Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2024/00289

 

 

 

 

 

202 оны 05 сарын 03 өдөр

Дугаар *******03/ШШ202/00289

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт ,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Шинэ өргөө хороолол, 6*******0 дугаар байрны 0 тоотод оршин суух, овогт нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Д.,

Хариуцагч: М.,

Хариуцагч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь М., М. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

*******. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 6-р сарын *******-ны өдрөөс 2023 оны 07-р сарын 20-ны хооронд М., М. нарт авто замын брожур явган замын хашлага, явган замын хавтан, эко хавтан, хөтөч хавтангуудыг нийт *******,000,000 төгрөгөөр зээлээр өгч урьдчилгаа 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Удаа дараа уулзаж, мөнгөө нэхэмжилсэн боловч хамгийн сүүлд 202.02.09-ний өдөр өр барагдуулна гэсэн бичиг хийж өгч амлалт өгсөн ч төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлээр өгсөн барааны үлдэгдэл төлбөр *******2,000,000 төгрөгийг М., М. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М. шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Би гүн ХХК-ийн захирал албан тушаалыг хашдаг, харин М. тус компанийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд компанийн менежер хийдэг. Бид Багануур дүүрэгт *******3-*******8 дугаар байрны талбайн дундах тохижилтийн ажил дээр блокны үйлдвэрийн эзэн болох Б.аас *******2,000,000 төгрөгийн материал зээлээд өдийг хүртэл мөнгийг өгөөгүй байгаа. Би ад өгөх *******2,000,000 төгрөгийг 50 хувийг буюу 6,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

3.Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүмүүс Багануур дүүргийн *******3-*******8 дугаар байрны дундах тохижилтын ажлыг 2023.06.22-ноос эхлээд 2023 оны 7 дугаар сарын дундуур дууссан юм байна лээ. Энэ ажлыг хийхдээ манайхаас авто замын брожур явган замын хашлага, явган замын хавтан, эко хавтан, хөтөч хавтангуудыг бүгдийг авсан. Нийт *******,000,000 төгрөгийн материал аваад 2,000,000 төгрөгийг нь урьдчилгаа болгож өгсөн. Үлдсэн *******2,000,000 төгрөгийг нь өгөөгүй. Хариуцагч нар луу ярихаар ажлын хөлс мөнгө нь орж ирээгүй байна гээд яваад байсан, уг нь мөнгөө 2 тасалж авсан мөртлөө надад өгөөгүй. Би *******2,000,000 төгрөгөө компаниас нэхэмжлээгүй. Энэ хоёр хувь хүнээс гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан байгаа. Цаашид залуу улсууд иймэрхүү байдлаар ажил хийвэл хэцүү дээ л гэж хэлье гэв.

.Хариуцагч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Надад татгалзах зүйл байхгүй, авсан юм чинь өгөх л ёстой. 6,000,000 төгрөгтэй байсан ч амьдарна, байгаагүй ч амьдарна, бид хоёрын хийсэн ажлаас нийт 370,000,000 төгрөг манай компанийн дансаар орсон. Үүнээс **************,000,000 төгрөг нь ийн ээжийн данс руу орсон байдаг. Энэ хүний ах нь хүртэл барилга дээр хэд хоног ирж даамал хийгээд бид нараас ************** билүү *******2 сая төгрөг авсан байдаг. Дахиад ах дүү нар нь шороо асгалаа, тэглээ ингэлээ гээд -5 сая төгрөгөөр нь мөнгө авсан байдаг. Намайг мөнгө идлээ гэдэг, миний данс руу орсон юм бүгд дансны хуулга баримттайгаа байгаа. ийнхэн хүүтэй мөнгө зээлсэн, зээлийн хүүндээ зөндөө мөнгө төллөө гэдэг. Хэрвээ *******0,000,000 төгрөг хүнээс хүүтэй зээлчихээд 5,000,000 төгрөгийг нь компанид хэрэглээд 5,000,000 төгрөгийг нь амьдралдаа хэрэглэчхээд компани *******0,000,000 төгрөгийг бүгдийг нь төлөх ёстой гэвэл энэ өрөөсгөл ойлголт, хэрвээ бүгдийг нь компанид хэрэглэсэн бол компани төлөх ёстой. Би өөрөө амьдрах гэж байгаа болохоос биш хүний өр төлөх гэж амьдраагүй. бид хоёрын хоорондын асуудал ахад ямар ч хамааралгүй шүү дээ. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Хариуцагч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёрын хооронд компанийн маргаантай асуудал байгаа. Компанийн захирал нь энэ Б., би нэхэмжлэгчээс аавтайгаа хамт очиж гуйж авсан нь үнэн. Гэхдээ би 6-7 сар ажил хийчихээд өөрөө өрөнд орчихоод байгаа, компаниас гаргуулах ёстой гэж бодсон учраас зөвшөөрөхгүй байна. Би ын ярьж байгаагаар **************,000,000 төгрөг идсэн уусан болоод байгаа юм. Энэ компаниас орж ирсэн мөнгө бүгд дансны хуулгаар нотлогдоно, 2023.3.26-наас 2023.6.*******-ний өдөр хүртэлх компанийн үйл ажиллагааны зардал, татвар, нийгмийн даатгал гээд бүгдийг нь би төлсөн. Энэ хугацаанд компанийн өмнөөс бараа материал худалдаж авсан, компанийн мөнгө шилжүүлсэн нь үнэн гэв.

6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар зээлээр худалдсан бараа материалын үнэ төлөх тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч М.оос хариу тайлбар зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М., М. нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

*******.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 6-р сарын *******-ны өдрөөс 2023 оны 07-р сарын 20-ны хооронд М., М. нарт авто замын брожур явган замын хашлага, явган замын хавтан, эко хавтан, хөтөч хавтангуудыг *******,000,000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан, одоо үлдэгдэл *******2,000,000 төгрөгөө гаргуулах гэж тодорхойлсон.

2.Хариуцагч М. нар нь нэхэмжлэгч Д.аас *******2,000,000 төгрөгний бараа худалдаж авсан нь үнэн учраас төлбөрийг төлнө гэсэн тайлбарыг

Хариуцагч М. нь гүн ХХК-ийн захирал албан тушаалыг М. хашдаг, тус компанийн 50 хувийг би эзэмшдэг. Энэ мөнгийг компани төлөх ёстой учраас би зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг тус тус өгчээ.

3.Нэхэмжлэгч Д. нь хариуцагчаар М., М. нарыг тодорхойлон худалдан худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.*******, 28.3 дахь хэсэгт тус тус зааснаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм.

.Талуудын хооронд хийсэн зээлээр худалдсан бараа материалын үнэ төлөх тухай баримтанд төлбөр төлөгч гээд М., М. нар гарын үсэг зурсан болон нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн Би гүн ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, М., М. нарт иргэн хүний хувьд бараагаа худалдсан учраас энэ хоёроос төлбөрийг гаргуулна гэсэн тайлбар зэргээс дүгнэж үзэхэд худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч М., М. нар хариуцах үндэслэлтэй, төлбөрийг компани төлөх ёстой гэсэн хариуцагч М.ийн тайлбар үндэслэлгүй байна.

5.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.*******-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 25******* дүгээр зүйлийн 25*******.*******-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж хуульчилжээ.

6.Талууд худалдах, худалдах авах гэрээг амаар байгуулж, *******,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авч, хариуцагч нар 2,000,000 төгрөгийг урьдчилгаа гэж өгсөн, үлдэгдэл *******2,000,000 төгрөгийг 202 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эргүүлэн бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсэг гэрчилсэн үйлдэл хийж нотариатаар баталгаажуулсан байна.

7.Хариуцагч нар дээрх үйл баримт буюу Д.аас авсан бараа материалын үнэ, гарааны доголдолын талаар маргаагүй бөгөөд харин хариуцагч М. нь уг төлбөрийг компани төлөх эсэх талаар маргасан байна.

8.Компаний захирал, 50 хувийн хувьцаа эзэмшигч нар хоорондоо эд хөрөнгийн талаар маргаантай байгаа нь бусдаас худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөд хамааралгүй, уг төлбөрийг төлөхөд татгалзах үндэслэл болохгүй учраас Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.******* дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт , овогт нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М., М. нараас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9., **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоног өнгөрсний дараа ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА