| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00345/И |
| Дугаар | 103/ШШ2024/00308 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00308
2024 05 10 103/ШШ2024/00308
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ****** дугаар хороонд байрлах, “*************” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн *********** дүгээр хороо, ********* дүгээр байрны *********тоотод оршин суух, **********овогт ******************холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,244,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” СӨХ нь хариуцагч **************холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,282,826 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “************” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ********** дугаар байрны ********* тоотын сууц өмчлөгч *************нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлж төлөөгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна.
Уг ********* тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөрийн жагсаалтаар 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 281,400 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 282,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 282,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр 282,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх төлбөр 117,500 нийт 1,244,900 төгрөг болсон бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *****************нэхэмжилсэн 1,244,900 төгрөгөөс 845,400 төгрөг нь 2020-2022 оны СӨХ-ны төлбөр бөгөөд дээрх төлбөр нь тус шүүхээр ороод 2022 онд гарсан шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн байсныг манай байгууллага давхардуулсан байх тул 845,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж үлдэгдэл 399,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч *****************шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний эзэмшлийн Багануур дүүргийн ************дугаар хороо, ***************дугаар байрны *************тоот байранд миний хүүхдүүд амьдардаг бөгөөд тус байрны СӨХ-ны төлбөрийг болох 399,500 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжилсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир: Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 845,400 төгрөгөөр багасгаж, хариуцагч *************нь үлдэх 399,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн татгалзсан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.************ СӨХ-ны нэхэмжлэлтэй, *****************холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,244,900 төгрөг тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 845,400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 399,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,315 төгрөгийг, хариуцагчаас 6,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА