| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00343/И |
| Дугаар | 103/ШШ2024/00314 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2024/00314
| 2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00*******14 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дугаар хороонд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******6 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,00*******,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Д.******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,00*******,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Баганур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******6 тоотын сууц өмчлөгч Д.******* нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлж төлөөгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна.
Уг *******6 тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөрийн жагсаалтаар 2017 оны 12 дугаар сарын 7,750 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын төлбөр 7,750 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 182,400 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 182,400 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 182,400 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 182,400 төгрөг, 202******* оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 182,400 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх төлбөр 76,000 төгрөг нийт 1,00*******,500 төгрөг болсон бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний өмчлөлийн сууцны дээврээс 2018 онд ус гоожиж таазны шохой, эмульс урсаж обой бүгд хуурсан. Тэр даруй тус СӨХ-д хохирол барагдуулах тухай өргөдөл өгсөн боловч хохирол барагдуулах журам байхгүй гээд аман хариулт өгсөн. Ингээд 2022 оны 9 дүгээр сард өөрөө засвар хийсэн. Мөн 202******* оны 8 дугаар сард хөдөө яваад ирэхэд дахин дээврээс ус нэвтрэн цахилгааны утас шатаж, тааз хэсэгт шарлалт үүссэн байсан. Энэ тухай мэдэгдэхэд дээвэр дээр гялгар цаасны цоорсон хэсгийг наасан. Эдгээр хохиролуудаас болж төлбөр төлөөгүй өдий хүрсэн. Цаашид ийм хохирол гарсан тохиолдолд хохиролоо хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно. Мөн 2017-2024 оны нийт төлбөр болох нэхэмжилсэн 1,00*******,500 төгрөг болон 2024 оны 6 дугаар сарын төлбөрийг төлсөн гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжилсэн 1,00*******,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,00*******,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,6*******4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,*******17 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 14,*******17 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА