| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00346/И |
| Дугаар | 103/ШШ2024/00317 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2024/00317
2024 05 14 103/ШШ2024/00317
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******** дугаар хороо, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, *************, ******* давхарын *************** тоотод байрлах, “*****************ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, ********* дугаар хороо, **************дугаар гудамжны ************ тоотод оршин суух, Одоогоор Багануур дүүргийн **** дугаар хороонд байрлах ***********************нээлттэй, хаалттай хорих ************ дугаар ***************************холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,023,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХХК нь *************холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,023,126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “***************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Зээлдэгч ************нь "****************" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр *************дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 47825 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч ************нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,135,037.42 төгрөгийг, хүүний төлбөрт 1,573,495.13 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 751.86 төгрөгийг, нийт 2,709,284.41 төгрөгийн төлөлт хийсэн.
Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ************нь 2024 оны 3 сарын 20-ны өдрийн байдлаар 271 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй.
Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,864,962.58 төгрөг, зээлийн хүү 1,113,067.91 төгрөr, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,095.57 төгрөг, нийт 5,009,126.06 төгрөг төлөхөөр байна. "*************** ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч *****************зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч **************нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Талуудын хооронд байгуулсан *************** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, *************дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,864,962.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,113,067.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31,095.57 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 5,023,126.06 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *********************гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ****************шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*****************ББСБ” ХХК-иас зээл авсан нь үнэн. 2023 оны 5 дугаар сарын 25-наас зээлээ төлж чадаагүй. Учир нь гэмт хэрэгт холбогдон 2023 оны 10 дугаар сарын 17-нд таслагдаж ял авсан. Одоо нэхэмжилж байгаа 5,023,126 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч **************нь “нэхэмжилсэн 5,023,126 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“**************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********************холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,023,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,320 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 47,660 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 47,660 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА