Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2024/00315

 

2024         05          14                                       103/ШШ2024/00315

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн *********** дүгээр хороо, Бага тойруу **************тоотод байрлах, “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ********** дүгээр хороо, ****************дугаар гудамжны ************тоотод оршин суух, *************************холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,891,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**************” ХХК нь *************холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,891,333 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч “*****************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

            Үүнд: Иргэн ************нь манай компанитай 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ********************тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,877,900 төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. ***************нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу Samsung Galaxy A34 128GB Light Green SM-A346ELGASKZ загварын гар утас, Hisense 5046Н 50 инч 4K UHD загварын зурагт зэргийг "Пи Си Молл" ХХК-иас худалдан авсан бөгөөд лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. ************нь № **********************тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,036,605.60 төгрөг төлөх байснаас огт эргэн төлөлт төлөгдөөгүй 310 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсoop биелүүлээгүй байна.

           Мөн Монгол улсын Иргэний хуулийн 312.1 "Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж тус тус заасан байна. Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу түрээслэгч хугацаандаа түрээсийн гэрээний төлбөрийг төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал үүссэн. Мөн тус гэрээний 6.7-д "Энэхүү гэрээний 6.1-д заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй гэж заасан. Түрээслэгч ***************нь № *****************тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу төлөх ёстой лизингийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 15-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,877,900.00 төгрөг төлөх, лизингийн хүү 984,024.20 төгрөг, лизингийн нэмэгдүүлсэн хүү 29,408.91 төгрөг, нийт 3,891,333.11 төгрөгийн өртэй болоод байна. Иймд ***************санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний үүрэгт нийт 3,891,333.11 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч ************шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие *************нь 2023.05.02-ны өдөр PC mall-оос гар утас , зурагт худалдан аваад өнөөдрийн байдлаар 3,891,333 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн болно. Уг төлбөрт маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хариуцагч *************** нь “нэхэмжилсэн 3,891,333 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.1,  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“*******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *********************холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,891,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,212 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 38,606 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 38,606 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                         П.ТУЯА