ................. тогтоосон 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №1 дугаартай прокурорын тогтоол (4хх-ийн 10-11 дүгээр хуудас)

28.Нийслэлийн прокурорын газрын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №84 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (4хх-ийн 24-28 дугаарр хуудас)

29.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралда гаргаж өгсөн “*******-******* мал” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажилчдын нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тайлан 36 хуудас нотлох баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “*******-******* мал” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно.” гэсэн байр суурьтай,

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч оролцоно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “*******-******* мал” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай оролцоно.” гэсэн байр суурьтай,

-Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргаж байгаа асуудал байхгүй. Ар гэрийн шалтгаанаар БНХАУ-д явж байсан. Тэгэхэд манай технологич над руу утсаар яриад зөвшөөрөл хүссэн. Тэгээд би химийн бодис ашиглах зөвшөөрөл нь надад бичгээр байгаагүй. Тэгээд авах шаардлагатай юм бол аваа гээд би зөвшөөрөл өгсөн. Манай компани 18 нэр төрлийн бодис ашиглах эрхтэй. Манай ажилчид яг ямар тусгай зөвшөөрөлтэй гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд захиалаад авчихсан байсан.

Тухайн бодисыг лабораторийн туршилтад ашигласан байх. Манай ажилчид тусгай зөвшөөрөлд байсан эсэхийг мэдээгүй байсан. Үйлдвэрлэлд энэ бодисыг ашиглах шаардлагагүй. Тусгай зөвшөөрөл ямар ямар бодис ашиглах эрхтэй гэдгийг манай ажилчид мэдэхгүй.” гэсэн байр суурьтай,

-Шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...*******-******* мал” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хориотой бодис худалдаж авсан байсан. Энэ талаар “*******-******* мал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар мэдэгдээгүй. “*******-******* мал” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй. “*******-******* мал” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хууль бус шийдвэрийг өөрөө гаргасан.

Бид нар *******ыг хууль зөрчиж үйл ажиллагаа явуул, тусгай зөвшөөрөл зөрчиж, техник эдийн засгийн үзүүлэлт зөрчиж үйл ажиллагаа явуул гэж гүйцэтгэх захирлаар томилоогүй. Техник эдийн засгийн үзүүлэлт эдгээр бодисыг ашиглах шаардлагагүй. Манай компанийн үйл ажиллага нэр дурдаж байгаа 2 бодисыг ашиглах шаардлагагүй. *******ын үйл ажиллагааны менежменттэй холбоотой асуудал үүссэн. Манай “*******-******* мал” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй. Одоо уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

Жоншны хүдэр баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани жонш баяжуулах тусгай зөвшөөрөлгүй эрхлэх боломжтой. Жонш баяжуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөл шаардахгүй. Ашигт малтмалын лиценз эзэмшдэг бол тусгай зөвшөөрөл шаардлагатай. Баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Манайх бага агуулгатай жонш худалдан авч, баяжуулаад экспортод гаргасан. ******* 2023 оны сүүлээр өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хувь нийлүүлсэн хүмүүсийн оролцоо томоохон хэлцэл дээр санал нэгдэж гаргадаг. Өдөр тутмын үйл ажиллага оролцоод байдаггүй.

“*******-******* мал” ХХК-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байгаа.” гэсэн байр суурьтай, тус тус тайлбаруудыг гаргасан.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ыг “*******-******* мал” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу үйлдвэрлэл эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацааа:

Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй, 500 мл хэмжээтэй, 10 ширхэг, нийт 5 литр шингэн бодисыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “ ” ХХК-иас 290,400 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн *******-******* сум руу тээвэрлэсэн, тухайн бодисоо хууль бусаар ашиглаж Хэнтий аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “хайлуур жоншны хүдэр баяжуулах” үйл ажиллагаа явуулсан, “*******-******* мал” ХХК-ийн лабораторийн байр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй, 500 мл хэмжээтэй, 20 ширхэг, нийт 10 литр шингэн бодисыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “ ” ХХК-иас 580,800 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн *******-******* сум руу тээвэрлэсэн, тухайн бодисоо хууль бусаар ашиглаж Хэнтий аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “хайлуур жоншны хүдэр баяжуулах” үйл ажиллагаа явуулсан, “*******-******* мал” ХХК-ийн лабораторийн байр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй, 500 мл хэмжээтэй, 10 ширхэг, нийт 5 литр химийн хорт, аюултай бодисыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “ ” ХХК-иас 216,700 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн *******-******* сум руу тээвэрлэсэн, “*******-******* мал” ХХК-ийн лабораторийн байр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө:

Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй, 500 мл хэмжээтэй, 10 ширхэг, нийт 5 литр шингэн бодисыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “ ” ХХК-иас 290,400 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн *******-******* сум руу тээвэрлэсэн, тухайн бодисоо хууль бусаар ашиглаж Хэнтий аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “хайлуур жоншны хүдэр баяжуулах” үйл ажиллагаа явуулсан, “*******-******* мал” ХХК-ийн лабораторийн байр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй, 500 мл хэмжээтэй, 20 ширхэг, нийт 10 литр шингэн бодисыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “ ” ХХК-иас 580,800 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн *******-******* сум руу тээвэрлэсэн, тухайн бодисоо хууль бусаар ашиглаж Хэнтий аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “хайлуур жоншны хүдэр баяжуулах” үйл ажиллагаа явуулсан, “*******-******* мал” ХХК-ийн лабораторийн байр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй, 500 мл хэмжээтэй, 10 ширхэг, нийт 5 литр химийн хорт, аюултай бодисыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “ ” ХХК-иас 216,700 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн *******-******* сум руу тээвэрлэсэн, “*******-******* мал” ХХК-ийн лабораторийн байр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1хх-ийн 3 дугаар хуудас),

2.Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 5-7 дугаар хуудас),

3.Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллага өгсөн “... Би *******-******* ******* ХХК-ийн үйлдвэрийн даргаар ажиллаад 1 жил гаруй болж байна. Манай уурхайн усан баяжуулах чиглэлээр ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******-******* сумын цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг ирээд манай лабораторид үзлэг хийж химийн бодисын жагсаалтын авч бодисуудтай тулгалт хийсэн. Тулгалт хийгээд энэ жагсаалтад байхгүй 5 бодис байна гээд явсан. Дараа нь буюу намайг байхгүй байхад ирж үзлэг хийгээд 5 бодисыг граммлаж хураан авч явсан байна лээ. Хаанаас яаж авчирсан талаар мэдэхгүй байна. Химийн бодис худалдах компани ч юм уу яг хаанаас ирснийг мэдэхгүй байна. Төв оффис худалдан авалт хийж л нааш нь явуулсан байх. Бодисоо бол дээж авч агуулга тодорхойлоход туршилтын байдлаар ашигладаг. Манайх энэ 5 бодисоо туршилтын байдлаар ашиглахаар албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн байгаа ...” гэх мэдүүлэг (1хх-ийн 13 дугаар хуудас),

4.Гэрч М.А мөрдөн шалгах ажиллага өгсөн “.. химийн бодис хаанаас авчирсан талаар мэдэхгүй байна. Бодисоо бол дээж авч агуулга тодорхойлоход туршилтын байдлаар ашигладаг. “... фторт ус төрөгчийг бол ашиглаагүй цаанаас 10 ширхэг ирсэн нь байгаа ...” гэх мэдүүлэг (1хх-ийн 15 дугаар хуудас),

5.“*******-******* мал” ХХК-ийн химийн хорт аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл (1хх-ийн 17-18 дугаар хуудас),

6.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №22-04-002/15 дугаартай “Химийн бодисын агуулахын тухай” дүгнэлт (1хх-ийн 19 дүгээр хуудас),

7.“*******-******* мал” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14/01 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүргүүлсэн “хүсэлт гаргах” тухай албан бичиг, хавсралтын хамт (1хх-ийн 37-38 дугаар хуудас),

8.Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 45-49 дүгээр хуудас),

9.Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллага өгсөн “...*******-******* мал” ХХК нь манай байгууллагаас 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Давсны хүчил 20 ширхэг, Калийн суурь 40 ширхэг, Этанол 10 ширхэг, үнстэй филтер 10 ширхэг худалдан авсан байсан. Дараа нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр давсны хүчил 40 ширхэг, калийн суурь 40 ширхэг, фторт ус төрөгч 10 ширхэг, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр борын хүчил 40 ширхэг, трилон Б 20 ширхэг, шилэн стакан буюу (beaker low form with graduation and spout) 20 ширхэг авсан байна. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Этанол 20 ширхэг, цууны хүчил 10 ширхэг тус тус худалдан авалт хийсэн байсан. Давсны хүчил, Этанол, Фтортус төрөгч, цууны хүчил нар нь шингэн бодисууд байдаг эдгээрийг ерөнхийдөө уусгагчаар ашиглах зориулалттай, борын хүчил, трилон б, зэрэг нь хуурай бодис байдаг эдгээрийг яг юунд ашигладаг, ямар зориулалттай эсэхийг би сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг (1хх-ийн 52-54 дүгээр хуудас),

10.Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллага өгсөн “...Манай үйлдвэр дээр химийн хор, аюултай бодисын жагсаалт байдаг, тэр нь дээр бол Hydroflouric acid хор, аюултай бодисын жагсаалтад байсан бусад бодисууд хэрэглэж болох ногоон жагсаалтад байсан. Манай үйлдвэр гэхдээ Hydroflouric acid ашиглаагүй. Манай технологич Аззаяа үйлдвэрийн дарга, захирлуудад баяжмалын цахиур үзэх шаардлагатай байна гэж хоорондоо ярилцсан юм шиг байна лээ тэгээд ******* захирал шаардлагатай юм бол шаардахаа бичээд явуулаад авхуулчих гэж хэлсэн юм, тэгээд бид нар цахиур үзэж чаддаг лаборант байхгүй гэдгээ тэр үед бас хэлж байсан тэгээд мэргэжлийн хүмүүс авчирч үзүүлэх санаатай захисан байсан. Тэгэхээр нь би компани руу шаардах бичээд захирал ******* зөвшөөрсөн болохоор 10 ширхгийг авчруулсан тэгээд аваад ирсэн чинь цахиур үзэж чаддаг лаборант байхгүй учир хэрэглээгүй байж байсан юм. Намайг анх ажилд орох үед байсан лаборант дээр дагалдаж байхад өдөр тутмын шинжилгээндээ хэрэглэдэг байсан юм тэгэхээр нь би үйл ажиллагааа ашиглаж болдог юм байна л гэж бодсон. Анх ажилд ороход зааж өгснөөр нь л хэрэглээд явдаг байсан юм. Хэний зөвшөөрлөөр ашигладаг эсэхийг нь манай захирал ******* мэдэх байх. 1.Thymol phthalein, 2.Thymol phthalein нь өөр сав хийсэн нэг бодис байгаа юмаа нэг найруулахаар жилээ даадаг бодис учир миний хувьд найруулаагүй цаашид үйл ажиллагааа ашиглах шаардлагатай. 3.Hydroflourica acid ашигладаггүй, 4.Potassium sulfate ашиглах шаардлагатай мөн ялгаагүй би найруулаагүй байгаа жилээ даадаг бодис учир, 5.Ethanol гэх химийн бодисыг бид нар өдөр тутмын үйл ажиллагааа бага хэмжээгээр ашигладаг. Манай байгууллага химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ эдгээр 5 нэр төрлийн бодис авч хэрэглэх зөвшөөрөл яагаад байгаагүй талаар би ёстой мэдэхгүй байна. Би шаардах бичихээр өгөөд явуулахаар нь зөвшөөрөлтэй л юм байх гэж бодсон. Намайг анх ажилд ороход л ингэж шаардахаа бичээд явуулдаг гэж зааж өгч байсан юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 78-81 дүгээр хуудас),

11.Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллага дахин өгсөн “... “*******-******* мал” ХХК манай байгууллагатай гэрээ байхгүй ч гэсэн дээрх бодиснуудыг худалдан авч байсан. Үнстэй филтер, шилэн стакан буюу /beaker low form with graduation and spout/ энэ хоёр нь химийн бодис биш, харин Давсны хүчил, Калийн суурь, борын хүчил, трилон Б зэрэг нь бүгд химийн бодис мөн. “*******-******* мал” ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Манайд тусгай зөвшөөрлийнх нь хуулбар байдаг. “*******-******* мал” ХХК-д худалдан борлуулсан Давсны хүчил, Калийн суурь, борын хүчил, трилон Б зэрэг нь бүгд 0002086 дугаартай тусгай зөвшөөрөлд багтсан байгаа. үнстэй филтер, шилэн стакан буюу /beaker low form with graduation and spout/ тусгай зөвшөөрөл шаардахгүй худалдан борлуулдаг. Манай борлуулалтын менежерүүд химийн бодис худалдан борлуулж байгаа аж нэгжүүдийн химийн бодисны тусгай зөвшөөрлийн хавсралтыг тулгаж үзэж худалдан борлуулалт хийх ёстой учраас “******* өндөр мал” ХХК-ийн 0002086 дугаартай тусгай зөвшөөрөлтэй тулгалт хийж худалдсан борлуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 334/104 дугаартай баталсан “Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх худалдах журам”-аар химийн бодис худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөлд тулгалт хийж худалдан борлуулах ёстой. Энэ талаар манай байгууллага борлуулалтын менежерүүдэдээ сургалт орж мэдээллийн самбарт бас байршуулсан байдаг. “*******-******* мал” ХХК-ийн химийн бодисны тусгай зөвшөөрөлийг дутуу шалгасан алдаа гаргасан байна. Захиалга орж ирээд л тусгай зөвшөөрлийн хавсралт нь байгаа гэж бодоод нарийн шалгахгүйгээр “*******-******* мал” ХХК-ийн химийн бодисны тусгай зөвшөөрөлд багтаагүй фторт ус төрөгчийн хүчил (HF), Этилийн спирт (С2Н5ОН) гэх бодисуудыг худалдан борлуулсан байна. “” ХХК /РД:5640954/ нь химийн бодис худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй.” гэх мэдүүлэг (1хх-ийн 89-91 дүгээр хуудас),

12.Гэрч Х.Л мөрдөн шалгах ажиллага өгсөн “...Хөвүүлэн баяжуулалтын технологи буюу флотаци гэдгийг энгийнээр тайлбарлавал хөвүүлэн баяжуулалт нь тухайн ашигт малтмалын химийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр эрдсийн норох, үл норох шинж чанарт үндэслэн химийн бодис ашиглан баяжуулах үйл явцыг хэлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т бичил уурхайгаар ашигт малтмал ашиглахаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалыг эрх, хайх, ашиглахыг хориглосон байдаг. Ашиглах гэдэг нь өөрөө ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг дээрх хуулийн заалтуудын дагуу манай газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу уурхайнууд нь баяжуулалтын үйл ажиллагаа явуулдаг. 2005 оноос хойш өөрийн уурхай байхгүй, ашиглалтын зөвшөөрөл байхгүй баяжуулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа нь дээрх миний хэлсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгаа. Тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүднээс ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулж 10.1.12 баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах тухай заалт орсон. Уг журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг. Гэхдээ дээрх журамд тусгай зөвшөөрөл олгох талаар ямар нэгэн зүйл заалт байдаггүй. “...Дан баяжуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл олгодог эрх зүйн орчин байхгүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 94-96 дугаар хуудас),

13.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 498, 499, 500 дугаартай

“1.2.6. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Байгууллага: Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс Албан тушаалтан Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхцэцэг Хэргийн дугаар: 240200820 Шинжилгээний объектын талаарх мэдээлэл: Нийт 5 нэр, төрлийн бодис 2024.12...-ны өдөр” гэж хаягласан цаасан хайрцагт хийж ирүүлсэн “№1-10” хүртэл дугаарласан “Hydroflouric acid Net: 500ml” гэсэн шошготой хар өнгийн таг, цагаан өнгийн хуванцар савтай өнгөгүй шингэн зүйл тус бүрийн орчин нь хүчтэй хүчиллэг /рН- 1/, фтор ион /F/ илэрсэн тул фторт устөрөгчийн хүчил /HF/ гэж тодорхойлов. “Potassium sulfate 500g” гэсэн шошготой хар өнгийн таг, цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг дээжээс кали ион /К/, сульфат ион /S042/ илэрсэн тул калийн сульфат /K2S04/ гэж тодорхойлов. Усан уусмал нь саармаг орчинтой байна. “Ethanol Net: 500mL” гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй өнгөгүй шингэн зүйлээс этилийн спирт /С2Н50Н/ илэрсэн. Уусмалын орчин нь саармаг байна. “1.Хураан авсан “Thymol phthalein” нэртэй хар савтай 37.53 грамм бодис,” гэж хаягласан хар өнгийн хуванцар савны хажууд наасан зиплокууттай цагаан өнгийн нунтагдээж, 2. “Thymol phthalein” нэртэй цагаан савтай 37.60 грамм бодис,” гэж хаягласан цагаан өнгийн хуванцар савны хажууд наасан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж тус бүр нь уусмал байдалдаа саармаг орчинтой байна. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. Илэрсэн фторт устөрөгчийн хүчил /НЕ/ нь Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-н 141 дугаарт, этилийн спирт /С2Н50Н/ нь 854 дугаарт багтдаг болно.

З.Илэрсэн бодис тус бүр нь Монгол улсын засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтахгүй болно.

4.Илэрсэн фторт устөрөгчийн хүчил /HF/, этилийн спирт /С2Н50Н/, калийн сульфат /K2S04/ бодис тус бүр нь хавсралтаар ирүүлсэн Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах 0002086 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад багтаагүй байна.

9. “... Шинжилгээнд ирүүлсэн №1-10 хүртэл дугаарласан “Hydroflouric acid Net: 500ml” гэсэн шошготой хар өнгийн таг, цагаан өнгийн хуванцар савтай өнгөгүй шингэн зүйл тус бүр 500 мл орчим, “Ethanol Net: 500ml” гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй өнгөгүй шингэн зүйл нь 300 мл орчим, “Potassium sulfate 500g” гэсэн шошготой хар өнгийн таг, цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 56.1066 грамм, “1. Хураан авсан “Thymol phthalein” нэртэй хар савтай 37.53 грамм бодис,” гэж хаягласан хар өнгийн хуванцар савны хажууд наасан зиплокууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 33.1645 грамм, “2. “Thymol phthalein” нэртэй цагаан савтай 37.60 грамм бодис,” гэж хаягласан цагаан өнгийн хуванцар савны хажууд наасан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 33.1121 грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 107-113 дугаар хуудас),

14.Шинжээч Г.З мөрдөн шалгах ажиллага өгсөн: “Би Шүүх шинжилгээний ерөнхий газарт 2014-2021 оны хооронд химийн лаборант, 2021 оноос одоог хүртэл химийн шинжээчээр тус тус ажиллаж байна. Илэрсэн бодис нь Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй болно. Фторт устөрөгчийн хүчил (HF): “Химийн бодисын эмнэлзүйн хор судлал”-д бичсэнээр ерөнхий үйлчлэл нь амьсгалын дээд замын хүчтэй цочрооно. ******* тунгаар үйлчлэх үед нүд хамар салстыг хүчтэй цочроох ба нулимс гоожих. шүлс асгарах шинж тэмдгүүд илэрнэ. Улмаар нүд хамар амны салтстын эдгэрэлт удаан шархлаа үүсгэн, идээт бронхит болж хүндэрнэ. Зарим үед бөөлжих, төв мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал боогдох шинж тэмдэгүүд илэрч болно. “Химийн бодисын хор аюулын лавлах”-д бичсэнээр байгаль орчинд хөрсний рН>6.5 байвал фтортой идэвхтэй нэгдэнэ. Хэрэв хөрсөнд кальци ихээр агуулагдаж байвал фторыг ихээр нэгдүүлэх бөгөөд хүчиллэг хөрс нь тарьц, ургамлуудын ургалт, өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Усан орчин нь ихээхэн хортой нөлөөг үзүүлнэ. Этилийн спирт (C2H5OH): “Химийн бодисын хор аюулын лавлах”-д бичсэнээр Амьсгалах тохиолдолд- амьсгалын замын эрхтнүүд ба салст бүрхүүлийг цочрооно. Залгих тохиолдолд: Ходоод гэдсийг үрэвсүүлнэ. Нүдийг сохлох ба хүчтэй хордлогын үед үхлийн аюулд хүргэнэ. Арьс хүрэлцэх үед: Арьсны дунд зэргийн цочролыг өдөөдөг. Арьс бага зэргийн хөхрөлд үүсгэж болно. Нүдэнд үйлчлэх үед: Нүдийг цочрооно. Байгаль орчинд: Хөрсөнд алдагдах тохиолдолд гүний ус нэвчиж болох бөгөөд хөрсний био шинж чанарыг түргэн муутгахаас гадна хурдан ууршиж зайлуулагдана. Ус алдагдах тохиолдолд био шинж чанарыг түргэн муутгах бөгөөд дунд зэрэг байдлаар ууршина. Агаарт алдагдах тохиолдолд фотохимийн урвалын нөлөөгөөр гидроксилийн радикалыг үүсгэн, мөн чийгтэй хур тунадасны нөлөөгөөр түргэн зайлуулагдана. “Химийн бодисын эмнэлзүйн хор судлал”-д бичсэнээр фторт устөрөгчийн хүчил (HF)-i/iur суперфосфат, мөнгө, уран, марганец үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Мөн электродын гагнуур хийх үед ялгардаг. Шингэрүүлсэн хэлбэрээр нь спирт, альдегид, эфирийн уусгагч, поллитцын катализатор, фторт нүүрстөрөгчийн ба халуунд тэсвэртэй ширэм цэвэршүүлэг хийх, шилний хээ зураг гаргах зэрэгт өргөн хэрэглэнэ.” гэх мэдүүлэг (1хх-ийн 118-120 дугаар хуудас),

15.Монгол Улсын Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/40 дугаартай албан бичиг,

“...шинжлэгдэж байгаа 1 ба 2 гэж дугаарласан бодис нь “Тимолфталейн” (С28Н30О4) гэх илрүүлэгч бодис болохыг химийн шинжилгээний чанарын шинжилгээний аргаар тогтоов. “...“Тимолфталейн” илрүүлэгч бодис нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 1 болон 2 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтуудад багтаагүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 132-134 дүгээр хуудас),

16.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 05/897 дугаартай

“...фторт устөрөгчийн хүчил (HF), Этилийн спирт (С2Н2ОН) гэх бодисууд нь хайлуур жоншны хүдрийн баяжуулах үйлдвэрийн лабораторийн шинжилгээнд ашиглагддаг. Фторт устөрөгчийн хүчил нь хүчтэй идэмхий шинж чанартай органик биш хүчил бөгөөд үйлдвэрлэлийн олон салбарт өргөн хүрээнд хэрэглэдэг.

Этанол нь дэгдэмхий, шатамхай шинж чанартай органик нэгдэл бөгөөд үйлдвэрлэл, хүнс, эмнэлгийн зэрэг олон төрлийн зориулалтаар хэрэглэдэг...” гэх албан бичиг (1хх-ийн 181 дүгээр хуудас),

17.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/593 дугаартай албан бичиг (1хх-ийн 184 дүгээр хуудас),

18.“*******-******* мал” ХХК нь “ ” ХХК-иас химийн бодис худалдан авч байсан талаарх баримтууд (1хх-ийн 212-216 дугаар хуудас),

19.“ ” ХХК-ийн 0002505 дугаартай “химийн хорт аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” (1хх-ийн 218, 2хх-ийн 01-14 дүгээр хуудас),

20.“ ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №24-635/01, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/595 дугаартай албан бичгийн хавсралтуудад үзлэг хийсэн:

-2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр “Этанол” С2Н50Н 500 мл, тоо хэмжээ 10 ширхэг, нэгжийн үнэ 29,040, нийт үнэ 290,400 төгрөгөөр,

-2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр фторт устөрөгч 40% HF 500 мл, тоо хэмжээ 10 ширхэг, нэгжийн үнэ 21,670, нийт үнэ 216,700 төгрөгөөр,

-2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Этанол С2Н50Н 500 мл, тоо хэмжээ 20 ширхэг, нэгжийн үнэ 29,040, нийт үнэ 580,800 төгрөгөөр...” тус тус худалдан борлуулсан байв. “...“ ” ХХК-ийн 0002505 дугаартай зөвшөөрлийн баримтын хуулбарт “*******-******* мал” ХХК-д худалдан борлуулсан химийн бодисууд багтсан эсэхэд тулгалт хийхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, худалдах 0002505 дугаартай зөвшөөрлийн хавсралтын № 53 *******ын хүчил, №104 Калийн суурь, №203 фтортустөрөгч, №266 Цууны хүчил, №278 Этанол зэрэг химийн бодисууд батсан байв...” гэх тэмдэглэл (2хх-ийн 15-16 дугаар хуудас),

21.“*******-******* мал” ХХК нь “ ” ХХК-аас химийн бодис худалдан авч байсан талаарх баримтууд (2хх-ийн 38-41 дүгээр хуудас),

22.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г мөрдөн шалгах ажиллага өгсөн “...*******-******* мал” ХХК нь химийн бодис ашигладаг үйл ажиллагаатай холбоотой манай *******-******* сумын байгаль орчинд хор хохирол учраагүй мөн иргэдээс ямар нэгэн гомдол санал ирээгүй, ямар нэгэн хохирол, хор уршиг учирсан зүйл байхгүй. *******-******* сумын иргэн болон мал, байгаль орчинд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болохоор “*******-*******” мал ХХК-ийн лаборторид болон хөрснөөс дээж авч шинжээч томилон хохирлын үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг (3хх-ийн 53-55 дугаар хуудас),

23.Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллага өгсөн “...фторт ус төрөгчийн хүчил /HF/ гэх бодисыг эрдсийн лабораторид шороог хүчлийн задаргааг явуулж цахиур тодорхойлоход ашигладаг. Үйлдвэрлэлийн баяжуулалтын процест бол ашигладагггүй. Өөрөөр хэлбэл лабораторид ашиглана...” гэх мэдүүлэг (3хх-ийн 58-59 дугаар хуудас),

24.Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллага өгсөн “...Фторт ус төрөгчийн хүчил /HF/ буюу хайлуурын хүчлийг бол баяжуулах процесст ашигладаг эсэх талаар би мэдэхгүй. Харин хайлуур жоншны хүдэр ба баяжмалд агуулагдах цахиурын исэлийн агуулгыг жингийн аргаар тодорхойлоход хэрэглэнэ. Энэ арга нь MNC4928 MNC/4929 буюу аргын нэр Хайлуур жоншны хүдэр ба баяжмалын химийн шинжилгээний арга гэж байдаг. Энэ аргад тодорхой дурдсан байдаг. Ганцхан лаборторид л ашиглана.” гэх мэдүүлэг (3хх-ийн 65-66 дугаар хуудас),

25. “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг холбогдох баримтууд (3хх-ийн 109-131 дүгээр хуудас),

26. “ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтаар 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр торгууль оногдуулж шийдвэрлэсэн талаар Байгаль орчны газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08/2132 дугаартай албан бичиг (3хх-ийн 182 дугаар хуудас),

27.“*******-******* мал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Наранцацралтын -*******ийг тогтоосон 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №1 дугаартай прокурорын тогтоол (4хх-ийн 10-11 дүгээр хуудас)

28.Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргаж байгаа асуудал байхгүй. Ар гэрийн шалтгаанаар БНХАУ-д явж байсан. Тэгэхэд манай технологич над руу утсаар яриад зөвшөөрөл хүссэн. Тэгээд би химийн бодис ашиглах зөвшөөрөл нь надад бичгээр байгаагүй. Тэгээд авах шаардлагатай юм бол аваа гээд би зөвшөөрөл өгсөн. Манай компани 18 нэр төрлийн бодис ашиглах эрхтэй. Манай ажилчид яг ямар тусгай зөвшөөрөлтэй гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд захиалаад авчихсан байсан. Тухайн бодисыг лабораторийн туршилтад ашигласан байх. Манай ажилчид тусгай зөвшөөрөлд байсан эсэхийг мэдээгүй байсан. Үйлдвэрлэлд энэ бодисыг ашиглах шаардлагагүй. Тусгай зөвшөөрөл ямар ямар бодис ашиглах эрхтэй гэдгийг манай ажилчид мэдэхгүй.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь “*******-******* мал” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу үйлдвэрлэл эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлаар ажиллахдаа

Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, ашиглаж үйл ажиллагаа явуулсан, хадгалсан,

Мөн “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан,

Шүүгдэгч “*******-******* мал” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, ашиглаж үйл ажиллагаа явуулсан, хадгалсан,

 Мөн “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал  тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг үнэлж, дүгнэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, “*******-******* мал” ХХК нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-ыг заасан ба 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.2 дахь заалтад “Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьт үзүүлэх нөлөөллөөр нь “хортой”, “аюултай” гэж тус тус ангилдаг.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьт хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2 дахь заалтад “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “хязгаарласан химийн бодис гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг” гэж тус тус хуульчилсан байна.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасан.

Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д “Этилийн спирт (С2Н50Н)”, “Фторт устөрөгчийн хүчил (HE)” зэрэг нь багтсан байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.З 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 498, 499, 500 дугаартай дүгнэлтээр “*******-******* мал” ХХК-ийн ашиглаж байсан гэх Хэнтий аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******-******* мал” ХХК-ийн байр хадгалагдаж байсан этилийн спирт (С2Н50Н), фторт устөрөгчийн хүчил (HE) нь Байгаль орчин, ногоон , аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 141, 854 дугаарт заасан химийн хорт болон аюултай бодис болох нь тогтоогдсон байна. (1 дүгээр хх-ийн 107-113 дугаар хуудас)

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.” гэж заасны дагуу “*******-******* мал” ХХК нь этилийн спирт (С2Н50Н), фторт устөрөгчийн хүчил (HE) болох химийн хорт болон аюултай бодисыг худалдаж авах, тээвэрлэх, үйл ажиллагаа явуулах, хадгалах эрхгүй байна. (1 дүгээр хх-ийн 17-18, 37-38 дугаар хуудас)

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд уг эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан, “*******-******* мал” ХХК нь этилийн спирт (С2Н50Н), фторт устөрөгчийн хүчил (HE) болох “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “*******-******* мал” ХХК, Л.О нар нь “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан” гэдэгт тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг авалгүйгээр химийн хорт, аюултай бодистой харьцаж, үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ойлгох ба “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэгт химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг, “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн” гэдэгт химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг тус тус ойлгоно. 

“Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө” үйлдсэн гэдэгт химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн хадгалсан, худалдсан, авсан тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдэл хийсэн байхыг шаардана.

 Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашиглах үйлдэл хийх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэнийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь “*******-******* мал” ХХК-ийн төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу үйлдвэрлэл эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хориглосон химийн хорт болон аюултай бодисыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн, хадгалсан, улмаар үйл ажиллагааа ашигласан байдал нь олон нийт, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт холбогдох харилцааг зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, авсан, тээвэрлэсэн үйлдэл нь хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл болохыг хуульчилсан.

 

Энэхүү гэмт хэргийн объект нь байгаль орчин, байгаль хамгаалах болон химийн хорт, аюултай бодисыг үйлдвэрлэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журам байх ба халдлагын зүйл нь химийн хорт, аюултай бодис байна.

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж хуульчилсан бөгөөд “*******-******* мал” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хуулийн этгээдийн нэрээр химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, үйл ажиллагаа явуулсан, үйлдвэрийн байраа хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн байх тул “*******-******* мал” ХХК-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч 6530044 регистрийн дугаартай “*******-******* мал” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. *******ын химийн хорт, аюултай бодисыг худалдаж авсан үйлдэл “*******-******* мал” ХХК-ийн нэрийн өмнөөс явагдсан уу, “*******-******* мал” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.” гэж заасан. “*******-******* мал” ХХК нийт 4 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар химийн бодис худалдаж авах талаар хэлэлцээгүй. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.” гэж заасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” гэж заасны дагуу “*******-******* мал” ХХК-иас эрх олгоогүй байхад дур мэдэн хийсэн *******ын үйлдэл нь хууль бус, хууль зөрчиж, эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар химийн бодис худалдаж авсан. “*******-******* мал” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж, ашиг олох зорилгоор худалдан авалт хийсэн зүйл байхгүй.  Гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал ******* нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажиллах үүрэгтэй. Ийм эрхийг *******д “*******-******* мал” ХХК-ийн зүгээс олгоогүй. “*******-******* мал” ХХК нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдаж аваагүй, хууль бусаар тээвэрлээгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулаагүй, хууль бусаар хадгалаагүй. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчөөд нэр бүхий 2 төрлийн бодис худалдсан “ ” ХХК нь Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Гэтэл ямар хэрэг нь Зөрчлийн хэрэг, ямар хэрэг нь Эрүүгийн хэрэг болоод байгааг ялгах хэрэгтэй. Иймд “*******-******* мал” ХХК-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн хүсэлтийг мөн шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...*******-******* мал” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хориотой бодис худалдаж авсан байсан. Энэ талаар “*******-******* мал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй. “*******-******* мал” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй. “*******-******* мал” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хууль бус шийдвэрийг өөрөө гаргасан. Бид нар *******ыг хууль зөрчиж үйл ажиллагаа явуул, тусгай зөвшөөрөл зөрчиж, техник эдийн засгийн үзүүлэлт зөрчиж үйл ажиллагаа явуул гэж гүйцэтгэх захирлаар томилоогүй. Техник эдийн засгийн үзүүлэлт эдгээр бодисыг ашиглах шаардлагагүй. Манай компанийн үйл ажиллага нэр дурдаж байгаа 2 бодисыг ашиглах шаардлагагүй. *******ын үйл ажиллагааны менежменттэй холбоотой асуудал үүссэн. Манай “*******-******* мал” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй. Одоо уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Жоншны хүдэр баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани жонш баяжуулах тусгай зөвшөөрөлгүй эрхлэх боломжтой. Жонш баяжуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөл шаардахгүй. Ашигт малтмалын лиценз эзэмшдэг бол тусгай зөвшөөрөл шаардлагатай. Баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Манайх бага агуулгатай жонш худалдан авч, баяжуулаад экспортод гаргасан. ******* 2023 оны сүүлээр өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хувь нийлүүлсэн хүмүүсийн оролцоо томоохон хэлцэл дээр санал нэгдэж гаргадаг. Өдөр тутмын үйл ажиллага оролцоод байдаггүй. “*******-******* мал” ХХК-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байгаа.” гэсэн хүсэлтүүдийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

Учир нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.” гэж заасны дагуу “*******-******* мал” ХХК нь этилийн спирт (С2Н50Н), фторт устөрөгчийн хүчил (HE) болох химийн хорт болон аюултай бодисыг худалдаж авах, тээвэрлэх, үйл ажиллагаа явуулах, хадгалах эрхгүй байна. (1 дүгээр хх-ийн 17-18, 37-38 дугаар хуудас)

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд уг эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан, “*******-******* мал” ХХК нь этилийн спирт (С2Н50Н), фторт устөрөгчийн хүчил (HE) буюу “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.” гэж тус тус зааснаар “*******-******* мал” ХХК-ийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г мөрдөн шалгах ажиллага “...*******-******* мал” ХХК нь химийн бодис ашигладаг үйл ажиллагаатай холбоотой манай *******-******* сумын байгаль орчинд хор хохирол учраагүй мөн иргэдээс ямар нэгэн гомдол санал ирээгүй, ямар нэгэн хохирол, хор уршиг учирсан зүйл байхгүй. *******-******* сумын иргэн болон мал, байгаль орчинд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болохоор “*******-*******” мал ХХК-ийн лаборторид болон хөрснөөс дээж авч шинжээч томилон хохирлын үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн. (3хх-ийн 53-55 дугаар хуудас)

Иймд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч “*******-******* мал” ХХК, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралда улсын яллагчаас “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах”, шүүгдэгч “*******-******* мал” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх эрхийг хасаж, 50,000 (тавин мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 (тавин сая) төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг торгох ял төлж дуусах хүртэл хугаца хэвээр үлдээж, холбогдох байгууллагад шилжүүлж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (таван мянган дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугаца төлөхөөр тогтоож өгнө үү.”, шүүгдэгч “*******-******* мал” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх эрхийг   хасаж, 20,000 (хорин мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугаца төлөхөөр тогтоож өгнө үү. Үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэ эд хөрөнгө нь торгох ялын биелэлтэд хамааралгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******оос “...өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.М “...өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хуулийн  этгээдийн  нэрийн өмнөөс,  хуулийн этгээдийн  ашиг  сонирхлын  төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн  нь  хуулийн этгээдийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр  заасан нь  энэ зүйлийн  1, 2 дахь  хэсэгт заасан  журмын  дагуу хуулийн этгээдийг  төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн  эрх бүхий албан  тушаалтныг  ялаас чөлөөлөх  үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг  дурдаж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьт үзүүлэх нөлөөлөл нь хортой, аюултай химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр авч, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан төдийгүй стартын шаардлага хангаагүй орчин нөхцөлд хадгалсан зэрэг нь нийгмийн аюулын шинж, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6000 (зургаан мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийг 72101 кодтой уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 25,000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 (зургаан мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугаца хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч “*******-******* мал” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 25,000 (хорин таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугаца хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг  сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж...” шийдвэрлэхээр үүрэг болгосон, хуульчилсан байх тул “*******-******* мал” ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд байх Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа:

 1.Thymol phthalein” нэртэй /тимолфталейн/ хар савтай 35.73 грамм бодис 1 ширхэг,

 2.Thymol phthalein” нэртэй /тимолфталейн/ цагаан савтай 37.60 грамм бодис 1 ширхэг,

 3.“Hydroflouric acid” нэртэй /фторт ус төрөгч/ цагаан савтай 500 мл савлагаатай бодис 10 ширхэг,

 4.“Potassium sulfate-500” нэртэй /хүхрийн хүчлийн кали/ цагаан савтай 65.13 грамм бодис 1 ширхэг,

 5.“Ethanol” /этанол/ химийн бодис 300 мл хэмжээтэй, хүрэн шилтэй бодис” 1 ширхэг нийт 5 нэр төрлийн 14 ширхэг савтай бодисуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, устгаж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар “*******-******* мал” ХХК-ийн өмчлөлийн Хэнтий аймаг *******-******* сум 2 дугаар баг Холбоо үйлдвэрийн 1-р гудамж 101г тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1804001681 дугаартай 158м.кв талбайтай оффис ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

мөн “*******-******* мал” ХХК-ийн өмчлөлийн ............................... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ............................... дугаартай 160м.кв талбайтай уурын зуухны барилгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

мөн “*******-******* мал” ХХК-ийн өмчлөлийн ..................байрлах эрхийн улсын бүртгэлийн ................ дугаартай ............ талбайтай баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №84 дугаартай прокурорын зөвшөөрөл, “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Улсын яллагчийн шүүх хуралда гаргасан “...үл хөдлөх хөрөнгийг “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №84 дугаартай прокурорын зөвшөөрөл, “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай прокурорын тогтоолыг   хэвээр үлдээж, торгох ял төлж дуусах хүртэл зохих байгууллагад шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч *******, “*******-******* мал” ХХК нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйлдлийн улмаас хүн, олон нийт, хүрээлэн байгаа орчинд ямар нэгэн хохирол учруулаагүй, “*******-******* мал” ХХК-ийн оффис ажилчдын зориулалттай ажлын байрны үл хөдлөх хөрөнгө, уурын зуухны барилгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь 4 хувьцаа эзэмшигч байгаа, уг үл хөдлөх хөрөнгийн үндсэн дээр “*******-******* мал” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг зэргийг харгалзан уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн прокурорын зөвшөөрөл, прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ................... регистрийн дугаартай “*******-******* мал” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 6000 (зургаан мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийг 72101 кодтой уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 25,000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 (зургаан мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугаца хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч “*******-******* мал” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 25,000 (хорин таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугаца хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугаца торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч “*******-******* мал” ХХК-ийн 72101 кодтой уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилээр хассан хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс  эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд байх Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа

 1.Thymol phthalein” нэртэй /тимолфталейн/ хар савтай 35.73 грамм бодис 1 ширхэг,

 2.Thymol phthalein” нэртэй /тимолфталейн/ цагаан савтай 37.60 грамм бодис 1 ширхэг,

 3.“Hydroflouric acid” нэртэй /фторт ус төрөгч/ цагаан савтай 500 мл савлагаатай бодис 10 ширхэг,

 4.“Potassium sulfate-500” нэртэй /хүхрийн хүчлийн кали/ цагаан савтай 65.13 грамм бодис 1 ширхэг,

 5.“Ethanol” /этанол/ химийн бодис 300 мл хэмжээтэй, хүрэн шилтэй бодис” 1 ширхэг нийт 5 нэр төрлийн 14 ширхэг савтай бодисуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, устгаж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар “*******-******* мал” ХХК-ийн өмчлөлийн .......................... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ................ дугаартай 158м.кв талбайтай оффис ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

мөн “*******-******* мал” ХХК-ийн өмчлөлийн ..................... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ............. дугаартай 160м.кв талбайтай уурын зуухны барилгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

мөн “*******-******* мал” ХХК-ийн өмчлөлийн ...................... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ......................... дугаартай 1660 м.кв талбайтай баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №84 дугаартай прокурорын зөвшөөрөл, “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай прокурорын тогтоолыг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч *******ын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, “*******-******* мал” ХХК нь бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр авсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭНХМАНДАХ